Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нарыг Хотын даргын орлогчоор томилохыг дэмжжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Хотын даргын зүгээс:
  1. Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг
  2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг
  3. Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг
  4. Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг
  5. Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг
  6. Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох санал оруулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.