УИХ дахь АН-ын бүлэг тарж байгаагаа мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2019.04.09/ ээлжит бусаар хуралдлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж байгаагаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ, "АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Манай нам хоёр гишүүндээ хариуцлага тооцож, намаасаа хөөсөн. АН-ын бүлэг 9-үүлээ байсан, гэхдээ одоо долуулаа болсон. Бид долуулаа байлаа гээд бүлэгтэй байхаасаа илүү бүлэггүй байж, ард түмнийхээ дуу хоолой болох нь илүү байж мэднэ" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.