Монголын цорын ганц алмааз зүсэгч Ч.Энхболдын үнэт чулууны ертөнцөөр

Та бүхэнд үнэт чулууны дархан Ч.Энхболдыг танилцуулж байна. Уг мэргэжлийг эзэмшсэн хүн Монголд гуравхан байдаг бөгөөд тэр ганцаараа мэргэжлээрээ ажиллаж байна.

-Сайн байна уу. Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Би бол мэргэжлийн үнэт чулууны дархан Энхболд. 

-Чулууг талстжуулах үйл явцынхаа талаар ярьж эхлэх үү?

-Хамгийн түрүүнд байгаль дээрх чулууг талстжуулахад бэлэн болгох гэж материал боловсруулалт хийнэ. Чулуу хэр их ан цавтай байна, аль хэсгээс нь ашиглаж болохоор байна гэдгийг нарийн детальчилж шалгах ёстой. Ингэхдээ олон төрлийн микроскоп ашигладаг. Материал боловсруулалт хийхдээ хамгийн тунгалаг, бохирдолгүй, хагаралгүй хэсгийг авч зүснэ. Тэгээд 100-тай бүдүүн зүлгүүрээс 3000-тай нарийн зүлгүүр хүртэл олон алмазан зүлгүүрээр нэг бүрчлэн үрдэг.  

-Тэгэхээр маш их цаг орох нь ээ?

-Тийм ээ, надад долоон өдөр ч зассан талст байдаг. 

-Та түүхий эдээ ихэвчлэн хаанаас авдаг вэ?

-Бид нар Горхи Тэрэлж, Хөвсгөл, Төв аймгаас чулуугаа авдаг. Гэхдээ Монголд үнэт чулуу элбэг бус байдаг учир бид нар гаднаас авдаг. Жишээлбэл Опалыг Австралиас авдаг.  

-Та талст засахад их хугацаа ордог гэсэн.Тэгвэл хамгийн хурдан хугацаанд засаж байсан чулуундаа хэр хугацаа зарцуулсан бэ?

-Дөрөв таван цаг болж байсан. Зүгээр мөлийлгөж засах бол хоёр, гурван цаг болдог.

-Тэгэхээр дан чулуугаар хийсэн зүүлтэд хэдэн талст орох вэ. Хэдий хугацааг зарцуулах  вэ?

-Дор хаяж арван чулуунаас эхэлж нэг зүүлт гарна. Тэгээд тус бүрийнх нь том жижиг болон зохиомжоос шалтгаалан янз бүрийн хугацаа зарцуулна.

-Та хүмүүсээс захиалга авч талст зүсдэг үү?

-Эхэндээ захиалга авдаг байсан. Сүүлдээ дургүй болсон. Манай монголчуудад байдаг нэг онцгүй зан нь анх загвараа өгч захиалснаасаа өөрийг хүсээд эхэлдэг. Тэгээд хэрэглэгчийн соёлын тал дээр маруухан, бид нар шиг уран бүтээлчдийг загнаж "кайф" авдаг юм уу гэмээр хүмүүс их бий.  

-Тэгэхээр одоо та дахиж захиалга авахгүй, шууд өөрийн загвараар талст гаргах нь ээ?

-Тийм ээ, би саяхнаас Wonder Jewelry гэж жижигхэн бренд үүсгээд явж байна. Манай брендийн онцлог нь байгалийн чулууг гар аргаар боловсруулан хийсэнд л байгаа юм. Байгалийн чулуу өөрөө сүнслэг шүү дээ.

-Та ямар чулуунд дуртай вэ?

-Бүх чулуунд дуртай. Гэхдээ ховор олддог чулуунд илүү дуртай. Ер Монголд байдаггүй чулуу авах дуртай. Апол Австралиас, Писү Мьянмараас авдаг. Чулуу улс орон бүрд янз бүрийн үнэтэй байдаг. Гэхдээ чулуу хямд зарагдаж байгаа улсад хамгийн чанартай нь байдаг. Чулуу дотроо олон ангилалтай. Заримыг нь гоёл чимэглэлд, заримыг нь электрон хийхэд ашиглана. Эрдсүүд бүгд бидний амьдралын хэрэглээ болдог. Гар утсанд хүртэл чулуу, алт, мөнгө ордог. Би бол хагас эрдэнийн чулуу, үнэт эрдэнийн чулуу янзалдаг.

