Ээлжит бус чуулган өнөөдөр хаана

Гуравдугаар сарын 18-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэнээр хаалтаа хийнэ.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2019 оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн. Чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн. Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 15 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийснээр ээлжит бус чуулган өндөрлөх юм.   

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг эрх зүйн хувьд маргаан үүссэн асуудлыг УИХ шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж томилгоогооны асуудлыг хойшлууллаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.