Нийслэлийн "Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүд"-ийн удирдагчаар М.Халиунбатыг томилохыг дэмжжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллах тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан юм. 

 НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаас "Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүд"-ийн удирдагчаар М.Халиунбатыг томилохыг дэмжсэн байна. Одоо НИТХ-аас гаргасан шийдвэрийг Авлигатай Тэмцэх Газарт илгээж, олонхын дэмжлэг авсан М.Халиунбатыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулсны дараа томилох асуудал шийдэгдэх аж. М.Халиунбат нь 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.

М.Халиунбат нь “Торгоны зам сан”-ийн үүсгэн байгуулагч, “Монгол хүн – Монголын баялаг” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн Стратеги төлөвлөлт, менежментийн багш, интернэт технологийн “Монгол Айди” компанийн Гүйцэтгэх захирал, Улаанбаатар эдийн засгийн клубын үүсгэн байгуулагч төдийгүй Эдийн засгийн чиглэлээр томоохон судалгааны ажлууд хийсэн байдаг. Тэрбээр 2001-2002 Итгэлт Оюу ХХК сэтгүүлч, редактор, 2002-2004 Скайтел ХХК Маркетингийн мэргэжилтэн, менежер, 2004-2013 МУИС багш, 2006-2007 Анунгоо ХХК Борлуулалтын албаны менежер, 2007-2010 Вай Эм Си ХХК Гүйцэтгэх Захирал, 2008-2009 Таван богд групп Дэд Ерөнхийлөгч, 2010-2013 НИК ХХК Гүйцэтгэх Захирал, 2013-оноос Торгоны зам сан Гүйцэтгэх Захирал, 2013-оноос Монгол Айди ХХК Ерөнхий Захирлаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.