Гавъяат эмч Ч.Насанбат: Өвдөж байж дархлаа сууж эрүүл байна. Зовж гэмээнэ хат сууж жаргал үзнэ

1990-ээд оноос эхлэн олимп, дэлхийн аваргыг алгасалгүй Монголын баг тамирчдын эмчээр ажилласан Спортын анагаах ухааны албаны дарга , МУ-ын гавъяат эмч, Үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат эмчийг N24 мэдээллийн сайт “Миний ертөнц” цуврал ярилцлагын буландаа урилаа.

Дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байхад Н.Түвшинбаяр аварга дэвжээн дээр гарч өрсөлдөгчтэйгөө нүүр тулсан нь өөрийгөө ялсан давхар ялалт байлаа. Энэ л нөхцөлд тамирчны зовлон, жаргал хүсэл мөрөөдлийг мэдрээгүй эмч хүн байсан бол дэвжээн дээр гарахыг нь тас хорьж, хөлийг нь хөдөлгөөнгүй болгоод эмчлэхээр авч одно. Харин спортын эмч гэдэг тэс өөр. Тамирчин бүрийн хүсэл мөрөөдлийг хүндэтгэж, өнгөрсөнд урсгасан дусал хөлс, өнөөдөр тэмүүлсэн хүсэл зорилгыг маргаашийн эрүүл мэндтэй уялдуулан холбох үүрэгтэй.  

Ярилцахаар товлосон цагтаа Спортын төв ордны хоёр давхрын түүний өрөөнд очиход “Хоёулаа нэг цаг ярилцчих уу” хэмээн их ажилтай байгаагаа Ч.Насанбат эмч учирлав. Харин ярилцлага эхэлж, бэлдсэн асуултаа асуух бүрд “Би жирийн л эмч хүн дээ. Хүнээс онцгойрох юм байхгүй. Тэг, ингэ гээд хэлээд байх нь зохимжгүй”, “1980-аад оны сүүлээс тамирчидтай ажиллалаа. Үүнээс хойш олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин бүртэй, Спортын төв ордны хаалгыг татаж орсон хүүхэд бүртэй л ажиллаж байна. Элэг хөшөөмөөр, зүрх эмтэлмээр олон  түүх бий. Гэхдээ би өвчтөнтэй харилцдаг эмч хүн учир энэ бүрийг яриад байх нь зохисгүй юм” гэсэн үгээр ам таглаж байв. 

Тиймээс ДАШТ-ий хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнарангаас, "Та Ч.Насанбат багшийн талаар дурсамжаа хуваалцаж болох уу хэмээн хүссэн" юм. Тэрбээр хэлэхдээ, “Насаа эмч бокс, жүдо, чөлөөт гээд Үндэсний шигшээ багийн бүхий л өндөр зэрэглэлийн тамирчидтай ажиллахаас гадна спортоор хичээллэн гарч ирж буй шинэ залуу үеийнхэнтэй хүртэл ажилладаг. Би 2007 оноос хойш Насаа эмчтэй 12 жил хамт байжээ. Миний амжилтын нэг хэсэг Ч.Насанбат эмч. Тамирчныг их л ойлгодог хүн дээ. Нэгэн дурсамж хуваалцъя л даа. Олимпийн наадамд оролцох эрхээ авахын өмнөх тэмцээнд 12 кг жин хасаад сүүлийн 1, 2 кг хасах гээд хөдөлж ч чадахгүй, үнэхээр тэнхэлгүй болчихсон орон дээрээ хэвтэж байсан. Насаа эмч яг л дасгалжуулагч шиг өрөөнд орж ирээд л "Чи хөдлөөд өгөөч" гээд гуйж байлаа. Би чадахгүй гэж хэрэлдэж, муудалцаад бүр ноцолдож зодолдоод... Ямар сайндаа би “та өрөөнөөс гар” гээд өөдөөс нь юм аваад шидчихэж байсан юм. Насаа ах хаалга саваад гарсан. Гэхдээ төд удалгүй хөөе чи жаахан хөдөлчхөөч дээ гээд инээгээд шагайж байсан. Жингээ хасах тэнхэлгүй болчихсон хэвтэж байхад жинг минь хасалцах гээд л массаж хийж өгнө. Зүрх ядарсан байвал хэрхэн хурдан сэргээх вэ гээд "нарийн юм" хийнэ. Ерөөсөө л бэлтгэл хийхэд хамт бэлтгэл хийж, ядрахад хамт ядарч, амрахад хамт амардаг. Хичнээн муудалцсан ч тэмцээн дуусахад амжилттай бол нүүр дүүрэн инээмсэглэлээр тэврэлдэж, алдсан бол дор бүрнээ харамсаж өнөөдрийг хүрсэн. Энэ бол яг одоо санаж байгаа ойрхон нэгэн жишээ. Энэ урт хугацааны турш хамтдаа туулсан олон сайхан дурсамж бий. Спортын тамирчин хүний бие бялдар, эрүүл мэнд энгийн хүнээс буюу дасгал хөдөлгөөн байнга хийдэггүй хүнийхтэй харьцуулахад тэс өөр. Жишээ татъя л даа. Энгийн хүний зүрх минутад 80 цохилж байхад тамирчин хүнийн дасгал хөдөлгөөн хийгээгүй хэвийн үедээ 60 цохилж байдаг. Спортын анагаах ухааны эмч гэдэг маш нарийн мэргэжил юм шиг санагддаг. Өөр мэргэшлийн эмч нараас тэс ялгаатай. Манай Баянмөнх гэдэг тамирчин өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн чинь зүрхийг нь чагнаад, даралтыг нь хэмжиж үзээд сандралдаад "хүүе та битгий босоорой" гээд яаралтай түргэн дуудаад өгөөд явуулчихсан байсан. Тамирчин хүн дасгал хөдөлгөөн хийгээгүй энгийн үедээ хүртэл ийм ялгаатай байдаг байх нь шүү дээ. Манай тамирчдад иймэрхүү зүйл цөөнгүй тохиолддог. Уг нь тухайн тамирчин хэвийн байсан байх нь шүү дээ. Монголд спортын анагаах ухаанаар мэргэшсэн хүн маш цөөхөн. Үүний нэг нь Насаа эмч” гэсэн юм.

