С.Баярцогтыг яллагдагчаар татжээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьсон ч өнгөрсөн оны зургадугаар сард батлан даалтад гарган шалгах болсон. Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, Швейцариас дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан энэ оны гуравдугаар сард хуулийн байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хэргийн дотоод дахь мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон бөгөөд оффшор бүсэд хадгалагдаж байгаа сэжигтнүүдийн мөнгө нь Монголоос гаралтай хууль бус мөнгө болох нь тогтоогдоод байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.