-Та өөрөө явж байгаль дээрээс чулуугаа авч үзсэн үү?

-Бид нар анх геологийнхонтой хайгуулд явж үзэж байсан. Гэхдээ тийм амар ажил биш байна лээ. Зуны халуун нар, хүйтэн бороонд олон зуун километр газар явж байж чулуугаа олдог. Тэгээд үүнийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргаж болох эсэх нь эргэлзээтэй. Одоо бол геологичид, эсвэл нутгийн иргэдтэй тохиролцож түүхий эдээ авдаг.

-Хятад руу их хэмжээний чулуу гаргаад байна гэх мэдээлэл гараад байгаа. Зарим хүмүүс нутаг ус минь гэх юм. Зарим хүмүүс ч хэдэн муу чулуу л гэх юм. Та мэргэжлийн хүний хувьд энэ чулууны ач холбогдлыг хэлж өгөөч?

-Тэр гаргаад байгаа чулуунууд бол мана юм. Говьд элбэг байдаг. Гэхдээ энэ чулуу байгальд чийгийн балансыг барих үүрэгтэй. Хэрвээ байхгүй болвол цөлжилт нэмэгдэнэ гэсэн үг. Байгалийн чулууг авахдаа их утга учиртай авах ёстой. Байгалийн тэнцвэрийг алдагдуулахгүй авах хэрэгтэй. Чулууг бас зөв, буруу авна гэж юм бий. Тэгээд дараа нь нөхөн сэргээлт ч хийх ёстой.

-Таны бүх тоног төхөөрөмжийг нийлүүлбэл хэдэн төгрөг болох вэ?

-Дөч, тавин сая байгаа байхаа. Ер нь багаж хэрэгсэл их үнэтэй байдаг.

-Тэгвэл энэ үнэтэй багаж хэрэгслийг ашиглаад урласан бүтээгдэхүүнээ хэд орчим төгрөгөөр зардаг вэ. Жишээлбэл энэ том болор талст хэд байх вэ?

-Манайх энийг 400 мянган төгрөгөөр зардаг. Зах зээлийн үнэ нь 800 мянган төгрөг байдаг. Яагаад гэвэл монголчууд одоохондоо чулууны соёл мэдэхгүй байна. Хүмүүс ориг уу хулхи уу гэж авахаас биш энэ чулуу яг аль зэрэглэл вэ гэж бодохгүй байна. Үүнийг үйлдвэрт бэлэн хэвээр цутгаагүй байгалийн чулууг хүн ямар их хөдөлмөр гарган засаж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа хүмүүс ойлгох байх аа.

-Харин түүхий эдийн хувьд?

-Түүхий эдээ дандаа килограммаар нь худалдаж авдаг. Мэдээж чулууг бүхлээр нь ашиглах боломжгүй. Өмнө хэлсэнчлэн материал боловсруулалт хийхэд нэг килограммаас дор хаяж арван бүтээл гардаг. Гэхдээ миний бүтээлийг, чулууг ойлгож авах хүн цөөхөн.

-Монголчууд хөөрөг хэрэглэх соёлтой юм чинь чулууны соёлыг ойлгох нь ойрхон юм биш үү?

-Тийм байх аа. Тийм болохоор л би сургалт явуулах гэж байгаа.

-Таньд Swarowski-гийн зүүлтүүд ямар санагддаг вэ?

