"Арви" Б.Ойдов: Намайг улс дэмжихгүй байна гэж бухимдах нь ардчиллын зарчмаар бол утгагүй хэрэг

Монголын худалдааны шинэ үе болох "Арви" анхдагч үнийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Б.Ойдовыг урьж ярилцлаа.

-Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад зориулж өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Батжаргалын Ойдов гэдэг. Монголын худалдааны салбарт шинэ өнгө төрх оруулахаар “Арви” анхдагч үнийн дэлгүүрийг ажиллуулж байна.

-Та одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-“Арви”-ийнхаа худалдааны бүтцийг улам сайжруулахаар ажиллаж байна. Манай онцлог бол үйлдвэрлэгчээс гарч буй бүтээгдэхүүнийг үнийн нэмэгдэлгүй хэрэглэгчийн гарт хүргэх.

-Та бизнесээ анх эхлүүлж байсан талаараа яриач?

-Хамгийн анх таван буудалд 60м2 талбайд дэлгүүр нээх гэж байсан. Одоо манай оффис болсон. Тэр талбайгаа янзалж байхад төлөвлөгөө маань улам сайжирч хажуу талд нь газар аваад дэлгүүр болгох ажилд орсон. Хүн бодож байсан юмаа олчихлоор урам зоригтой болоод, маш хурдан ажилладаг юм билээ. Нэг жилийн хугацаанд барилгаа босгосон.

-Танд анх юу хүндрэлтэй байсан бэ?

-Дөнгөж эхлээд хоосон маш том заал байгаад байсан. Эхний 2 сар зүгээр дэлгүүр шиг ажиллаж байгаад сүүлдээ зөвхөн гишүүддээ үйлчилдэг зарчмаараа ажиллахад борлуулалт их муудсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс, орж ирж байгаа хүмүүс бүгд за гурван сар болоод л хаагдах байх гэсэн бодолтой байсан. Хүн итгэж гишүүнчлэлийн карт авдаггүй байсан. Нэг л төрлийн ундааг урд талын эгнээгээр битүү өрөөд, доод талд нь дан хайрцгаа тавьж зайгаа нөхдөг байсан ч үе бий. Яахав энэ бүхнийг туулаад л өнгөрсөн дөө.

-Тэр үед шантарч болимоор санагдаж байсан уу?

Би нэг хором ч шантарч болимоор санагдаж байгаагүй. Би одоо ч огт эргэлздэггүй. Найз нөхөд бол “чи бараг энэ байраа түрээслэчихвэл амар юм биш үү”, “чи энэ мөнгөө зүгээр хадгалсан нь дээр юм биш үү”, “гадаадад сургууль соёл төгсөөд ирсэн юм чинь гоё ажилд орооч” гэж хэлдэг л байсан. Би гэхдээ бүгдийг нь тоогоогүй. Хамгийн гол нь гэр бүл маань миний талд байж, намайг дэмжиж байсан.

-“Арви”-г үүсгэн байгуулах санаа анх хэзээ төрсөн юм бэ?

-Би 15 жилийн өмнөөс худалдааны салбарт ажиллахдаа л худалдан авагчдаа илүү ашигтай зүйл хийхийг хүсдэг байсан. Яг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрдэг шууд худалдааны загвар байж болох болов уу гэж бодож явдаг байлаа. Тэгээд 2014 онд Австралид сурч байхдаа тэндхийн нөхцөл байдлыг ажиглаж их юм сурсан. Тэнд Woolworth's, Coles гэх хоёр том дэлгүүр зах зээлээ эзэлдэг байхад Aldi гээд Германы шинэ дэлгүүр гарч байсан. Тэгээд 4, 5 жилийн дотор олон жил ажилласан дэлгүүрүүдэд дарамт учруулахаар асар хурдтай тэлсэн. Энэ дэлгүүрийн гол онцлог нь бусад дэлгүүрээс бараг нэг дахин хямд. Гэхдээ олон сонголтгүй, хүмүүсийн өргөн хэрэглээний бараа зардаг. Австрали хүмүүс цалингийн дунджаараа дэлхийд дээгүүрт байдаг. Гэсэн хэдий ч тэд хэмнэж байсан. Энэ нь хүн өөрөө төрөлхийн хэмнэх хүсэлтэй байдаг гэдгийг харуулсан. Aldi маш олон салбаруудтай. Гол нь маш сайн системтэй учир маш бага зардалтай, маш бага ажиллах хүчинтэй. Тэд зардлаа бууруулсны хүчинд бага үнээ тогтоож байгаа юм. Тэгээд би Aldi, Costco-гийн системээс авах санаануудаа авч юмаа зоригтойгоор эхэлсэн.

-Австрали танд их нөлөөлсөн бололтой. Та тэнд суралцаж байсан үеийнхээ талаар яриач?

