С.Даваасүрэн: Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслөөс бодит үр дүн хүлээж байна

Санхүүгийн зохицуулах хороо, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх II үе шатны төсөл” энэ сараас эхэллээ.

Төсөл эхэлж буйтай холбогдуулан манай улсад ажиллаж байгаа Огата Эрина тэргүүтэй ЖАЙКА байгууллагын төлөөлөгчдийг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нарийвчилсан төлөвлөлтөө хэлэлцэж, санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг нэвтрүүлэх ажлын төлөвлөлттэй танилцлаа. Хорооны дарга С.Даваасүрэн уулзалтын үеэр төслөөс бодит үр дүн хүлээж буйгаа онцлон дурдаж, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах замаар зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх явдал ихээхэн ач холбогдолтой ажил болохыг тэмдэглэн, төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэв. Төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Сангийн яам мөн оролцох бөгөөд уулзалтад тус яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат, Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.