-Миний зүүлт Swarowski-ноос илүү үнэ цэнэтэй. Яагаад гэвэл Swarowski-гийн технологи нь элсийг өндөр шахаж хиймэл чулуу гаргадаг. Тэгээд гаргаж авсан хиймэл чулуугаа компьютерт программ өгч машинд хэдэн зуугаар нь гарган авч түүнийгээ зүгээр төмөр дээр суулгаж зардаг. Харин манайх бол гар аргаар байгалийн чулууг засдаг. Мэдээж загвар дизайн нь давтагдаад байхгүй. Бас мөнгөн дээр суулгадаг. Тиймээс дараа нь үр хүүхдүүддээ ч өвлүүлэн үлдээж болно. Үнэ цэнэтэй учраас.  Үүнээс гадна элсээр хийж, лазераар өнгө өгсөн Хятад чулуу их байна. Хүмүүс тэгээд шилэн чулуугаа энэ үрийн тэнгэр дуудна, баян болгоно гэж зардаг. Энэ шилнүүдийг хүмүүс худалдаж авсаар л байна. Үүнийг хараад миний хоолой зангирдаг. Би яг мэргэжлийг нь эзэмшчихээд, жинхэнэ чулууг өөрийн гараар засч янзлаад, зарах гээд байхад хүмүүс түүнийг ойлгохгүй зүгээр л үйлдвэрт цутгасан шил авч байна. Чулууны өв соёл үгүй болж байна шүү дээ.

-Элсээр хийсэн хиймэл чулууг жинхэнэ чулуунаас яаж ялгах вэ?

-Тэрийг энгийн хүмүүс хараад ялгахад хэцүү. Мэргэжлийн хүмүүс бол асуудалгүй ялгана. Ямартай ч жинхэнэ чулуу хэзээ ч хямдхан байдаггүй. Гэхдээ энэ сэтгэхүйг ашиглаад хиймэл юмыг үнэтэй зарах хүмүүс гарч ирж магадгүй юм. Болж өгвөл үнэт чулуу авахдаа нарийн мэргэжлийн хүнд хандвал зүгээр.

-Та хэзээнээс чулуугаар юм хийж эхэлсэн бэ?

-Манайх Хөвсгөлийн айл. Анх би цаа бугын эврээр жуулчдад гоёл чимэглэлийн юм хийж зардаг байсан. Эхэндээ дан эвэрээр хийдэг байж байгаад мод, чулуу нэмж ашигладаг болсон. Тэр үед би зах дээр явж байгаад нэг чулуу зардаг эгчтэй танилцаж байсан юм. Нөгөө эгч маань надад гоё, гоё өнгийн чулуунуудыг тайлбарлаж өгч байсан юм. Тэр үед би “Миний энэ эвэр мод чинь гунигтай юм байна, ийм гоё чулууг заръя" гэж бодсон. Тэгээд өнөө чулууг аваад зарсан. Удалгүй жинхэнэ чулуу биш, шил гэдгийг нь ойлгоод их сэтгэлээр унасан даа.

-Та Хөвсгөлд арван жилээ төгсөөд гадаад руу энэ мэргэжлээрээ сурахаар явсан уу?

-Би санхүүгээр суралцаж байгаад явсан. Энэ хоорондоо чулуугаар юм хийхээ болиогүй. Харин одоо би дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэй. Гэхдээ би санхүүгийн боломжиндоо тааруулж надад энгийн юмнууд хийж байгаа. Ирээдүйд өөрийн гэсэн талстын цоо шинэ загварыг зохиож, дэлхийд талст засалтыг чиг хандлагыг тодорхойлдог хүмүүсийн нэг болно гэж боддог.

-Тэгвэл танд заавал Монголд үүнийг хийгээд л хүмүүст ойлгуулах гэж зовоод байх хэрэг байна уу?

-Монгол хүн Монголдоо л хайртай. Надад үнэтэй том том брендэд ажиллах боломж байсан л даа. Гэхдээ би Монголд ирсэн. Яагаад гэвэл би Монголд гоёл чимэглэлийн бизнес эрхлэх бүх боломж байгаа гэдгийг мэднэ.

-Та хүмүүст чулууны боловсрол олгохын тулд юу хийх гэж байна?