-Би Австралид суралцаж байхдаа хичээлдээ таслалгүй очиж, харуй бүрий болтол номын санд суудаг оюутан байгаагүй. Уг нь маш сайн хичээвэл тэгж сурах ёстой байх. Гэвч миний зорилго өөр байсан. Надад бусад орны хүмүүс яаж амьдарч байгаа нь, юу бодож байгаа нь, тэдний нийгмийн амьдрал нь ямар байдаг нь л сонирхолтой байсан. Австралид маш олон улс орны, олон үндэстэн байдаг. Үндсэн Австраличууд 5 сая орчим, гадны иргэд 20 сая орчим. Европууд амьдралыг юу гэж харж байна, Азиуд юу гэж харж байна гэдэг их сонин. Би орон орны хүмүүсийн соёл сэтгэлгээнээс суралцсан. Тэгж байж л гол юмаа олсон доо. Тэнхимийн сургалтан дээр Австрали чөлөөт эдийн засагтай, үүнийг дэмжих хэрэгтэй гэж заадаг ч бодит байдал дээр тийм байгаагүй. Улс орон бүр хар хайрцагны бодлоготой. Надад тэнд дэлгүүр нээх боломж маш бага. Яг хязгаарласан зүйл байхгүй юм шиг харагдавч өөр өөр хууль дүрмүүдээр хязгаарласан байдаг. Би анх хүн ихтэй газарт талбай түрээслээд Монголоос хивс авчраад зарая гэж бодож байсан. Тэгээд яг хийх гэхэд далд гарын хүчээр ямар нэг хязгаарлалтууд байсан. Жишээ нь оюутан болохоор би хийж болохгүй гэдэг ч юм уу олон зүйл байсан. Онолоороо бол өрсөлдөөд бай гэдэг боловч, амьдрал дээр Австралид хоёрхон том дэлгүүр бүх зах зээлийг бүхэлд нь эзэлдэг байсан. Энэ дэлгүүрийн эздүүд бол Австрали хүмүүс, зарж байгаа бараа бүтээгдэхүүн нь хүртэл Австрали. Тэд фермерүүдийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр маш хурдан хүргэх систем боловсруулсан. Эндээс би хүнсний аюулгүй байдал бол заавал улсын бодлогоор зохицуулах ёстой чухал зүйл гэдгийг ойлгосон. Тэдний дэлгүүрт орохоор Монголд байдаг шиг хэдэн лангуугаар бэлэн гоймон өрнө гэж байхгүй. "Nestle"-гийн гоймон ганц нэгийг тавьсан байдаг. Яагаад гэвэл тэд нар худалдан авагчийнхаа эрхийг хуулиараа хамгаалсан. Би Австралиас маш их зүйл сурч авсан. Гэхдээ миний гол түлхэц бол өөрийн сонирхол л байсан. Би угийн ямар бизнес хийх вэ гэж хайж байсан юм. Тэр нь мэдээж худалдааны чиглэлийн, бас миний бодсончлон хямд үнээр бусдад хүргэх байсан даа. 

-Австрали шиг тийм бодлого хязгаарлалтууд Монголын зах зээлд байна уу?

-Монголд энэ тал дээр ямар нэг дэг журам бодлого байдаггүй. Тиймээс зах зээл нь жинхэнэ утгаараа хэнд ч нээлттэй, чөлөөтэй байна. Энэ нь нэг талаар бидэнд маш их сайхан завшаан болно. Гэхдээ энэ үе удаан үргэлжлэхгүй, тодорхой цаг хугацаанд үүсдэг тохироо боломж юм шүү дээ. Цагийн эрхээр бизнесүүд хумигдсаар, ердийн хүмүүс хийж чадахаа болино. Тэгэхээр яг одоо л тохироо нь бүрдсэн энэ үеийг ашиглаж бизнесээ эхлэх ёстой. Одоогийн залуус энэ завшааныг ашиглаж маш том зорилготойгоор хоорондоо нэгдэж хамтрах ёстой. Олон жижигхэн газрууд нэг зүйлийг давтаад л хийгээд байдаг. Тэгээд тэрийгээ нэг хоёр жил хийгээд шантраад алга болдог. Тэрний оронд нэгнийхээ хийсэн юман дээр хамтраад, дараагийн шатны том зүйлээ хамтарч хийх ёстой.

- “Арви”-ийг анх байгуулж байхдаа та зорилгоо юу гэж тодорхойлж эхэлсэн бэ?

-Монголын эгэл жирийн амьдралтай гэр бүлүүдэд дэм болох зорилгоор л анх нээж байсан. Дэм болохдоо нэгт бид өдөр тутмын зөв бараа бүтээгдэхүүнийг шинээр нь, эрүүлээр нь санал болгоно. Хоёрт хүмүүс заавал хэмнэлт хийх ёстой. Манайхны чихэнд одоохондоо хэмнэлт гэх асуудал огт буухгүй байгаа боловч энэ чинь цаг хугацааны л асуудал. Таван жилийн дараа гэхэд манайхан хэмнэлт хийгээд эхэлнэ. Хэмнэлт чинь өөрөө маш зөв боломж. Сүүлийн үед бас хүмүүс минималист болж байна. Энэ их зөв зүйл. Нийгэм өөрөө төрөлх мөн чанараараа зөв зүйл рүү явдаг. 

