Тайландад гадаадын жуулчдыг "ангуучилж" хулгай хийдэг Монгол залуусыг баривчиллаа

Энэ сарын нэгний орой  Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр гэх гурван монгол залууг баривчилжээ.

Энэ сарын нэгний орой  Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр гэх гурван монгол залууг баривчилжээ. Тэд Словакын жуулчны 2,000 бат ($63 орчим)  хэтэвчийг болон бусад үнэт эд зүйлсийг хулгайлаад үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг шалгах явцад ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон байна. Цагдаа нар хяналтын камерны бичлэгийг шалгаад дээрх гурван монгол залуу хэтэвчийг хогийн саванд хаясан гэдгийг тогтоожээ. Тус хэргийг үйлдсэн гэдгээ ч гурван монгол залуу хүлээсэн байна. Тэд хүн олноор зорчдог дэлгүүр, худалдааны төвүүд, BTS-ийн өртөөнүүдээр явж, тайланд хүмүүс болон гадаадын жуулчдыг ангуучилж хулгай хийдэг байснаа байцаалтын үеэр мэдүүлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.