Харин энэ талаар Ч.Насанбат багшаас тодруулахад “Цаадах чинь тэгж байна уу” хэмээн нүүр дүүрэн инээмсэглээд  Г.Мандахнаран тамирчинтай жин дээр муудалцаж байсан. Г.Мандахнарангийн багштай ч бас муудалцаж явсан даа. Дасгалжуулагч Ц.Цогтбаяртай холбоотой нэг энгийн жишээ ярьж өгье. Үүнээс чи тамирчин хүн дэвжээн дээр өрсөлдөгчөө ялахаасаа урьтаж өөртэйгөө ямар их тэмцэл хийдэг болохыг багахан ч гэсэн ойлгох болов уу гэсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “1996 оны Атлантын олимпд Ц.Цогтбаяр чөлөөт бөхийн төрөлд 57 кг жинд барилдсан юм. Яг жиндээ л барилдах ёстой. 57 кг 50 гр байхад л бүх зүйл талаар болно. Бид хоёр тэр үед 50 гр хасах гэж зодоон хийж байлаа. “Ах чийгтэй алчуур жаахан толгой дээр тавиад өгөөч, толгой халаад байна” гэж хэлэхээр нь алчуур тавьж өгөөд эргээд харахад Ц.Цогтбаяр алчуурын чийгийг сорж байсан юм. Энэ нөхцөлд тамирчныг тэвчээргүй байлаа гэж зэмлэж болохгүй. Хүн өөрийн мэдэлгүй болтлоо усгүйтдэг байхгүй юу. Эд, эс бүхэн нь тэр хүнээс ус нэхнэ гэсэн үг. Чийгтэй алчуурын чийгийг мушгиад чийгийг нь сорно гэдэг тэдий хэмжээний тэсвэр хатуужил тэр хүнээс гарч байна гэсэн үг.  Ц.Цогтбаярын шавь Г.Мандахнаран ч ялгаагүй тийм л их тэсвэр тэвчээр гаргасан. Финландад болсон Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн дээр жин нь 61.100 болоод гацчихсан. 100 грамм дээр ёстой үзэлцсэн л дээ. Тамирчин бүрээс ийм их хүч, тэнхээ, тэсвэр гардаг даа” гэсэн юм.

Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд цуурайтуулж яваа олон шилдэг дасгалжуулагчийн нэг, Гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатараас “Та Насаа багшийн талаар дурсамжаа хуваалцах уу. Өөрөө бол өөрийнхөө талаар ярих дургүй хүн юм аа” гэхэд “Монгол улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, МУ-ын хөдөлмөрийн баатар  Д.Сумъяа, Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авсан Э.Бадар-Ууган, Олимпын мөнгө медальт Н.Төгсцогт, ДАШТ-ын дөрвөн медальт О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран гээд сүүлийн 25 жилийн турш олимпд оролцсон тамирчин бүртэй, Үндэсний шигшээ багийн бүх тамирчидтай ажиллаж явсан. Ерөөсөө миний мэдэх дээр нэмээд чиний мэдэхгүй бүх тамирчинтай ажиллаж явсан хүн гээд бодчиход буруудахгүй. Том, жижиг Бурмаагийн маань амжилт ч Насаа ахтай салшгүй холбоотой. Тэр бүхнийг ярина гэвэл дуусахгүй. Манай улсад спортын салбарт мэргэшсэн эмч тун цөөн. Насаа эмч бокс байна уу, жүдо байна уу ялгаагүй бүхий л спортын тамирчинтай ажиллаж яваа хүн. Манай эмэгтэй шигшээ багийн тамирчин бүрт л хүрч ажилладаг хүн шүү дээ. Тэгэхээр Үндэсний шигшээ багийн амжилтын нэгээхэн хэсэг нь Насанбат эмч мөн” гэсэн юм.

Бага эмчээс их эмч хүртэл ажиллаж одоо албаны дарга нь болсон

“Арван жилийн зургаадугаар ангидаа байхдаа анх удаа боксын секцд орсон юм. 1974 он шиг санаж байна. Монголын боксын спортын ууган гавьяат дасгалжуулагч, Б.Олзод, Олон Улсын спортын мастер Б.Вася гэдэг хоёр хүний удирдлага дор боксын спортоор хичээллэж, энэ цаг үеэс спортын салбарт дурлаж эхэлсэн. 3 орчим жил хичээллэсэн. Наймдугаар анги төгсөхөд сурлагаар хүүхдүүдийг жагсаахад Анагаахын ухааны дунд сургуульд тэнцсэн. Өөрөө ч их дурлаж сонгосон болохоор шууд орсон. Эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэдэг их том сургууль байсан юм. Сүүлд Сувилахуйн сургууль болоод сүүлдээ Эрүүл мэндийн яамны харъяа бие даасан сургууль болсон. Ингээд дөрвөн жил суралцаад бага эмч болсон. Тухайн үед Эрүүл мэндийн яамнд эмнэлгийн дунд мэргэжилтэнг хариуцсан Банзрагч гэдэг хүн байлаа. Тэнд очоод ажлын байрныхаа хувиарыг сонгосон. Ерөөсөө эмчээ хийхгүй ээ, цэрэгт явъя гэсэн бодолтойгоор очсон чинь Банзрагч гэдэг хүн миний хувийн хэргийг харж байгаад “За чи өмнө нь спортоор хичээллэж байсан юм байна. Спортын бага эмч бол” гэсэн санал тавьсан. Ингээд бага эмчээс эхлэн Эмнэлэг, Биеийн тамирын деспенсерт ажилласан. Хуучин 24 ажилтантай бие даасан жижиг байгууллага байсан юм. Ингээд бага эмчээр 1984 он хүртэл ажиллаад, Анагаахын ухааны их сургуульд конкурс өгч 1990 онд төгсөөд энэ эмнэлэгтээ эмчээр ирсэн. Суралцаж байх хугацаандаа ч боксоор хичээллэж байсан учир Боксын шигшээ багийнхаа эмчээр давхар ажиллаж байв. Харин энэ цаг үе нийгмийн шилжилтийн үе тохиож, Эмнэлэг биеийн тамирын деспенсер нь Биеийн тамирын хороотой нэгдэж Спортын анагаах ухааны алба гэсэн нэртэй болж, одоог хүртэл энэ нэр дээр үйл ажиллагаа явуулж байна. Товчхондоо бол бага эмч, их эмч, албаны дарга болоод ажиллаж байна. Анх 1996 оны Атлантын олимпд эмчийн багаа ахалж оролцсон. Үүнээс хойш том, жижиг тэмцээн уралдаан бүрт ажиллаж байна.