-Та “Арви”-ийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

Бизнес өөрөө систем.

-Бид Монголын нэг номерийн үндэсний сүлжээ болох зорилготой. Тиймээс аажимдаа интернет худалдаатай холбогдоно. Манайд интернет худалдаа дээр их олон төрлийн хүндрэлүүд бий. Тиймээс бид нарын хувьд эндээс маш олон давуу талуудыг олж харсан байгаа. Бид яваандаа айл болгоны гэрт хүргэж өгдөг болно. Хүмүүс ч ирж бөөнөөр нь авдаг том дэлгүүр болно доо. Тиймээс эхнээсээ бүх зүйлсээ маш нямбай цэгцтэй хийж байгаа. “Арви”-ийн ирээдүй цаг хугацааны эрхээр мэдэгдэнэ. Ямартай ч бид үйлдвэрлэгчийн үнээр хэрэглэгчийн гарт хүрэх гол зарчмаасаа хэзээ ч ухрахгүй. Харин одоо яаж хүргэх вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна. Манай худалдааны загвар бол бүр дараагийн шатны зүйл. Тийм болохоор илүү хүнд. Бид одоо процессуудыг яаж хялбар болгох, яаж зардлаа бууруулах тал дээр анхаарч байна. Бүх процессууд ямар ч алдаагүй байх ёстой. Бид яг одоо л эхлэхгүй бол удахгүй байрны доорх “Дулмаа эмээгийн” дэлгүүрүүд хаагдана. Тэгээд хүнсний салбар стратегийн салбар учир хөрсийг нь бэлдэж байгаад гаднынхан орж ирнэ. Тэр үед бид хоцорсон байх болно. Америк, Солонгосын том том компаниудыг хэзээ ч “Дулмаа эмээ” гүйцэж чадахгүй. Нэг хувь хүн бүхэл бүтэн системтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Бизнес өөрөө систем. Гадаадаас франчайсинг хийгээд орж ирсэн томоохон хоолны сүлжээтэй Монголын "Зочин бууз" өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл систем байхгүй. Тиймээс манайх системээ сайжруулж "Дулмаа эмээгийн" дэлгүүрийн авармаар байна.

-Та 2019 онд борлуулалтаа 10 дахин өсгөж 25 тэрбум төгрөгт хүргэнэ гэж байсан. Энэ талаараа яриач?

-Би анх таван буудалд зуслан явах замд гэр хороолол дунд дэлгүүрээ барьсан. Энэ нэгдүгээрт миний хөрөнгө, мөнгөтэй холбоотой. Хоёрдугаарт миний бизнес загвар амжилттай байх эсэхийг туршиж байгаа хэрэг байсан. Энд гэхдээ хүн амын нягтрал, орлогын түвшин харьцангуй багатай. Зун зуслан явах замд гэдгийг эс тооцвол тийм ч таатай байршил биш. Үүнийг ажлуулж байхдаа бүх дүн шинжилгээ, анализийг хийсэн. Бид хүн амын нягтаршил ихтэй газар салбарынхаа тоог нэмчихвэл 10 дахин өсөх бололцоо бүрэн байна.

-Та хэр их судалгаа шинжилгээтэй ажилладаг вэ?

-Судалгаа гэдэг чинь өөрөө тоо, бодит баримт. Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй. Яагаад би тоонд итгэх болсон бэ гэвэл өмнөх ажлын туршлагууд. Би сургуулиа төгсөөд арваад жил ажиллаж байж үүнийг ойлгосон. Анх надад бизнес төлөвлөгөө хийгээд экшион план гаргаад, жилийнхээ ажлын төлөвлөгөө, эрхэм зорилго гаргах нь утгагүй санагддаг байсан. Зорилго гэхээр нь би дотроо “за угаасаа ашиг л олох зорилготой шдээ” гээд инээд хүрдэг байсан. Гэхдээ хүн дадлагажиж туршлагажихын хэрээр харах өнцөг нь өөрчлөгддөг. Өнөөдөр чи нэг зүйл бодож байсан бол маргааш тэр чинь буруу байсан юм байна гэдгийг ойлгож илүү томоор сэтгэж, эсвэл өөр өнцгөөс хардаг. Мобиком бизнесийг яг зарчмаар нь хийдэг байсан учир би тэнд ажиллаж байхдаа их зүйл сурсан. Би энэнд нь маш их баярладаг. Саяхныг хүртэл манай ихэнх компаниудын засаглал нь гэр бүл, найз нөхөд, хамаатан садангийн хүрээнд байсан. Гэтэл би 2004 онд Мобикомд ороод гайхаж байлаа. Яагаад гэвэл тэнд жинхэнэ компаний засаглал байсан. Ах, дүү, хамаатан садан гэж байгаагүй. Хүн зөв юм үзээд байхаар зөв дадалтай болдог байна лээ. Тэнд л үл тоомсорлоод байсан зүйлсийнхээ ач холбогдлыг ойлгосон. Бизнесийн зорилго мөнгө биш гэдгийг, бизнес өөрөө нийгэм рүү чиглэдэг гэдгийг, ямар нэгэн хүний хэрэгцээг хангадгийг,  хэрэг болсныхоо үндсэн дээр шан харамж байдлаар ашиг олдог юм байна гэдгийг ойлгосон.

