Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүж буй бичлэгийг үзвэл ойлгогдоно

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа.Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага олон нийтэд ил болгож болох, ил болгож болохгүй гэж хоёр ангилсан. Бичлэгийг нууцаас гаргасан тул эхлээд УИХ-ын гишүүд чуулган дээр хаалттай үздэг юм уу, танилцах байх. Удахгүй олон нийтэд ил болгож болох хэсгийг хэвлэлд ил болгоно” гэлээ. 

Мөн ээлжит бус чуулганаар Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

Энэ үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж, "Би хүнийг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлыг 2, 3 жил судалсан. Туйлын ноцтой хэлбэрээр эрүүдэн шүүсэн нь үнэн. Засгийн газрын хуралдаанаар бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан. Ард түмэнд үзүүлэх ёстой гэж бодож байна. Би баримтгүй юм ярихгүй. Нэг биш хэд, хэдэн баримт үзэж байж үгээ гаргадаг. 2017 оны 4 сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга Гэрэл, С.Бямбацогт сайдад захидал бичиж байсан. 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн асуудлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлт, Үндсэн хууль хамаагүй болсон. Шаардлагатай гэж үзвэл УИХ шийдвэр гаргах эрхтэй. Дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй. Бичлэгийг нь үзвэл тархинд чинь ойлгогдоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.