"Монголд хөрөнгө оруулагчдын чуулган” Хонгконгт эхэллээ

“Монголд Хөрөнгө оруулагчдын чуулган” Хонгконгт эхэллээ. Өмнөх чуулган 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр болж хөрөнгө оруулагчдын чуулганы анхаарлын төвд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар байсан юм.

Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1.4 хувьд хүрч, буурсан хэдий ч “Morgan Stanley” тэргүүтэй хөрөнгө оруулагчид өмнөх жилийн Хөрөнгө оруулалтын чуулганаас хойш гарсан гол өөрчлөлтүүдийг эерэгээр хүлээн авч, бодлого чиглэл, төлөвлөгөөг анхааралтай ажиглаж байна. Манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт авчирсан томоохон хөдөлгөөн бол “Оюу Толгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байлаа. Үүнээс гадна улс төрийн сонгуульд нэг нам үнэмлэхгүй ялалт байгуулснаар улс төрийн орчны шийдвэр гаргалт эрчимжиж, тогтвортой байх нөхцөл бүрдлээ гэж үзэж байна хөрөнгө оруулагчид үзэж байна. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн жилийн энэ үед Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хэмжүүр гэгддэг “Оюу Толгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт, санхүүжилттэй холбоотой асуудал шийдэгдээгүй байснаас уул уурхайн өсөлт зогсонги байдалд ороод байсан юм. Засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах төлөвлөгөө, төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө, Олон Улсын Валютын Сантай эхлүүлсэн яриа хэлэлцээр, хөрш орнуудтай, гуравдагч орнуудтай хийж байгаа санхүүжилтийн яриа хэлэлцээрүүд эдийн засагт сэргэлт авчирч, өөрчлөлт бий болгоно гэж хүлээж байна. Хэлэлцүүлгийн гол сэдвүүд ч мөн Монгол Улсын бодлого тодорхойлогчдын шинэ төлөвлөгөөгөөр бизнесийн орчинд бий болох эерэг өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагчдад таниулахад чиглэж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.