Санах ой: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2017 онд өгсөн 14 амлалт

N24 мэдээллийн сайт У.Хүрэлсүхийн Засгийн газрын 18 сарын өмнө амлаж байсан амлалтуудыг эргэн сануулж байна.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр 13 яам, 16 сайдтай ажиллахаар УИХ-аас томилогдож байсан. Гэвч 1 жил 1 сар гаруйн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. “Мэргэжлийн” Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь “Засгийн газрын сайд нартай нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж концессын гэрээ олгосон, Төсвийн хууль зөрчиж хүүхдийн мөнгө олгосон, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой” гэсэн гурван агуулгатай байсан. Харин үүний дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Намрын чуулганы анхны өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр томилсон.

Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Монгол Ерөнхий сайд болсон даруйдаа У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс, "Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна" хэмээн хэлж байв.

2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгсөн. 

Үүний хүрээнд:

  1. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирнэ.Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон.
  2. Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. 
  3. ХАА, газар тариалангаа сэргээж махаа экспортолно.
  4. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана.
  5. Засгийн газрын бодлогын төвд, Монгол хүн, Монгол Улсын иргэн байх болно.
  6. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ. Барилгын ажил 2018 онд эхэлнэ.
  7. Улаанбаатар хотод цахилгаангүй амьдарч буй 5 мянган орчим өрхийг ирэх хоёр жилд цахилгаантай болгоно.
  8. Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг дулааны  төвлөрсөн системд холбоно.
  9. Орон сууц, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. 2018 онд 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна.
  10. Гурван ээлжтэй сургуульгүй болно, хүүхдүүд цэцэрлэгт алагчлалгүй явна. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барина.
  11. Газрын тосны үйлдвэр барина.
  12. Дулааны III, IV  станцуудад өргөтгөл хийнэ.
  13. Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барина.
  14. Баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна" гэж хөгжлийн бодлогодоо тусгажээ. 
Сэтгэгдэл: (5)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сараа (202.9.44.255) 2019-06-03 22:10:25
Хийж чадаж байна дэмжиж байгаа шүү таныг. Улам өндөр амжилт хүсье....
(202.21.106.168) 2019-03-15 07:41:36
xaxaxaxa Elbegee bol ene Hurelsuhiin hajuud bol joohon huuhed yum bn.jinhene hoshgoruulna gedeg chini ene dee trooluudaa
Anhaa (66.181.161.89) 2019-03-14 20:32:14
Hiigeed ug hugshuun naaduuldaa muulah bolomj buu olgo
Иргэн (103.229.122.20) 2019-03-14 11:39:17
Ажлыг нь тайван хийлгэхгүй юмаа. Харсаар байтал нь төрийн өмчийг баруун солнойгүй нийлж хулгайлаад, гүтгэж гүжирдээд огт амар заяа үзүүлэхгүй хүндрэлтэй харагдаад байх юмаа.
0 1 Хариулах
хээе (202.55.188.44) 2019-03-14 11:39:17
хийсэн хийгээгүй гээгүй зүгээр ингэж амласан бна л гэж бнашдэ