-Энэ талаар үнэгүй сургалтууд явуулж байгаа. Би хүмүүсийг ядарч, зовж олсон мөнгөөрөө шилийг чулуу гэж итгэн үнэтэй худалдаж аваасай гэж хүсэхгүй байна. Миний сургалтаас хүмүүс чулууг ялгаж сураад, шилэнд мөнгө үрэхээ болих байх аа.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад тийм үнэ цэнэтэй чулуу биш атлаа маркетингийн нөлөөгөөр нэр хүнд олсон ямар чулуу байна вэ?

-Ямартай ч уран бүтээлч бидэнд маркетинг гэдэг зүйл байдаггүй. Үүндээ маш муу. Зүгээр л тухайн зүйлийг урласандаа баярлаж, түүнээсээ кайф авдаг. Жишээлбэл Терагерц гээд чулуу байна. Хүмүүсийн үүнийг мөс хайлуулдаг "ид шидийн" чулуу гээд хүмүүс ойлгочихсон байгаа. Гэтэл энэ чулуу өөрөө бодит үнэ цэнэ байхгүй. Өмнө бол зүгээр л хог байсан. Юунд ашиглах нь тодорхойгүй. Үүний оронд Турмалин гээд чулууг зүүсэн нь дээр. Хасах цэнэг ялгаруулж, цахилгаан хэрэгслийн хороос хүнийг хамгаалдаг чулуу юм. Хааяа нэг гунигтай ядарсан сэрдэг дээ. Тэр бол энэ цахилгаан хэрэгслийн хор нөлөө шүү. Харин энэ чулууг дэрэн доороо хийгээд унтвал их сайхан амардаг. Мөн усыг хасах цэнэгтэй болгож ионжуулдаг.

-Хүмүүс ийм чулуу хэрэглэвэл эрүүл болно, ийм чулуу хэрэглэвэл баяжна гэж ярьдаг. Таны хувьд энэ асуудалд хэрхэн ханддаг вэ? 

Ямар нэг чулууг баяжуулна, аз жаргал авчирна гэсэн зүйлсэд итгэж болохгүй. Чулууг зүүж хэрэглэснээр та өөрийн биед дутагдаж буй эрдсийг чулуунаас нөхөж авах боломжтой юм. Бие давхар эмэгтэйчүүд гоё юм идмээр санагдаад нэг тийм амт гээд хайдаг даа. Тэд нар нь бүгд өөрийн биед хэрэгтэй эрдэс минералыг хайснаас болж байгаа юм. Үүн шиг ямар нэг чулуу тухайн хүний нүдэнд тусаад гарцаагүй авмаар санагдаад, “шуналыг” нь хөдөлгөөд байвал тэр хүний биед дутагдаж байгаа эрдэс тухайн чулуунд байна гэсэн үг. Тэгээд тухайн бодисыг биедээ нөхөөд авчихвал хүний бие эрүүл сайхан байна. Тэгэхээр амжилт бүтээл сайн байна. Үүнээс л тийм ийм чулуу зүүвэл баяжна гэдэг яриа гарсан байхдаа. Монголчууд маань мухар сүсэг ихтэй. Тэрийг нь ашиглаж Хятадын шилийг өндөр үнээр зарж хөлжиж буй хүн цөөнгүй. Та хэрвээ стрессээ тайлмаар байвал стресс тайлна гэсэн бугуйвч худалдаж авах биш, найзуудтайгаа уулзах хэрэгтэй. Та эрүүл болмоор байвал эрүүл болгоно гэсэн зүүлт худалдаж авах бус, эмнэлэгт хандах хэрэгтэй. Гэхдээ ордны чулууны тухай сайн мэдэхгүй байна. Ямартай ч хагас эрдэнийн чулуу авахдаа хэзээ ч орд хардаггүй. Үүнийг зүгээр л хувцасныхаа өнгөнд тааруулж хэрэглэдэг. Харин үнэхээр ордондоо тааруулж чулуу авахыг хүсвэл үнэт эрдэнийн чулуу аваарай. Нэг хүнд нэг л байдаг юм. Зах дээр чулуу зардаг хүмүүсийн цаасан дээр хэвлэсэн шиг нэг хүнд 20, 30 чулуу байдаггүй шүү.