Спортоор хэт эрт хичээллэж эхэлсэн хүмүүс амжилт гаргах магадлал багатай байдаг

Спортоор хичээллэж байгаа хүмүүстэй ажиллаж байна гэдэг утгаар эв эрүүл хүмүүстэй ажилладаг, их амархан гэж эндүүрдэг. Тэмцээн уралдаан дээр тамирчны хамраас цус гарвал тогтоодог хүмүүс нь спортын эмч гэж бодох хүн олон. Гэтэл цаанаа маш нарийн шинжлэх ухаан юм. Жин хасалт, гэмтэл бэртэл гээд тун ярвигтай. Арван жилийн өмнө тамирчид харьцангуй эрүүл, байгалийн гаралтай органик хүнс хэрэглэдэг байж. Харин өнөөдөр тамирчид цаг үеэ дагаад олон төрлийн эм тариа, витамин хэрэглэж байна. Монгол хүний бие физиологи уургаас энергийн систем их авдаг. Өндөр дасгал сургуулилт хийж байгаа тамирчидын хамгийн чухал авах ёстой зүйл нүүрс ус юм. Ерөөсөө тамирчин ч бай, энгийн хүн ч бай булчингаа хөгжүүлж, тархи толгиогоо сийрэг ажлуулахын тулд энергийн үүсвэрээ хангаж, уураг, өөх тос, нүүрс усыг тэнцвэртэйгээр авах ёстой. 

-Тамирчны амжилт эрүүл мэндээс тодорхой хэмжээнд шалтгаална. Тэгэхээр спортын эмч хүний үүрэг чамгүй их. Монгол улсад энэ салбарын хөгжил ямар төвшинд байна вэ?

-Спортын анагаах ухаанд өөрийнхөө бие сэтгэл, залуу насаа зориулсан учир ямар нэгэн юм хийгээд үлдээе гэж боддог. Тамирчнаа амжилт гаргахад нь тодорхой хэмжээнд өөрийнхөө чадахаар тус болчих юмсан гэж хүсдэг. Бусад салбарын эмч нар шиг тийм сүрхий гаргасан амжилт надад байхгүй. Спортын эмч, дасгалжуулагч хүн Нэгд, Тухайн тамирчны бие физиологийг хамгийн сайн мэдэж байх ёстой. Хяналтыг маш сайн тавих ёстой. Тамирчныхаа бие физиологийг бүрэн мэдэхгүй бол ганц ч алхам урагшлахгүй. Физиологи нь цэвэр спортын анагаахын ухаан, спортын шинжлэх ухаан. Энэ нь суурь шинжлэх ухааны нэг том салбар.

Жишээлбэл, Тамирчин тэмцээнд  оролцоод, гурван минутын турш маш өндөр ачаалалд барилдаад гараад ирэхэд артерийн даралт нь хэд болох юм, зүрхний цохилт нь хэд болох юм, ачааллын үед хэрхэн ядарсан байна гээд маш олон талаас нь мэддэг байж спортын эмч болно. Тэрнээс дан ганц бэлтгэлийн үед нь ямар нэгэн төлөвлөгөө гаргаад, яг түүнийхээ дагуу бэлтгэл сургуулилт хийлгэсэн болоод орхиж болохгүй. Бэлтгэл сургуулилт явагдаж байгаа үед эмнэлгийн хяналт тавигддаг. Спортын эмчийг зөвхөн тэмцээний үеэр хамраас гарсан цус тогтоож, массаж хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. Спортын эмч хүн маш нарийн мэдрэмжтэй байх ёстой. Тухайн тамирчин бэлтгэл сургуулилтын үед ядарч байгаа юу, хоол нойрондоо ямар байгаа вэ, биохимийн шинжилгээнд ямар өөрчлөлтүүд гарч байна, хэт ачаалалтай болоод байна уу гээд бүх юмыг нь мэдэж байх шаардлагатай. Мөн тамирчныхаа нууцыг чандлан хадгалдаг байх ёстой. Тиймээс би тамирчидтайгаа холбоотой дурсамж ярианаас татгалзаж байна. Н.Түвшинбаярын гэмтэл бол... гээд тухайн хүний хувийн нууцыг задалж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ салбарынхаа бодлогын талаар ярилцъя.

Хоёрт, Мөн дан ганц тамирчинтай л ажиллах бус спортын эмч хүн бүх нийтийн эрүүл мэндэд хандаж байх ёстой. Өнөөдөр жирийн иргэд төдийгүй тамирчдын дунд ч арван жилдээ буруу сууж сурснаас үүдсэн нурууны мурийлт их байна. Ерөөсөө спортын эмч нар, спортын анагаах ухаан зөвхөн тамирчид руугаа л чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь маш том гажуудал. Өвчлөлийн тэргүүлэх зэрэг болж байгаа хөдөлгөөний хомсдлоос үүссэн сахарын шижин өвчин, зүрхний шигдээс, таргалалт гээд энэ бүгдээс олон нийтийг урьдчилан сэргийлж, дасгал хөдөлгөөн, хоол тэжээлийн төлөвлөгөөг гаргаж нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Бид 1990-ээд оноос эхлэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд спортын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх зорилгоор тэр үеийн сайд Нямдаваатай ярилцаж бодлого боловсруулж байсан. Жишээ нь, Өтгөн хаталтаас сэргийлж юу хийх вэ. Ямар дасгал хөдөлгөөн хийх вэ гэдэг зөвлөгөөг бяцхан ном хэлбэрээр гаргах. Жишээлбэл, таны өтгөн хатлаа гэхэд эмийн санд ороод эм авдаг шигээ, өтгөн хаталтаас сэргийлэх дасгал хөдөлгөөний зөвлөмж авъя гээд худалдаад авах юм. Эмийн жор бус дасгал хөдөлгөөний жор гаргана гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь хэрэгжиж чадаагүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн үед Спортын хороо хүнд нөхцөлд орж, ганхаж эхэлсэн.  Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, хангамж, тэтгэмж маш бага болсон. Ингээд гадагшаа явах нь явж, ажлаасаа гарах нь гарч орон тооны хувьд цөөрсөн учир олон нийтэд бус тамирчиддаа л анхаарах болсон.

