Хятадад хар тамхины хэрэгт холбогдон бүх насаараа хорих ял авсан Монгол иргэнийг хорих ялаас чөлөөллөө

БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдон бүх насаараа хорих ял авсан Монгол иргэнийг авчирч, хорих ялаас чөлөөлжээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат  нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол Улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019  оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ.

О.Нямдуламд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байх ба ялтан О.Нямдуламыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирчээ. Монгол Улсын иргэн О.Нямдулам нь хар тамхины хэрэгт холбогдсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд   оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдэлсэн  7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(192.82.65.125) 2019-03-21 09:48:50
хар тамхитай холбоотой хэрэгтэнг заавал авчраад яадын хатуу л байх хэрэгтэй бусад нь тэр байдлаас айж энийг давтахгүй байх хэрэгтэй шдээ.