-Чулуу талстжуулахын юу нь хамгийн хэцүү вэ?

-Энэ ажил угийн л халширмаар ажил л даа. Их хугацаа зарцуулдаг, нарийн төвөгтэй эд. Ер нь бүтээлээ урлаж байхдаа дунд нь энэ болох болов уу, эндээс яг гоё юм гарах болов уу гэж их өөрийгөө шаналгадаг. Гэхдээ өөрийн дуртай зүйл болохоор би бууж өгдөггүй. Би өөрөө анх санхүүч л байвал өлсөж үхэхгүй гэж мэргэжлээ сонгож байсан. Гэхдээ миний хобби биш учир би тэр мэргэжлээрээ ажиллаагүй. Дахиад өөр мэргэжлээр сурсан. Тийм болохоор бүгд дуртай зүйл хүсэл мөрөөдлөө дагах хэрэгтэй. Одоохондоо миний юмыг нээх үнэлэхгүй байгаа ч гэсэн тууштай хөдөлмөрлөж, сайн бүтээл гаргаж байтал миний цаг ирнэ гэж боддог.

-Та талст хийгээд гарсан хаягдал чулуугаа яадаг вэ. Өөр зүйлд ашигладаг уу?

-Зарим чулуугаар ургамалд бордоо хийдэг. Зарим чулуугаар иогийн газрын хана шаварддаг гээд олон зориулалттай. Би бол ургамал ногоотой газар чулуугаа аваачиж асгадаг.

-Та Тайландад энэ мэргэжлийг эзэмшихдээ тэтгэлгээр сурсан уу?

-Үгүй ээ, хувийн зардлаараа. Миний энэ мэргэжлээр хамгийн хямд үнээр суралцах боломжтой байсан газар нь Тайланд. Ер нь саятнууд сурдаг мэргэжил болохоор миний амьдралдаа сонсож байгаагүй их мөнгө хэлж байсан. Би дэлхийн талстын чиг хандлагыг тодорхойлогчдийн нэг Оросын Цукловскигийн шавь.

-Чулуу талстжуулахад таниас ямар чадварыг хамгийн их шаарддаг вэ?

-Миний мэдрэмж, мэдрэмтгий байдал.

-Та өөрийн бүтээлээ яаж борлуулдаг вэ?

-Би огт реклам, пр хийдэггүй. Намайг ийм зүйл хийдгийг мэддэг хүмүүс нь өөрсдөө ирж худалдаж авдаг. Мэргэжлийн хүмүүс их сонирхдог. “Creative Mongolia”, “Box trading” гээд үндэсний үйлдвэрлэл дэмждэг газруудад бас бүтээлээсээ тавьдаг.

-Та гоёл чимэглэлээс юуг хийх дуртай вэ?

-Бүгдийг нь. Гэхдээ надад эрэгтэй хүмүүс энэ тал дээр маш их гээгдсэн юм шиг санагддаг. Тиймээс ирээдүйд эрчүүдэд зориулсан коллекцуудыг гаргана. Эмэгтэй хүнд зориулсан юм энд тэндгүй шүү дээ.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Би бүтээл бүрдээ их үнэ цэнийг шингээхийг хүсдэг. Бас мэдээж зүгээр суухгүй байх чухал. Залуучуудад хандаж хэлэхэд дэмий "эморч" суухаар юу ч хамаагүй хий. Чаддаг, чаддаггүй хамаа байхгүй. Хийгээд туршаад явж байхад өөрийн дуртай зүйл, авьяас чадвараа олно.

-Та Монголд алмазаар бүтээл урлаж байсан уу?

-Тийм ээ, хүмүүс өөрсдөө захиалга өгч хийлгэдэг. Надаар зөвхөн шигтгээгээ талстжуулж, засуулдаг. Тэгээд металл ажиллагааг нь өөр дарханаар хийлгэдэг.