-Тэгэхээр цаашдаа ямар бодлого баримталж ажиллах шаардлагатай гэж та харж байна вэ?

-Энэ жил манайх нилээдгүй том хэмжээний, чухал бичиг баримт боловсруулж байна. Нэн тэргүүнд, Энэ салбар өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Тиймээс бид спортын анагаах ухааны стандарт гэж боловсруулаад одоо батлагдах шатандаа явж байна. Дараагийн ээлжинд, Спортын анагаах ухаан гэдэг салбар биеэ даасан бүтэц үйл ажиллагаатай байх ёстой. Зөвхөн биеийн тамир спортын агентлагийн харъяа алба байх ёсгүй. Тиймээс Засгийн газарт БСШУСЯ-тай хамтран нилээн удаан ярилцаж саналаа солилцсоны үндсэн дээр Спортын шинжлэх ухааны биеэ даасан салбар болгох зорилгоор  эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байна. 2020 оны нэгдүгээр сар гэхэд Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний салбарыг биеэ даасан бүтэц болгоно гэсэн зорилт бий.  Одоогоор Манай улсад Спортын эрдэм шинжилгээний биеэ даасан бүтэц байхгүй.

Спортын анагаах ухаан биеэ даасан бүтэц болоод 50-60 жил явсан. 1961 онд Эмнэлэг, биеийн тамирын деспенсер нэг их эмч, нэг эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулагдсан. 1994 он хүртэл Эмнэлэг, биеийн тамирын деспенсер спортоор хичээллэж байгаа хүмүүст эмнэлгийн хяналт тавих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Зах зээлийн үед өөрчлөгдөж ганцхан Үндэсний шигшээ багт үйлчилдэг болсон. Угтаа Үндэсний шигшээ багийн тамирчдын авч буй спортын анагаах ухааны үйлчилгээг бүх нийт авах ёстой юм. Тиймээс одоо боловсруулж буй хоёр том төсөл маань батлагдвал бүх нийтийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, спортын баг тамирчдад хяналт тавих, эрдэм шинжилгээний ажил хийх гээд бүх юм нэгдэх болно.

 Орос, Хятад, Япон, Солонос бүгд нэгдсэн хүрээлэн маягаар явдаг. Тэгэхээр бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд жижигхэн агентлаг бус, улс орон даяар үйлчилгээ үзүүлэх чадалтай бие даасан бүтэцтэй байгууллагатай болох ёстой.

-Тэгвэл өнөөдөр бүх нийтийн эрүүл мэнд ямар төвшинд байна вэ?

-Маш зөв асуулт. Өнөөдөр бүх нийтийн эрүүл мэнд гэж бид яриад байгаа боловч бүх зардал нь өвчтөн рүүгээ чиглэдэг гажуудсан тогтолцоотой. Өвчлөлөөс сэргийлэх ажилд зарцуулдаг зардал маш бага байдаг. Угтаа хөгжингүй орнууд их спортдоо зарцуулж байгаагаасаа их хөрөнгийг бүх нийтийн биеийн тамир, спортын анагаах ухаандаа зарцуулдаг. Олон нийтийг биеийн тамир спортоор хичээллүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх буюу нийгмийн эрүүл мэндийн чиглэлд төсвийн 70-90 хувиа баталдаг. Спортын анагаах ухаан бол өвчлөлөөс сэргийлэх маш том салбар. Гэтэл энэ салбартаа бид анхаарахгүй байна. Жишээлбэл, Өнөөдөр маш их фитнесс клубууд байгуулагдаж байна. Энэ бол зөв. Гэхдээ тэнд яг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт хийлгэж байна уу, шинжлэх ухааны үндэслэлтэй хоол тэжээл өгч байна уу гэдэг эргэлзээтэй. Үнэндээ шаардлага хангасан үйлчилгээ үзүүлж байгаа газар байхгүй. Таргалалтаас тураах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж  байна уу гээд харахаар үнэхээр шаардлагад нийцэхгүй. Их спорт болон олон нийтийн спорт биеийн тамир хоёр бол тэс өөр зүйлс. Олон улсын спортын хорооноос гаргасан зөвлөмж байдаг юм. Тус зөвлөмжид спортын тамирчид долоо хоногт нэг килограммыг л хасахыг зөвшөөрдөг. Харин таргалалттай хүн долоо хоногт нэг килограммаас илүү жин хасаж болохгүй. Гэтэл хаа сайгүй л бид таныг долоо хоногт олоон килограмм турааж, гоёлын даашинзанд чинь багтаагаад өгье гэсэн реклам явж байна. Энэ бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл бөгөөд хүний эрүүл мэнд, бодисын солилцоонд эмгэг өөрчлөлт үзүүлэх сөрөг нөлөөтэй. Шинжлэх ухаанаар долоо хоногт нэг килограммаас дээш хасч болохгүй гээд заачихсан байхад үүнийг л дагах ёстой. 