-Та бизнесийг их гэгээлэгээр хардаг байх нь ээ?

-Бизнесийн цаад философи нь маш гэгээлэг. Бизнесийн ачаар хүмүүс хэрэгцээгээ хангаж, залуус суралцдаг. Хүмүүс худалдаачин гэхээр зөвхөн ашгийн төлөө хүн гэж хардаг. Гэхдээ зөв талаас нь явбал яг Австралийн систем шиг үйлдвэрлэж байгаагаа худалдаачид нь дэмжиж, тэрийг нь хэрэглэгчид нь дэмжиж гинжин холбоо үүсгэн бүгд эрүүл, аюулгүй, найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах боломжтой.

-Та өөрийн дэлгүүрт зарж буй хүнсэндээ ямар шаардлага тавьдаг вэ?

-Бидэнд одоохондоо Австралийн томоохон дэлгүүрүүд шиг өндөр тийм шаардлага тавих боломж алга. Сайн систем бий болгохын тулд бид 4, 5 жил болох байх. Зарим бүтээгдэхүүн бар кодгүй, зарим нь стандартын бус савлагаатай байдаг. Үүнийг бол хязгаарладаг даа. Жишээлбэл шатамхай бүтээгдэхүүн галд тэсвэртэй савлагаатай байх ёстой. Алсдаа бид өөрсдийн барааны бүтцийг сайжруулна. Юун түрүүнд эрүүл мэндэд муу бүтээгдэхүүнүүдээс татгалзана. Хэрвээ боломжтой бол өөрсдийн гэсэн лабораторитой болж шинжилнэ. Өнөөдөр хайрцаг савыг нь хараад, бүр задалж идээд ч тэр бүтээгдэхүүн яг ямар байгааг мэдэх боломжгүй байна. Бид зөв бараа бүтээгдэхүүн сонгож тавьснаар тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хөгжинө. Борлуулалт байж л үйлдвэр хөгждөг. Эдийн засагт эерэг нөлөөлнө. Манайх нэгт хүн амын эрүүл мэндэд, хоёрт эдийн засагт, гуравт хувь хүний санхүүгийн боловсролд нөлөөлнө.

-Та түрүүн онлайн худалдааны талаар ярьсан. Та онлайн худалдаанд ч анхдагч үнээр бараагаа борлуулах уу?

-Зарчим бол хэвээрээ байна.Онлайн худалдаа хөгжих нь зайлшгүй. Яаж хөгжих вэ гэдэг арга л чухал. Энэ аргын суурь нь “Арви” өөрөө. Яагаад гэвэл 1000₮ авдаг зүйлийг онлайн худалдаанд 1500₮ гэж тавиад хэн ч авахгүй. Alibaba, Amazon-ий гол зарчим бол үйлдвэрлэгчийн гараас хэрэглэгчийн гарт өгдөг. Тэр дундаас нь мөнгө авдаггүй. Монголд онлайн худалдаа хөгжих нь зайлшгүй. Түгээлтийн систем сайжрах ёстой. “Арви” ердөө нэг дэлгүүр биш ард нь олон бүтцийн томоохон өөрчлөлтүүдийг дагуулж яваа. Зөв явж байвал зам нь сайн. Тийм болохоор маш сайн явна.

-Та гэрийнхээ доороос хүртэл авна гэсэн. Энэ яаж явагдах вэ?

-Ер нь бол системээ сайн гаргаад, хүмүүстэй хамтарч ажиллая гэсэн санаа байгаа юм. Яагаад гэхээр өнөөдрийн систем нь буруу байгаа тогтолцоо дээр их ашиг нэмээд зарж байна. Энэ өөрөө их үргүй зардлыг ихэсгэж байна. Үүний төлөөсийг хэрэглэгчид л төлж байна. Бид эхний шатандаа явж байна. Бид энэ системээрээ энгийн нэг жижиглэн худалдаа эрхэлдэг хүнд тусалж чадна. Хөрөнгө оруулагчдын хувьд энд хөрөнгө оруулах хүмүүс олон байх байхаа. Өмнө нь "Өргөө"-гийн урд "Smart discount store" гэж дэлгүүр хямд үнийн бодлого барих гэж оролдож байсан. Тэр гэхдээ сайн яваагүй. Хамгийн гол нь энэ бизнес маш хүнд. Зарим хүмүүс хөнгөхөн хийгээд их ашиг олохыг хүсдэг.

