М.Энхболд: Н.Энхбаярын ярьсан зүйлийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандана

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдыг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудал, Худалдаа хөгжлийн банкны луйвартай холбоотой хэмээн гүтгэсэн учир шүүхэд хандахаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банкны хувьчлал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Энхболд твиттер хуудсаараа дамжуулан хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн байна. Тэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ. Иймд Н.Энхбаярын ярьсан зүйлийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо” гэжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.