З.Энхболд: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дараах хоёр өөрчлөлт гарсан

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

 "Хуулийн хэлэлцүүлгийн явцыг та бүхэн харсан байх. Гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш цэц мэднэ. 

Томилгоо өгдөг эрх бүхий байгууллагад зөвлөмж өгч байгаа болохоос ҮАБЗ шийдвэр гаргахгүй. 

Жишээлбэл, ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ ийм алдаа гаргасан байна гээд ҮАБЗ зөвлөмж гаргаад томилдог эрх бүхий субьект болох Ерөнхийлөгчид буцаана. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй. Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ.

Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамлагдаг юм зогсоогүй юм байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Аргагүйн эрхэнд ҮАБЗ энэ асуудалд оролцож байна. Муу нэртэй хүмүүсээс шүүх, прокурор, хуулийн байгууллагууд салах ёстой.  Ажлаас чөлөөлөх нь зөвхөн шалгах боломжийг олгож байгаа. Тэднийг буруутай эсэхийг шүүх тогтооно. Бүх юм хуулийн дагуу явна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу. АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно.

Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй бүх хүнийг тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр хэрэг эргэнэ. Шинэ удирдлагыг томилсны дараа. Одоогийн удирдлага хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.