Дарханы замыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн 12 дугаар сар хүртэл хаана

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газраас хуралдаанаар шийдвэрлэсэн. Тиймээс замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор түр замаар зорчуулахаар болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газраас хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүний дагуу одоо ашиглаж байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  шинээр барих хоёр эгнээ авто замын Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, бэлтгэл ажил хийж зээлийн хэлэлцээрүүд явагдаж байна.

Энэхүү авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл түр хаана. Тухайлбал, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг одоо ашиглаж байгаа авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гарган ашиглахаар шийдвэрлэлээ. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болсон.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(122.201.24.67) 2019-03-16 00:03:30
xuchin ee
хэн (202.55.183.108) 2019-03-15 21:50:31
4н эгнээтэй болгочихвол сайн л байна