“Mongolia Open” олон улсын тэмцээнээс аврагч Ө.Батзул алтан медаль хүртжээ

Тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, дэд ахлагч Ө.Батзул алтан медаль хүртлээ. Тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна. ОУХМ Ө.Батзул нь өнгөрөгч 2018 оны “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.