Одоо үйл ажиллагаа явуулж буй фитнесс төвүүдийн үйл ажиллагааг би буруутгах гэсэнгүй. Гэхдээ та фитнессээр үйлчлүүлэхдээ мэргэжлийн эмч, дасгалжуулагч надад нарийн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж чадах нь уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Буруу жин хасалтаас үүдэн зүрх судасны хэсэгт өндөр ачаалал өгч, маш их эмгэг үүсдэг. Тэгэхээр фитнесс клубууд нээхээсээ урьтаж боловсон хүчиндээ анхаарах ёстой юм.

2007-2008 онд Спортын эмчийн ангийг 70 гаруй хүн төгссөн. Харамсалтай нь энэ үед Спортын эмчийн хэрэгцээ, шаардлагыг ойлгох ойлголт тун бүрхэг байсандаа ч тэр үү ажлын байх тун хомсдолтой байсан. Ингээд тухайн төгсөгч нарыг ажлын байраар хангах боломж бүрдээгүйгээс бараг бүгд л өөр салбарт ажиллаж хөдөлмөрлөсөн. Спортын анагаах ухаан бол хэдэн тамирчдын асуудал биш нийгмийн эрүүл мэнд гэдгийг сүүлийн үед ухамсарлаж эхэлж байна. 

Жирийн нэгэн иргэн хүн буюу маргааш өглөөнөөс гүйлтээр хичээллэж эхэлье гэж өнөөдөр шийдсэн хүн мэргэжлийн хүн дээр очоод биеийн ерөнхий байдлаа хянуулж, зөвлөгөө авч төлөвлөгөө гаргах боломжтой орчин нөхцөлөөр хангагдсан байх ёстой. Өглөө болгон гүйдэг хүн байж болно. Гэхдээ тэр хүн биеийн онцлогтой тохируулж долоо хоногт хэдэн цаг хичээллэх вэ, хэдэн цаг дасгал хийх вэ, хэрхэн амрах вэ гэдгээ мэддэг байж эрүүл мэндэд нь тустай байна. Ямар ч утга учиргүйгээр өөрийгөө зовоогоод, эцэст нь эрүүл мэндээрээ хохирч болохгүй биз дээ. Энэ чинь маш том шинжлэх ухаан юм шүү дээ.

Мөн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэх юм бол амжилт гаргана гэсэн өрөөсгөл ойлголт манайханд байдаг. Шинжлэх ухааны үүднээс бол аль чиглэлд, ямар спортоор хэдэн наснаас эхлэн хичээллэх боломжтой вэ гэдгийг ч нарийн заасан бий. Жишээлбэл, жүдогоор хэдэн наснаас хичээллэх ёстой вэ. Эхний нэг, хоёр жилдээ шууд жүдогоор хичээллэж болохгүй. Тэгэхээр жүдогийн спортод хөл тавьж байгаа хүүхэд эхний хоёр жилдээ сууриа тавьж түүнээс хойш жүдогоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцох ёстой. 

-Засгийн газрын зүгээс Эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клуб, спортын секцид үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй хамрагдах боломжийг бүрдүүлсэн талаар мэдээлж байна. Гэтэл манайд шаардлага хангасан фитнесс клуб тун цөөн байдаг гэж ойлголоо.  Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн зүрхний тасгийн эмч Д.Нарантуяа Уургийн бэлдмэл хэрэглэснээс болж зүрхний хэм нь алдагдсан залуус  манайд ирэх боллоо гэж сүүлд хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Мөн "Уураг, судас тэлэгч хэрэглэсэн зургаан залуугийн даралт 180-200 хүрээд буухгүй байна" гэсэн мэдээлэл ч хэвлэлээр явж олны анхаарлыг татсан...?

-Хүчний дасгал хийж байгаа хүн уураг уух ёстой. Болохгүй зүйл хэрэглээд эрсдэлд орсон мэтээр ойлгож туйлшрах нь буруу. Харин уураг хэрэглэхдээ дасгалжуулалтын хөгжлийн дагуу уух ёстой. Өнөөдөр манай оронд яг зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн, допингийн агууламжийг харуулсан чанартай уураг оруулж ирдэг компани тун ховор.  Жишээ нь,  Монгол улсын шигшээ багийн тамирчид Германы All Star компаний уураг хэрэглэдэг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бохирлогдоогүй, хүний биед сөрөг нөлөөгүй, амин дэмүүдтэй бэлдмэл. Бэлтгэл сургуулилтын үед уух төрөл бүрийн л юм бий. Уураг гэдэг ч өөрөө маш том ойлголт. Тодруулбал, 20 төрлийн амин хүчлийг багтаасан зүйлийг уураг гэнэ. Ямар уургийг ямар бэлтгэл сургуулилтын үед уух ёстой вэ гэдэг нь нарийн.  BCAH гэдэг амин хүчлүүд агуулагдсан гэвэл булчингын хуурай массыг бий болгодог. Энэ нь өөрөөр хэлбэл өөх шатаана гэсэн үг. Нөгөө талаар энэ уураг бол эсэд тэр колькоз болон нүүрс усны хүргэлтийг сайжруулж өгдөг.

Ер нь уураг ямар үед уух ёстой вэ. Бэлтгэл сургуулилтын төлөвлөлт гарсны үндсэн дээр буюу эмч дасгалжуулагчтайгаа зөвлөсний дараа л уух ёстой. Түүнээс хүчний дасгал хийсэн хүн бүр уураг уух ёсгүй. Би хүчний дасгал хийж байна гээд л уураг уугаад байвал энэ нь замбараагүй хэрэглээ гэсэн үг. Нөгөө талаараа манай ганзагын наймаачдын оруулж ирж байгаа уураг чанарын ямар ч баталгаа байхгүй. Олон улсад хүнсний нэмэлт тэжээлийн нөлөөллийг сайжруулах зорилгоор допингын ангилалын эмийн бодисуудыг нэмэлт байдлаар оруулж өгдөг.  Гэхдээ аваад үзэхээр ийм, тийм амин хүчлүүд орсон гээд биччихсэн байдаг ч нөгөө стройт төрлийн эмнүүдийг багтаачихсан байдаг. Үүнийг дэлхийн зах зээл дээр бохирлогдсон бүтээгдэхүүн хэмээн нэрлэдэг. Үнэндээ бид Үндэсний шигшээ багийн тамирчидаа л энэ бохирлогдсон бүтээгдэхүүний хэрэглээнээс хязгаарлаж, хяналт тавьж чадаж байна.  Гэтэл биеийн тамир, спортоор хичээллэж байгаа энгийн иргэд, гоё залуу, туранхай хүүхэн болох гэж байгаа иргэнд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.  Манай Биеийн тамир, спортын газраас стандарт тогтоож хэдэн наснаас ямар спортоор хичээллэх вэ, ямар дасгалыг хэзээ хийх вэ бүгдийг нь заасан байдаг. Гэхдээ үүнийг фитнессд нийцүүлсэн стандарт ховор. Фитнесс бол цэвэр гоо зүйн мэдрэмж. Гоё бие бялдартай болохоос гадна өвчлөлөөс урьдчилан сэргийлэх том шинжлэх ухаан. Гэтэл Монголд ямар ч стандарт байхгүй.

