Миллениалс үеийнхэнтай хэрхэн харьцаж тэднийг дэмжих вэ?

Миллениалс үеийнхэнтай хамтарч ажиллах, тэднийг ажилдаа татах нь өнөө цагт бизнесээ өргөжүүлэхэд нөлөөлөх нилээн том хүчин зүйл болж байна. 1980 аад оноос 2000 оны хооронд төрсөн хүмүүс нь ирээдүйд удирдагч манлайлагч нар болох юм. Тэдний амбицтай байдал, техник технологийн өндөр чадавх болон EQ буюу Сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамж нь удахгүй тэтгэвэртэй гарах дөхөж байгаа өмнөх үеийнхнээс тэс ондоо юм.

Миллениалс үеийнхэн зөвхөн ажил хийх биш үүнээс илүүг эрэлхийлдэг хүмүүс. Тэд сонирхолтой, хурдацтай хөгжиж болох бүхий л үүрэг ролийг хүсдэг байна. Ийм учраас өнөөдөр байгууллагууд менежментийн хэв маягаа тэдэнд тохируулан өөрчлөх, компанийхаа соёлыг сэргээх, зах зээлд тэргүүлэх хурдацаараа илүү байхын тулд тэдний хүлээлтийг хангах шаардлагатай байна. Тэгвэл байгууллагууд тэдэнтэй хэрхэн ажиллах, тэдний мэргэжлийн хувьд карьерынх нь хөгжилд нь хэрхэн туслах тал дээр зөвлөх 3 алхамыг танилцуулъя.

1.Ажилчиддаа уян хатан хандах боломжийг бий болгох;

Тэд ажлын гараанаас эхлээд л бие даасан байдал, ажлын эрх чөлөө болон үүрэг хариуцлагтай байхыг хүсдэг. Тэд бүгд өөрсдийн гэсэн онцлог шинж чанараа хадгалахыг хичээдэг ба тэдний ажлын гүйцэтгэлд тохирсон цаг хугацаа, орон зайн боломжийг гаргаж өгөх нь тэднийг ашигтай, үр өгөөжтэй ажиллах боломжийг олгох юм.

Тэдэнд уян хатан хандах байдлыг харуулж болох ба зарим тохиолдолд гэрээсээ хүртэл ажиллах боломжыг олгох нь тэднийг байгууллага хамт олондоо итгэх боломжийг олгодог. Тэдэнд тодорхой төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн дуусах хугацаа зэргийг тодорхой ойлгуулж тэднийг дараагийн шатанд гарахад нь туслан, бие даан ажиллах боломжоор хангаж болох юм. Ингэснээр тэднийг ирээдүйн удирдах албан тушаалд бэлдэж буй хэрэг гэнэ.

2.Зорилгыг ойлгож ухамсарладаг болгох;

Тэд аливаа зүйлийг том бүхэл зургаар харахыг хичээдэг бөгөөд байгууллагын зорилго болон ажил мэргэжлийнхээ хажуугаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сонирхолтой учраас тэднийг байгууллагын үйл ажиллагаа болон арга хэмжээнд ороход нь идвэхтэй дэмжин тусласнаар итгэл даах, өөрсдийгөө байгууллагын нэг хэсэг гэж үзэх, хувь хүний үнэ цэнээ мэдрэх боломжийг байгуулагын зүгээс олгох боломжтой юм. Учир нь, энэ нь тэднийг ажилдаа үнэн ч шударга хандаж, ажлынхаа үр бүтээмжийг сайжруулах боломжийг олгодог байна.

3.Ажлын дотоод сургалт дээр техник технологи ашиглаж байх;

Миллениалс үеийнхэн бол энэ цаг үедээ техник технологид гаргасан амжилтаараа алдартай бөгөөд тэд нүүр тулсан хурал цуглаанаас илүү цахим шуудан ашиглахыг тэдний 4/3 нь илүүд үздэг байна.Тэд техник технологийг гаргуун эзэмшсэн бөгөөд яг л ухаалаг технологууд шиг байнга өөрсдийгөө шинчлэн сайжруулж байхыг илүүд үздэг байна. Тэд сургалт болон арга хэмжээнд цахим байдлаар оролцох илүү сонирхолтой ба энэ нь ч тэдэнд хурдацтай өсөж хөгжих боломжийг өгдөг байна.

4.Хүмүүжлийн тал дээр дасгалжуулах Зөвлөхтэй байх;

Тэд үргэлж өөрсдийг нь урамшуулан дэмжин ажиллах Зөвлөхийг хайж байдаг бөгөөд энэ нь тэднийг илүү тогтвортой өсөж хөгжихөд нь тусалдаг ба ингэснээр тухайн байгууллагтаа үнэн ч шударга хандах сэтгэлийг тэдэнд бий болгодог. Байгууллага, тэдэнд зориулсан Зөвлөх загварыг хэрэгжүүлэх нь тэднийг эрч хүчтэй ажлаа сайн хийх боломжийг хангаж чадах ба ингэснээр, байгууллагын өсөлт хөгжилтийг хангаж чадах сайн хүний нөөцийг бэлтгэж чадах юм.

Тэд өөрсдийн боломж чадвараа хөгжүүлж, байгууллагадаа өөрсдийн хувь нэмрээ оруулж нэг хэсэг нь болохыг хүсдэг бөгөөд хэрэв тэднийг урамшуулж дэмжиж ажиллаж чадсанаар хойч үеийн шилдэг удирдагч нарыг төрүүлэн тэдний алсын харааг нээж манлайлагч болох замд нь бэлдэж чадах юм.

Зөвлөгөө мэдээллийг нийтэлсэн, Central test ОУ-ын байгууллагын Албан ёсны эрхт Карьер хөгжлийн төв

Хэрэв та өөрийнхөө байгууллагын хүний нөөц болон өөрийнхөө ажил мэргэжлийн карьерын өсөлтөнд анхаарлаа хандуулахыг хүсвэл манай Карьер хөгжлийн төвд хандаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.