"Cadillac" цахилгаан хөдөлгүүр лүү шилжлээ

"Cadillac" дахин түлшээр явдаг автомашин үйлдвэрлэхгүй.

Хэрэв та яг одоо "Cadillac" автомашин сонирхож байгаа бол түлшээр явдаг хөдөлгүүртэйг сонгож "Алдах" вий. Учир нь "Cadillac" өчигдрөөс эхлэн үйлвэрлэх бүх автомашинуудын моторыг цахилгаан болгож байгаагаа албан ёсоор зарласан байна. Таны сонгосон "Cadillac" бензин, дизелээр явдаг бол та дахин үйлвэрээс мотор болон бусад эдгээр хоёр хөдөлгүүртэй холбоотой сэлбэг захиалах боломжгүй болж байгаа гэж ойлгох нь. Үйлвэрийн хөдөлгүүрийн бодлого өөрчлөгдөж цахилгаан болж байгаатай холбогдуулж шинэ машин буюу "Cadillac" загварын машин худалдан авахдаа түр азнаарай гэж зөвлөх байна. "Cadillac"-ын ерөнхийлөгч Steve Carlisle хэлэхдээ "Бид ойрын жилүүдэд дэлхийд газрын тосны үнэ өсөж байгааг өдөр тутамдаа анзаарч байгаа. Тэгвэл хүссэн хүсээгүй бидний хэрэглээний автомашины хөдөлгүүр цахилгаан болох нь ойлгомжтой байсан. Учир нь хүний хэрэгцээг автомашингүй төсөөлж болохгүй шүү дээ" гэжээ. 

Яг одоогийн байдлаар "Cadillac" компани дизел хөдөлгүүрийг цахилгаан руу шилжүүлэх туршилтын ажил хийгдэж байгаа талаар өгүүлэв. Тиймээс ойрын ирээдүйд тус компани цахилгаан хөдөлгүүр дээр ажлахын хажуугаар 6 цилиндр дээр туршилт хийсээр байгаа аж. Хэрэв бүтэмжтэй бол V8 хөдөлгүүр рүү орох талаар компанийн ерөнхийлөгч онцоллоо. Компани Хайбрид буюу цахилгаан бензин хосолсон хөдөлгүүрийг алгасаж шууд цахилгаан руу үсэрч байгааг хэлсэн юм. Cadillac PHEV загварын автомашин бүрэн цахилгаан хөдөлгүүртэй буюу бензин хэрэглдэггүй хөдөлгүүртэй байх төлөвлөгөө байгаа бөгөөд эхлэх үнэн нь 75 мянган ам.доллар байх аж. 

Эх сурвалж: Cadillac Motors

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.