-Бүсгүйчүүд кардио, спиннингээр их хичээллэдэг болсон байна?

-Угтаа өнөөдөр монгол  иргэнд тохируулан боловсруулсан, бүр хичээллэх гэж байгаа хувь хүнд зориулан гаргасан ямар ч аргачлал байхгүй. Хэзээ, хаана, хэрхэн төгссөн нь мэдэгдэхгүй биеийн тамирын багш интернет ухаж байгаа, юу ч хамаагүй хараад энэ нь зөв гэж итгээд олон хүн чиглүүлээд хичээллүүлээд байдаг. Тураах гээд байдаг, чийрэгжүүлэх гээд байдаг, эрүүл байлгах гээд байдаг... Гэтэл байгаа онолгүй эргээд нөгөө дасгал хөдөлгөөн нь өвчлөлийн шалтгаан болж, ямар нөгөн өвчин болж байна.

-Тэгвэл фитнессээр хичээллэх гэж байгаа хүнд ямар зөвлөгөө өгөх вэ. Дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл байна гэж ойлгодог. Гэтэл дасгал хөдөлгөөнийг буруу хийвэл эргээд өвчлөлийн шалтгаан болдог байх нь тийм үү?

-Нэн тэргүүнд бие бялдарын үзүүлэлтээ хянуулж, бүх төрлийн шинжилгээ өгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой. Манай Спортын анагаах ухааны албанд хандаад үйлчилгээ авах боломжтой. Хуучин хүмүүс их ирж ийм үйлчилгээ авдаг байсан. Хэрхэн уналтад орсон талаар дээр дурдсан шүү дээ. Гэхдээ ирэх жилээс бид энэ үйлчилгээг иргэн бүр авах боломжтой болгож, сэргээнэ гэсэн зорилттой л ажиллаж байна.

Тэгэхээр одоо фитнессээр ч бай ямар нэгэн спортоор та хичээллэх гэж байгаа бол бие бялдарын бүх үзүүлэлтээ тодорхойлуулж, өөртөө зориулсан нарийн хуваарь гаргуулах ёстой. Хэдэн настай, хэдэн кг жинтэй, зүрх судасны систем нь ямар юм, яг одоо ямар өвчин зовиур байгаа юм гээд бүгд тодорхойлогдсон байх ёстой. Ингээд хийх гэж байгаа дасгал хөдөлгөөнтэй чинь уялдаж байх хэрэгтэй. Яг л бид Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа бие бялдарыг тодорхойлж төлөвлөгөө гаргадаг шиг л бүх иргэн дасгал хөдөлгөөн хийхдээ төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Маш нарийн шүү дээ. 2016 онд бид "Эрүүл тамирчин амжилт гаргана" гэсэн уриа дэвшүүлсэн. Тамирчдаа эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх маш олон арга хэмжээг авсан. Жишээ нь чөлөөт бөх, жүдо бөх, халз тулааны тамирчин нэг минут эрчимтэй ачаалалтай байхад зүрхний цохилт 170-аас дээшээ бараг 220 хүрдэг. Артерийн даралт 170-200 хүрдэг. Энэ бүхнийг хянана даа.

-Хүүхдээ спортоор хичээллүүлэхээр төлөвлөж байгаа эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхдийнхээ бие бялдарын хөгжилд эхлээд анхаарах ёстой. Суурь тавилгүйгээр шууд эхлүүлж болохгүй. Суурьгүйгээр мэргэшүүлж болохгүй. Ядаж л хоёр жил, болж өгвөл түүнээс дээш хугацаанд бие бялдрын суурь хөгжилд анхаарч, хөгжүүлбэл хүүхэд том болоод бэртэл авах нь бага, сэтгэл зүйн дарамтад орох эрсдэлгүй байна. Тэгэхгүйгээр манайхан зөн билгэтэн шиг хүүхдээ харж сууж байгаад л ирээдүйтэй юм байна гээд чирж аваачаад тамирчин болгочихдог. За одоо чи боксчин болно гэж бээлий углуулаад, жүдогоор барилд гээд кимоно өмсгөөд цөсийг нь хөөргөөд байж болохгүй. Тэгэхээр эцэг эхчүүдэд хүүхдээ спортод хэт эрт битгий хөл тавиул, суурийг нь сайн тавьж байж эхлүүл гэж л хэлмээр байна. Ямар ч суурьгүй эхлэх юм бол гэмтэл авна, сэтгэл зүйн дарамтад орно.

-Таны мэргэжлийн эмзэглэл бас бахархал нь яг юу вэ?

