Х.Баделхан: Байрны төлбөрийн 30 хувийн төлбөр хийгээд тухайн байрыг өмчилж болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэхдээ, "Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Түрээсэлж байгаа иргэн тухайн байгууллагадаа хүсэлт гаргаад хоёр нөхцөл хангасан тохиолдолд өмчилж болно гэж журманд тусгасан. Нэгд, Байрны төлбөрийн 30 хувийн төлбөр хийгээд тухайн байрыг өмчилж болно. Хоёрт, Таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд тухайн орон сууцыг өмчилж авч болох юм. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр энэ журмыг гаргалаа. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно. 30 хувийг 3-5-н жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр байраа өмчилж авах боломжтой. Улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууц байна" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.