-Танд хөрөнгө оруулалт авах бодол байна уу?

-Хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбарууд боломжууд байна. Гэхдээ яг аль нь зөв бэ гэдгийг судлаад явж байна. Яваандаа манайх олон нийтийн компани болно. Хувьцаа гаргана. Ингэж байж нээлттэй шилэн болно. Дээрээс нь стратегийн том хөрөнгө оруулагчдыг оруулах сонирхол бий. Гэхдээ хөрөнгө оруулагчид маань зорилгыг нь ойлгож хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ эргүүлээд жижиглэн худалдааны салбарыг хөгжүүлнэ.

-Та бизнестээ ямар зарчим баримталдаг вэ?

-Бүх юм ил тод нээлттэй байх ёстой. Одоо ямар ч шалгалт орж ирсэн бүх бичиг баримт нь зөвөөрөө үнэнээрээ байх ёстой.  Ийм бизнесийн соёлтой байх хэрэгтэй. Зөв засаглалтай, нээлттэй шударга, хариуцлагатай байх хэрэгтэй.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Яг ажиллаад байхаар өөрийгөө хянаж чадахгүй ажилладаг. Саяны нэг жилийн хугацаанд өдрийн 12-13цаг тогтмол ажиллаж байсан. Он гарснаас хойш өдөрт найм цаг ажиллаж байгаа. Хэтрүүлж ажиллах их дэмий л дээ. Гэхдээ хүн дуртай юмаа хийхээр ядрахаа мэддэггүй юм билээ.

-Таны үйл ажиллагаанд ямар нэг хууль дүрэм төвөг учруулж байна уу?

-НӨАТ төлдөггүй үйлдвэрлэлийн бараа дээр асуудал тулгарч байгаа. Монгол улсад зарим бараа бүтээгдэхүүнд НӨАТ тооцдоггүй. Гэхдээ дамжин борлуулж байгаа тохиолдолд НӨАТ авдаг. Тэгэхээр би 2000₮ сүү аваад 2000₮ зарахад намайг татвар төл гэх нь утгагүй. Яагаад гэвэл би тэндээс ашиг олоогүй. Татварын байгууллагад сайн юмаа ойлгуулж байгаа. Удахгүй энэ асуудлыг шийдэж өгөх байх. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.

-Харин хэрэглэгчдийн соёлын талаас ямар нэг асуудал байна уу?

-Манайх одоогийн байдлаар 2000 гишүүнтэй. Гишүүн болохыг хүсэж байгаа байршлаас болоод чадахгүй байна гэсэн олон хүн бас бий. Манай хэрэглэгчидийн соёлын тал дээр гайгүй ээ. Гэхдээ монголчууд санхүүгийн сахилга батгүй байна. Баргийн юмны үнийг мэдэхгүй байна. За мэдсэн ч тоохгүй байна. Уг нь өдөр тутам таны халааснаас мөнгө гаргаад л байдаг зүйл бол өргөн хэрэглээний бараа. Тэгэхээр эндээс ямар их боломжууд хэмнэлтүүд гарч болох вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүхэн хуримтлалтай байх ёстой. Харин хуримтлуулахын өмнөх процесс нь хэмнэх юм. Хэмнэх нь нарийн харамч биш ухаалаг хүний зан юм. Энэ хувь хүний хөгжлийн асуудал.

-Та өөрөө хэр санхүүгийн сахилга баттай хүн бэ?

-Би санхүүгийн сахилга бат сайндаа орох байх. Барагтай мөнгө үрээд байдаггүй юм даа. Ер нь минималист сэтгэлгээтэй. Хэтэрхий их юм хүнд стресс нэмдэг. Би “Арви” мини салбаруудаа нэмэхдээ дотор нь яг хэрэгтэй юмнуудаа л байлгана. Хүмүүс их сонголтон дунд стрессттдэг.

-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Ер нь өөрийгөө хэр хөгжүүлдэг вэ?

-Цагаан сарын дараа долоо хоног эмнэлэгт хэвтэхдээ гурван ном уншсан. Эхнийх нь Nike-ийн үүсгэн байгуулагчийн тухай ном, хоёр дахь нь Alibaba-гийн тухай, гуравт Google-ийн хүний нөөцийн захирлын бичсэн ном. Би ер намтар, бизнесийн түүх унших илүү дуртай. Би  юм болгоноос өнгөцхөн судлаад явдаг өргөн мэдлэгтэй хүн биш. Нэг л зүйлээ гүнзгийрүүлж судалдаг.  Би бизнесийн чиг хандлагын талаар үргэлж судалдаг. 

