ЭСЯ: Шенгений визийн мэдүүлгийг 2019.03.15-ны өдрөөс эхлэн VFS Глобал хариуцна

90 хүртэл хоног оршин суух визийн мэдүүлэг (Шенгений виз) хүлээн авах ажлыг Улаанбаатар хотод 2019.03.15-ны өдрөөс эхлэн VFS Глобал-д шилжүүлэв.

2019.03.15-ны өдрөөс эхлэн Герман улс, мөн Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсуудад зорчих Шенгений визийн  (= богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот, DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгөх болсон талаар Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Та VFS Глобал компанийн санал болгож буй бусад үйлчилгээ, виз мэдүүлэх цаг тохирох тухай мэдээллийг VFS Глобал компанийн цахим хуудаснаас англи/монгол хэл дээр доорх холбоосоор орж авна уу: VFS-Global компанийн цахим хуудас руу шилжих

Үндэсний виз буюу 90-с дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) цаашид Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ. Харин Үндэсний визийн мэдүүлгийг VFS Глобал компани одоогийн байдлаар хүлээн авахгүй юм байна.

Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид -  хязгаарлагдмал хүрээнд - Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар  тохирон авч болно.

Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгуулагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг удаан хүлээлт, дараалал өнгөрсөнд үлдэж, цаашид үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ улам сайжирч буйг дуулгахдаа баяртай байна хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.