-Алмаз засахад бусад чулуунаас юугаараа өөр вэ?

-Хамгийн хатуу нь учир засахад хамгийн хэцүү нь байдаг. Эрсдэл өндөртэй.

-Танд алмазны захиалга хэдэн удаа ирж байсан бэ?

-Нээх олон удаа биш ээ. Гэхдээ ирдэг.

-Ямар хүмүүс алмаз зүсүүлэх гэж ирдэг вэ?

-Захиалагчдыг нь гэхдээ сайн мэдэхгүй ээ. Хүмүүс олны танил хүмүүсийг тэр энэ гэж таньдаг. Би бол тийм биш болохоор./инээв/

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, уран бүтээлд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (18)
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:47:51
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг...!94
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:47:46

Maira (41.203.78.51) 2019-04-02 15:43:23
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.41

Purevsambuu Geezen (49.0.219.92) 2019-03-31 22:32:59
Jinkhene baigaliin chuluun shigtgee khezee ch unee aldakhgui nandin zuiliin neg. Chamaas shigtgee avsan khun mash nandin zuiltei boldog. Tiimees chi ikh buyantai ajil khiideg yam baina. Olon khuniig nandin zuiltei bolgooroi. Chamd amjilt khisie.
Gana (103.229.120.46) 2019-03-30 19:20:08
Amjilt husey! Altandush geed gemstone cutting mergejleer olon jil ajillaj baigaa hun bdag shu. Yariltslagiinhaa neriig zuv uguhgui bol ene zaluug ch evgui bdald oruulj, busad gemstone cut hiideg Mongolchuudiigaa gomdooh n bna shu
haliunaa (202.126.89.121) 2019-03-30 16:32:43
mash mundag dendvv chadwarlag hvn shvv iim mundag hvniig demjij tom gazar bolon ooriin gesen goel chimeglelee gargahad n tuslaj demjij tom gazar gargawal mash saihan olon niited vzvvlj harahad zvgeer yum iim awyaslag hvnee temjeesee l gej helii daa mongol hvn baina mongolchuudl demjihgvi bol oor ymar hvn demjihew dee hudal huurmagaas hol baij ooriin gesen vnech setgeleerei ihiig bvteej baigaa hvnee bi law demjinee
Oogii (66.181.187.180) 2019-03-30 13:23:57
Neg ym bichiheer nuguuh gej yridag iim erguu uls daa
hh (66.181.185.203) 2019-03-30 11:28:27
hoorhon aash zantai huu bna lee. Ajild n amjilt, ger buld n sain saihan buhniig husie
zochin (203.91.115.39) 2019-03-30 10:39:06
якутад алмаз засдаг монгол залуус олон жил ажиллаж байгаа.
0 1 Хариулах
(103.57.94.62) 2019-03-30 10:39:06
Монголдоо ажиллаж байгаа ганц хүн нь энэ шүү дээ
zochin (203.91.115.39) 2019-03-30 10:39:06
якутад алмаз засдаг монгол залуус олон жил ажиллаж байгаа.
0 1 Хариулах
(103.57.94.62) 2019-03-30 10:39:06
Монголдоо ажиллаж байгаа ганц хүн нь энэ шүү дээ
Tseegii (8.46.65.21) 2019-03-21 18:44:33
Anh ene ajilaa ehleed udaagui baihad ni 2 huzuunii zuult avch baij bilee. odoo hurtel zuudeg. Duudee amjilt husie!
URNAA (202.21.124.236) 2019-03-19 10:14:14
ENE hvntei yaj holboo barih we
51 3 Хариулах
(66.181.161.98) 2019-03-19 10:14:14
Wonder jewelry geed page ni bga tsenher ungiin logotoi
Muugii (202.126.89.252) 2019-03-19 10:14:14
Enkhbold chuluunbaatar gd fb hayagtai
Б.Номинжаргал (202.55.188.41) 2019-03-19 10:14:14
Gemstone geed FB page ni bgaa