-Та стартапуудад хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Ямар бизнес эхлэх гэж байгаагаа маш сайн бодох хэрэгтэй. Аливаа улсад өөрийн гэсэн үнэмлэхүй болон харьцангуй давуу талууд бий. Үүнийг тооцоолж эхнээсээ зөв сонгох юм бол цаг хугацаа хөрөнгө мөнгөний хувьд хэмнэлттэй. Буруу юм хийж эхлэлээ гэхэд 2 жил болоод дампуурчихна. Тэглээ гээд бас ч нээх алдаад байх юм биш туршлага л болно. Болж өгвөл сайн судалгаа хийж, бизнесийн талын хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гоё санаа дэлхий дээр зөндөө байгаа. Гэхдээ амьдрал дээр биелэхэд тодорхой шалгууртай. Хэрэглэгч нь хэн юм, хэр том цар хүрээг хамрах вэ, хэр олон давтамжтай байх юм, орлуулах юм нь хэр олон байгаа юм, үүнийг хийснээрээ үнэхээр хүний хэрэгцээг хангаж байна уу гэж бодох хэрэгтэй. Зарим хүмүүсийн алдаад байгаа гол шалтгаан нь энэ гоё санаа гээд сэтгэл хөдлөлөөр эхэлснээс болдог. Ядаж хамтрагчаасаа эхлээд бод. Нэгэнт зориглож хийгээд эхэлсэн стартапууд бол бизнесийнхээ цаад талыг харах хэрэгтэй. Арван жилийн дараа, хорин жилийн дараа яах вэ гэж. Зорилго маш чухал. Зорилго нь зүгээр л мөнгө олох байж болохгүй. Бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш. Хүмүүс хангалуун амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй, мөнгө олохын тулд бизнес хийх хэрэгтэй гэж боддог. Хамаг анхаарлаа ашиг олоход төвлөрүүлбэл гацчихдаг, зорилгоо мөнгө гэж тавьбал бас гацчихдаг. Зорилго нь нийгэмд оруулж чадах хувь нэмэр байх ёстой. Ашгийг зүгээр хүн баярлахаараа өгч буй шан харамж гэж ойлго. Чи хэрэв сайн, сайхан юм хийх юм бол шан авна. Зорилго сайн байвал бизнес сайн байна.

-Таны залуучуудад хандаж хэлмээр зүйл юу байна?

-Бизнес хийе гэж бодож байгаа залуус байвал эхлээд бизнесийн талаар суралц. Болж өгвөл эхний 3-5 жил томоохон компанид ажиллаж үзэх хэрэгтэй. Болж өгвөл дотор нь өөр өөр албанд ажиллаж үзэх хэрэгтэй. Тэгж байж компанийг ойлгоно. Бизнес гэдэг маань маш олон хэсгээс бүрддэг. Мундаг зураач байлаа гэж бодоход гоё зураад л бизнес болохгүй. Хүмүүс ихэвчлэн өөрийн чаддаг хэсэгтээ тулгуурлан явах гэж оролддог. Өөрийн давуу болон сул талаа SWOT анализ хийж судлах хэрэгтэй. Зөв засаглалтай компанид хүн зөв төлөвшдөг. Тэнд ажиллаад юм сурах хэрэгтэй. Хүн улам бүр салбартаа мэргэшиж, өөрийн чиглэлээ нарийсгаж байх хэрэгтэй. Эдийн засагч байлаа гэхэд маркетингээр явах уу, судлахаар явах уу гэж шийдээд эндээсээ дахиад нарийвчлаад интернет худалдаа эсвэл IT гээд явах ёстой. Одоо хүссэн хүсээгүй хөдөлмөрийн хувиар нарийвчлагдсаар байна. Үүнд хүн өөрөө өөрийгөө л бэлдэх хэрэгтэй. Би өнөөдрийн нөхцөл байдалд чухлаар ханддаггүй. Бид хүн төрөлхтний зүй тогтолоос хэзээ ч эсэргээр явахгүй, түүнийг нь дамжаад л өнгөрнө. Намайг улс дэмжихгүй байна гэж бухимдах нь ардчиллын зарчмаар бол утгагүй хэрэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (36)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
DR UMAR (105.112.43.182) 2019-08-14 10:23:30
Та бөөрөө 800,000 доллараар зарахыг хүсч байна уу? Энэ чи Бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна Санхүүгийн хямралаас болоод та юу хийхээ мэдэхгүй байна Үүнийг хий, дараа нь бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Намайг доктор УМАР гэдэг Би UMAR клиникийн нефрологич юм. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг Бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах Холбоотой хандивлагч Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт зэрэгт байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү аваарай Бидэнтэй имэйлээр холбоо бариарай. Имэйл: Doctorumarclinic@gmail.com анхааралтай хандана уу DR УМАР.
DR UMAR (105.112.43.182) 2019-08-14 10:23:20