-Үндэсний шигшээ багийн эмч гэхээр л бөөн спортоор хичээллэсэн, эв эрүүл сав саруул хүмүүстэй ажиллаж байна гэж боддог. Үнэндээ гэмтэл аваагүй тамирчин Үндэсний шигшээ багд байхгүй. Магадгүй бэртэл авч түүндээ дасаад, үүнийгээ юу ч биш гэж боддог болоод даваад гарсан хүн илүү амжилтанд хүрдэг юм болов уу.  Зовлон үзээд түүнийгээ зовлон биш гэж бодоод урагшилж чаддаг хүмүүс амжилтанд хүрдэг байх. Өнөөдөр 5 цаг бэлтгэл хийгээд бахардаж унаж байгаа хүн өдөр бүр бэлтгэл хийсээр хэдхэн жилийн дараа 5 цаг бэлтгэл хийх нь амралт болчихсон байна гэдэг өөрөө дасан зохицол ч байж магадгүй юм. Гэмтэлдээ дасан зохицож давж гарсан, зовлонг зовлон биш жаргал гэж хүлээж автал дассан тэр хүмүүс л амжилтыг атгадаг биз. Хааяа тамирчдаа хараад эмзэглэдэг. Эрүүл мэндээрээ золиос хийж байгаа хүмүүс шүү дээ. Яс нь гэмтчихсэн байхад, цаашаа үргэлжлүүлбэл тэр хүний эрүүл мэнд тэр чигээрээ хохирохоор байхад л "Эмчээ би үргэлжлүүлэх ёстой" гээд гуйхад хэцүү байдаг. Тэгж их тэмүүлсэн хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэх ёстой ч, маргааш өглөө нар мандахад амьдрал чинь үргэлжилнэ гэдгийг би тамирчиддаа сануулж байх ёстой хүн нь юм шүү дээ. Олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Олимпийн аваргууд, Үндэсний бөхчүүд гээд бахархал, омогшил дагуулсан хүмүүстэй ажиллаж байгаа нь миний мэргэжлийн бахархал юм. Өөрийн хувь тавиландаа талархаж явдаг даа. 

-Ер нь ямар нөхцөлд эрүүл байх вэ?

-Би их сонин үзэлтэй л дээ. Ерөөсөө хүн байгальдаа зохицож л амьдрах ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, Өвдөх ёстой. Тэгээд үхчихгүйхэн эдгэчих юм бол эрүүл болчихно. Өвдөж байж л дархлаа сууж эрүүл байна. Ханиад хүрчих вий дээ гэж айж юу ч хийж чадахгүй байснаас чадахаараа урьдчилан сэргийлээд л, ханиад хүрчих юм бол гоншигноод байлгүй даруйхан эдгээх л ёстой. Үнэн хэрэгтээ өвдөх ч амьдрал, эрүүл байх ч амьдрал шүү дээ. Тэгэхээр амьдрах л ёстой. Өвдчихгүй юмсан гээд л ам хамраа дараад, хүйтэн байгаа болохоор гэрээсээ гарахгүй ээ гээд юм бүхнээс дөлөөд байж болохгүй. Өвдөөгүй хүн эрүүл байна гэсэн ойлголт байхгүй. Зовоогүй хүн жаргана гэж байхгүй. Унаагүй хүн босно гэж байхгүй. Алдаагүй хүн олно гэж байхгүй. Зүгээр л амьдрах л хэрэгтэй. Гол нь хүчтэй байх ёстой. Огт өвчин тусддаггүй хүн нэг өвдөхөөрөө маш хүнд өвддөг. Учир нь өвчлөлд үзүүлэх хариу үйлдэл тэр хүнд байгаагүй учир. Хамгийн их гэмтсэн нь, хамгийн их өвдсөн нь, хамгийн их тэссэн нь, хамгийн их зовссон нь, тэгээд үүнийг даагаад гарсан нь эрүүл байхын сайхныг, зовлонгүй байхын жаргалыг мэдэрнэ. Чи өнөөдөр өвдлөө гэж бодъё. Үхчихэлгүй эдгэчихвэл энэ нь чамд маш том дархлаа болж байна гэсэн үг. Ингэж хүн хүчирхэгжиж, ингэж л хүн эрүүлждэг.

-Амьдарна гэдэг өөрөө эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Ер нь тийм шүү дээ. Бид нар утаатай байна гээд л байгаа. Насаараа цэвэр агаарт амьдарсан нэг хүнийг авчираад тавьчихвал ухаан алдаад унана. Яг бодит амьдрал дээрээ эндээ удаан байчихсан мань мэт нь дасан зохицож л байгаа байхгүй юу. Эхлээд утаанд орвол бие олон төрлийн хариу үйлдэл үзүүлнэ. Гэхдээ сүүлдээ бууж өгөөд дасчихна. Дасан зохицож чадаагүй нь өвчлөлд хүрнэ. Тэгэхээр амьдрал тэр чигтээ л дасан зохицол. Тэмцэхийн оронд дасан зохицох ёстой. Өдөр шөнөгүй дасгал сургуулилт хийхэд дасан зохицох хэрэгтэй. Ерөөсөө дэвжээн дээр нэг тамирчинг буулгаж авахаасаа өмнө түүнээс урт хугацаанд яг тэгж хэн нэгнийг буулгаж авч, үүндээ дасан зохицсон байх л ёстой. Тэрнээс маргааш гараад шууд олимпд орчихгүй. Өдөр бүр хүнтэй барилдаж өөрийгөө дасгасан болохоороо л маргааш ч бас барилдаж байгаа хэрэг л юм шүү дээ. 

-Заримдаа насаараа тамхи татсан хүний уушги эв эрүүл, тэгсэн мөртлөө огт татаагүй хүнийх өвдчихсөн байдаг шиг л үү?

-Анагаахын дээд сургуульд бид хэд дадлага хийж яваад нэг астамтай хөгшинтэй таарсан юм. Яахав дээ, би өөрөө оюутан байхаасаа тамхи татсан. Одоо ч татдаг. Тэгээд тэр хүн надад өөрийн хийсэн судалгаагаа үзүүлж байсан юм. Би хэзээ ч тамхи татаж байгаагүй. Гэхдээ одоо астамтай. Тэгсэн тамхи татдаг хүмүүс астамаар өвчлөх нь ховор юм байна гэж. Миний үзэл бол хүн хэрэглэхийг хүссэнээ хэрэглэж, амьдрахыг хүссэнээрээ л амьдрах ёстой. Гэхдээ тун нь таарч байх ёстой. Өөртөө ч, өрөөлд ч дасан зохицож амьдрах ёстой. Тэрнээс би тамхи татвал эрүүл байна гэх гэсэнгүй, татвал өвдөнө ч гэх гэсэнгүй. Туйлширч л болохгүй. Зүгээр л амьдрах мөрөөрөө л амьдрах л юм шүү дээ.

