Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийжээ

Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураан авсан байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт хүсэлтээ өгсөн. Улмаар Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж байцаалт авсан юм. Харин энэ удаад цагдаагийнхан түүний ажлын өрөөнд нэгжлэг хийж хувийн цуглууллага дахь уран зургуудыг нь хураан авлаа. Нэгжлэг хийх явцад түүний ажлын өрөөнд 1000 гаруй зураг байсан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.