Dante (46.244.29.144) 2019-08-13 01:00:42
Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд dantecooperativehelp@hotmail.com и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.
Dr. louis (129.205.113.253) 2019-08-12 16:58:21
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул 918704214690 дугаарт залгах тул бид танд сайн хэмжээг санал болгоно. имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
DR. ADITY (197.210.29.118) 2019-08-12 00:49:01
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. ADITY (197.210.29.118) 2019-08-12 00:48:54

DR. ADITY (197.210.29.118) 2019-08-12 00:48:53

Doctor David Mike (41.203.78.172) 2019-08-11 12:08:20
Это должно информировать широкую общественность мужчин или женщин, которые здоровы и на 100% серьезны в покупке или продаже почек. Вы должны срочно связаться с Натаном Почечной ТРАНСПЛАНТНОЙ БОЛЬНИЦЕЙ. Поскольку у нас есть много пациентов, которые находятся здесь для пересадки почки, вы ищете возможность продать одну почку за деньги из-за финансового кризиса, и мы предложим вам 500 000 долларов США за вашу почку. Меня зовут Доктор Дэвид Майк, я нефролог в Натан почечной трансплантации больницы. Наша больница специализируется на хирургии почек / трансплантации и других органах, мы также занимаемся покупкой и трансплантацией почек живым и здоровым донором. Мы находимся в Индии. Нигерия, Объединенные Арабские Эмираты, США и во всех частях страны. Если вы заинтересованы в покупке или продаже почек, пожалуйста, свяжитесь с нами по электронной почте: doctordavidmike@gmail.com Примечание: в Интернете много людей с разными мотивами, поэтому, пожалуйста, будьте искренними и правдивыми, мы не дети, речь идет о спасении жизней других. Мошенничество не принимается, пожалуйста. С уважением
Doctor David Mike (41.203.78.172) 2019-08-11 12:08:08

Doren Specialist (41.203.73.92) 2019-08-08 23:16:44
Та бөөр зарахыг хүсч байна уу? Тус эмнэлэгтэй ddorenspecialistclinic@gmail.com хаягаар холбогдоорой. Үнэ: 400,000 долларын үнэтэй бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бөөрийг худалдаж авах, шилжүүлэхэд шаардлагатай хандивлагчид байдаг. Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг. эсвэл бөөр зарах гэж байгаа бол бидэнтэй холбоо бариарай. И-мэйл: ddorenspecialistclinic@gmail.com мөн манай Whatsapp дугаар 1 9146279784 Шилдэг Санал.
DR UMAR (105.112.44.79) 2019-07-23 12:41:01
Та бөөрөө 800,000 доллараар зарахыг хүсч байна уу? Энэ чи Бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна Санхүүгийн хямралаас болоод та юу хийхээ мэдэхгүй байна Үүнийг хий, дараа нь бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Намайг доктор УМАР гэдэг Би UMAR клиникийн нефрологич юм. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг Бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах Холбоотой хандивлагч Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт зэрэгт байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү аваарай Бидэнтэй имэйлээр холбоо бариарай. Имэйл: doctorumarclinic@gmail.com анхааралтай хандана уу DR УМАР.
DR UMAR (105.112.44.79) 2019-07-23 12:40:48

DR RAKSHAN (197.210.54.39) 2019-07-23 08:31:31
Та санхүүгийн хямралтай байна уу, амьжиргааны түвшин дээшлэхийн тулд мөнгө хэрэгтэй юу? Та өрөнд ороод, бөөрөө мөнгөөр зарах хүсэлтэй байгаа бол өнөөдөр бидэн дээр очоод бид таны мөрөөдлийг биелүүлэх болно. Бид нэг бөөрийг $480,000 доллараар худалдаж авна. ! Та түвшингээ өөрчлөх, өр төлбөрөөс ангижрах, ядууралд үгүй гэж хэлэх боломж хайж байна уу, зээлийнхээ түрээсийг төлөх, гэр бүлийн бусад асуудлыг шийдэх арга замыг хайж байгаа бол санхүүгийн хувьд завгүй байгаа юу? тэгээд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд сайн хэмжээний мөнгө санал болгох болно. Намайг доктор РАКШАН САЙ гэдэг. Би RAKSHAN ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НЕФРологич Манай клиник Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид эмчилгээ хийдэг. Холбоотой донортой бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт зэрэгт байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал манай имэйлээр rakshanhealthcenter@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай. Мэндчилгээ DR RAKSHAN
DR RAKSHAN (197.210.54.39) 2019-07-23 08:30:50
Та санхүүгийн хямралтай байна уу, амьжиргааны түвшин дээшлэхийн тулд мөнгө хэрэгтэй юу? Та өрөнд ороод, бөөрөө мөнгөөр зарах хүсэлтэй байгаа бол өнөөдөр бидэн дээр очоод бид таны мөрөөдлийг биелүүлэх болно. Бид нэг бөөрийг 480,000 доллараар худалдаж авна. ! Та түвшингээ өөрчлөх, өр төлбөрөөс ангижрах, ядууралд үгүй гэж хэлэх боломж хайж байна уу, зээлийнхээ түрээсийг төлөх, гэр бүлийн бусад асуудлыг шийдэх арга замыг хайж байгаа бол санхүүгийн хувьд завгүй байгаа юу? тэгээд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд сайн хэмжээний мөнгө санал болгох болно. Намайг доктор РАКШАН САЙ гэдэг. Би RAKSHAN ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НЕФРологич Манай клиник Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид эмчилгээ хийдэг. Холбоотой донортой бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт зэрэгт байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал манай имэйлээр rakshanhealthcenter@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай. Мэндчилгээ DR RAKSHAN
DR. UROLOGIST (197.210.227.110) 2019-07-02 04:45:21
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN (197.210.227.110) 2019-07-02 04:45:08

