Тусгай олимпд манай улсаас 28 тамирчин 8 төрөлд өрсөлдөнө

Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн Тусгай Олимпийн наадмын нээлт өнөөдөр /3 сарын 14/ манай цагаар 23 цагт  АНЭУ-н Абу Даби хотын “Zayed sports city” цогцолборт болох гэж байна.

Манай улс анх 2013 онд БНСУ-д болсон тусгай олимпд урилгаар оролцож байсан бөгөөд түүнээс хойш өвөл, зуны наадамд идэвхитэй оролцож, томоохон амжилтуудыг үзүүлсээр ирсэн билээ. Тухайлбал 2017 онд Австри Улсад зохион байгуулагдсан “Дэлхийн тусгай олимп-2017” наадмын уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч Н. Уянга түрүүлж, тусгай олимпын өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн юм.

Тусгай олимпын зуны 15 дугаар наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх гэж байгаа билээ. Манай улсаас үндсэн төрлүүд болох бадмингтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцож байна. Энэ удаагийн олимпын наадамд туршилтаар ороод, дараагийн тусгай олимпоос эхлээд үндсэн төрөлд орох спортын бүжгийн төрөлд ч хүч үзэх юм.

Манай баг тамирчид өчигдөр /3 сарын 13/ ур чадвар адилхан тамирчид өрсөлдөх боломжийг олгодог сорилгоо өгч дууссан байна. Тусгай олимпын наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпын наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүр тамирчдыг хамруулдаг юм байна.

Өөрийнхөө хэмжээнд сайн тоглох нь л Тусгай олимпын мөн чанар бөгөөд сорилго тэмцээний үеэр тамирчин муу тоглож чадвар муу хүмүүстэй нэг хэсэг болж өрсөлдөх гэсэн санаа агуулах нь байж болохгүй зүйл гэдгийг техникийн зөвлөгөөний үеэр онцлон хэлж байв. Хэрэв сорилго тэмцээнээр муу тоглоод, олимпын тоглолтууддаа хэт сайн тогловол тухайн тамирчны хожлыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Манай орноос Тусгай олимпын наадамд өрсөлдөж буй тамирчдын нэрс, төрөл

Ширээний теннис,

Ганцаарчилсан- эр, эм

Б.Амарболд, У.Нинжбадам

Хосын төрөл

Б.Амарболд, У.Нинжбадам

Дэмжин тоглогчтой

Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ

Усан сэлэлт,

25 метр

Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

50 метр

Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

100 метр

Б.Элбэрэлт

Бадминтон

Ганцаарчилсан эр, эм

М.Оргил, Б.Мягмарнаран

Хосын төрөл

М.Оргил, Б.Мягмарнаран

Дэмжин тоглогчтой

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Боччи

Б.Амарсанаа, Э.Энхтуул

Хөлбөмбөг

Үндсэн тамирчид: Д.Батзориг, Э.Даваадорж, Г.Ганзориг, Х.Гантулга, Х.Ирмүүн, П.Бумбаяр

Дэмжин тоглогч: Б.Отгонбаяр, Б.Эрдэнэ-Очир, Ч.Эрдэнэбаяр, Т.Пүрэв, Т.Нарантуяа

Хөнгөн атлетик

100 метр эр, эр

Э.Энхбаяр, Х.Балжинням

Бөөрөнцөг түлхэлт

Х.Балжинням

Жүдо

Эрэгтэйчүүдийн

 +100 кг Ө.Амарсанаа 

-73 кг Т.Балданхайням

-66 кг Э.Билгүүн 

Эмэгтэйчүүдийн

 -78 кг А.Нямцэцэг 

-57 кг Э.Бямбажаргал

Спортын бүжиг

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Ш.Нандин-Эрдэнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.