-Тэгвэл хэрхэн эрүүл байх вэ бус хэрхэн дасан зохицох вэ гэж асуух нь зөв бололтой. Ямар хүмүүс дасан зохицох чадвар сайн байна вэ?

-Хэд хэдэн үзүүлэлт харж байж хэлнэ. Спортод бол төрөл онцлогоос шалтгаална. Зүрх зоригтой хүмүүс халз тулааны спортод амжилт үзүүлнэ гэсэн явцуу ойлголт бий. Сэтгэл зүйн хувьд тайван хүмүүс буудлагын спортод амжилт үзүүлнэ гэсэн туйлширсан үзэл бий. Гэтэл сэтгэл хөдлөл өндөртэй хүн буудлагын спортод амжилт үзүүлж болно шүү дээ. Яг тэр эгзэгтэй мөчид л өөрийгөө хянаж анхаарлаа төвлөрүүлж чаддаг байхад л хангалттай.  Гэтэл бяр чадалтай болгон нь тулааны спортод амжилт гаргаад байдаггүй. Асар тайван хүн гэнэт тэнд тэсэрч болно шүү дээ. Тэгэхээр аль нь ч байж болно. Хүн бүрийн хурууны хээ давтагдашгүй гэдэг шиг хүн бүр л өөр, өөрийн гэсэн онцлогтой. Спортод бол хүн ямар ч байсан олон жилийн хөдөлмөр, тэсвэр тэвчээр тухайн хүний амжилтыг тодорхойлдог. Амьдрал их шударга шүү дээ. Хэн хичээснийг нь л амжилтын тавцанд гаргадаг.  Тайлбар тавиад, хэн нэгэнтэй барьцаад суугаад байвал та цаг алдана уу гэхээс хожихгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд таныг юунаас урам зориг авч, амжилтыг мэдэрдэг вэ гэж асуумаар байна. Яг хэзээ энэ мэргэжлийг эзэмшиж, энэ хүрсэндээ өөрөөрөө бахархаж байсан бэ?

-Тамирчин ч бай, хэн ч бай үйлчлүүлээд "баярлалаа" гэж хэлэхэд л би маш их урам зориг авч огшдог. Энэ хаалгаар өвдөж орж ирээд, инээгээд гараад явж байгаа бол миний ажлын үр дүн. Тамирчин дэвжээн дээр амжилт гаргахад би юу юунаас илүүтэй их баярладаг. Томоохон тэмцээн уралдаан дээр хэт их баярласандаа болоод үсэрч харайгаад, инээдтэй үйлдэл гаргаж байгаа мөчүүд гэрэл зургийн хальсанд үлдсэн байдаг.  Гэхдээ хамгийн жаргалтай нь тэр ч хамгийн хэцүү нь тамирчны ялагдал байдаг. Нулимсаа барьж дийлэхгүй тийм мөчүүдийг олон харсан. Тамирчин хүний ялалт, ялагдал зөвхөн дэвжээн дээр байдаггүй юм даа. Ярьвал инээдтэй бас нулимстай түүх олон л бий.  

Жишээ нь 2004 оны олимпоор Цагаанбаатар хүрэл авсан юм. Тэр үед ганц медаль авлаа гээд хөл газар хүрэхгүй бөөн баяр хөөр болж байлаа шүү дээ. Зуны л олимп шүү дээ. Гэтэл бүр тээр хойно шинэ жилээр "Насаа эмчээ би таньд баярлаж явдаг шүү" гээд хаалга татаад ороод ирсэн. Тэр үед л их омогшиж байсан. Энэ хугацаанд манай хүн "баярлалаа" гэж хэлнэ дээ гээд бодоод л яваад байсан байгаа юм. Тэгээд ороод ирэхэд нь их баярлаж билээ. Миний эмчилсэн хүн надад талархаж л байвал тэр нь миний гавъяа шагнал юм. Хэн шинжлэх ухааны үндэслэлтэй сайн хөдөлмөрлөнө тэр хүн л өндөр амжилт гаргана гэж төгсгөлд нь хэлье.

-Ярилцахад таатай байлаа. Танд өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл: (13)
Таны IP: (18.204.48.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
RONALD SCOTT (197.210.84.236) 2019-11-14 04:46:44
та найдвартай зээл хүсч байгаа бол бид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй. бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог. Дараах үйлчилгээнүүд байна. байшингийн зээл автомашины зээл бизнесийн зээл гэрээний зээл фермийн зээл оюутны зээл гэх мэт. Сонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү эсвэл +1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой өнөөдөр зээлээ аваарай.
DR. PRADHAN (105.112.58.21) 2019-08-05 11:33:02
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN.LT.COL (105.112.58.21) 2019-08-05 11:32:54
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин (146.90.108.196) 2019-04-12 16:15:44
Муусайн менге хvvлэгчид юм уу эсвэл луйварчид юм уу хvмvvсийн их уншдаг нийтлэл болгон дээр зар тавьж байх юм.
(202.126.89.98) 2019-04-09 11:46:54
Багийн найздаа амжилт хүсье Бодол санаагаа цэгцлээд Болж өгвөл надтай холбогдоорой
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:47:41
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг...!1234
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:47:38
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг...!1234
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:42:30
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг....!!234
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:42:25
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг....!!234
(66.181.161.95) 2019-03-26 20:56:48
Ах минь сайхан ярьсан байна амжилт
Эрдэнэцэцэгээс (122.201.21.17) 2019-03-24 23:56:42
Гавъяат эмч Насанбатдаа Амжилт хүсье
Aloe (143.176.142.132) 2019-03-21 20:35:11
SAihan yriltsjee, eruul enkh az jargal amjilt buteeliig husen erooe
Б.Болд (66.181.166.134) 2019-03-19 12:14:21
Сайхан ярилцлага байна...