Dr. louis (129.205.113.213) 2019-07-01 18:57:22
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
DR. PRADHAN (105.112.33.11) 2019-06-28 14:24:11
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN (105.112.33.11) 2019-06-28 14:24:03

Dr. louis (197.210.227.64) 2019-05-31 21:20:20
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
Танихгүй хүн (24.254.11.206) 2019-03-17 20:19:22
Би таныг танихгүй, гэхдээ ярилцлагыг тань маш анхааралтай уншлаа. Зорилго, бодлого, бизнес сэтгэлгээ нь маш зөв, өөрөөр хэлбэл юм хийх гэж зорьж байгаа залууст анхаармаар олон чухал санаа байна. Бидний анзаардаггүй, тоодоггүй, мэддэггүй жижигхээн санаа том амжилтанд хүргэдгийг олж харсан байна. Шүүмжлэгчид бол голдуу л юу ч хийж бүтээж үзээгүй, хийдэг ч алдаагаа олж харахыг хүсдэггүй, бусдаас суралцахын оронд өө эрэгчид атаархагчид байдаг. Тэднийг бүү тоо. Саад бэрхшээлийг үл тоон зорьсондоо хүрээрэй. Амжилт хүсье.
(112.72.11.118) 2019-03-16 04:36:40
Huvitsaa hezee gargah ym bol? Edniid horongo oruulval ih ireeduitei sanagdlaa.
(66.181.187.157) 2019-03-16 01:00:52
mgl-d iim bdag l da. bugdiig n unshsan, ug n arvi-g hh gj uzeed daraa n mobicom-d ajillah bsiin. mobicom yu ch medku gariig bas ajilluullaad l bj de. arvi bol yhav zuv. thde hurs ene ter bku zugeer iim bh yostoi gsen copy shuu dee. arai uuruur haraa ain??? ingej nasaa ureh gj, gol n yavchuul ok, ugui bol zugeer l copy copy copy hereg bnu???? odoo tged yavnaaa l gj bodood bhaas yhav, hairan shan zaluu nas, context gj medku unguruulchih hairan yum da
5 2 Хариулах
Kkk (66.181.161.120) 2019-03-16 01:00:52
Kkkk
Kkkk (66.181.161.120) 2019-03-16 01:00:52
Kkkkkkkkk
Одноо (64.119.22.95) 2019-03-16 00:46:35
Гишүүний картгүй бол аймааар үнэтэй юм билээ
4 1 Хариулах
Отгоо (150.129.143.28) 2019-03-16 00:46:35
Аймаар нь юу ч билээ. Өөрийгөө бусдад харлуулж харагдуулж байна
Hereglegch (103.10.21.108) 2019-03-15 21:22:09
Neg udaa orj uzsen hungululttei buyu gishuunchleltei uniiin dun ni gaduur hudaldaaldag dungees ondor bsan shu... Gants jishee pampers tiim bsan undaa ch bs...
1 2 Хариулах
Dr. louis (129.205.113.253) 2019-03-15 21:22:09
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул 918704214690 дугаарт залгах тул бид танд сайн хэмжээг санал болгоно. имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
h (103.57.93.23) 2019-03-15 21:22:09
худлаа. хамаагүй хямд байдаг
Ochirkhuyag (150.129.140.4) 2019-03-15 20:58:28
Anhaaraltai unchlaa.Ikh saixan zuiliig zorigtoi ehelsen bn.Shavidaa amjilt huseye.Sudalgaa sain hiij delguuree urgujuulj tom suljee bolgokh saixan tsag tun udahgui irnee.AMJILT AMJILT AMJILT AZ JARGAL
1 1 Хариулах
Dr. louis (197.210.226.140) 2019-03-15 20:58:28