Сэтгэлийн шархыг эмчилвэл эрүүл аз жаргалтай амьдарч чадна

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Тэргүүн, Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын төвд төвийн тэргүүн Клиник Сэтгэл Засалч T. Хонгорзулын зөвлөгөөг N24 мэдээллийн сайт тогтмол хүргэж байна.

Сэтгэл харагдахгүй ч маш их өвдөлт шархыг тээж байдаг!

Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу? Эдгээр мэдрэмжүүд таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвхи санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд илэрч байна уу? Хэдийгээр сэтгэлийн шарх харагдахгүй ч биднийг хамгийн их өвтгөн шаналгаж байдаг. Улмаар бидний бүхий л хэсэгт нөлөөлж байдаг.
Сэтгэлийн шархыг биеийн шархтай зүйрлэх нь  

Таны бие өвдөх үед танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Бие өвдөх үед хүмүүс эмч дээр очиж шинж тэмдэгүүдээ хэлж шинжилгээ өгөөд зохих эмийг уусны дараа эдгэрдэг. Биеийн өвдөлтийн үүсгэгчийг зөв тогтоож вирусийн гаралтай юу эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийлгэдэг. Гэвч хүмүүс сэтгэл өвдөх үед яахаа сайн мэддэггүй ба арга хэмжээ авдаггүй. Улмаар энэ нь цаашаа идээ бээр болж өрөвсөж бусад эд эрхтэнийг гэмтээж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл улам шархалдаг. Танд таагүй төрж буй мэдрэмж юунаас үүсгэж байна гэдгийг олох нь чухал байдаг.

Цаг хугацаа сэтгэлийн шархыг анагаана гэдэг боломжгүй!

Хэн нэгэн хүнд гомдож муудалцаад хүмүүс дийлэнхдээ өөрт төрж буй мэдрэмж сэтгэгдлийг хуваалцалгүй өнгөрөх, төрж буй мэдрэмжийг үгүйсгэх, дарах, цаг хугацаа анагаана гэж өөрсдийгөө хуурдаг. Бидэнд төрсөн таагүй сэтгэгдэл аяндаа алга болно гэж хэзээ ч байдаггүй бидний тархинд бичигдэн үлддэг. Энэ нь тэр хүнийг дотроос нь идэж байдаг. Улмаар тухайн нөхцөл байдал болон адил төстэй хүн үйл явдалтай нүүр тулах үед өмнө нь мэдэрч байсан мэдрэмж сэдэрч илүү хүчтэй мэдрэмж төрдөг. Аливаа зөрчил маргаан гарах үед өмнөх мэдрэмж сэдэрснээр түргэн риакцалах юмуу хариу үйлддэг. Өмнө нь чи намайг тэгж хэлээ биздээ, өмнө нь чи намайг гомдоогоо биз дээ хэмээн асуудал улам хурцддаг.

Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ?

Хэрвээ таны сэтгэл санаа өмнөх болсон таагүй үйл явдлыг бодоод шаналах юмуу сэтгэлээр унах, уурлаж бухимдах, юмуу айдастай байгаа бол тухайн асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг хүнд үргэлж баяртай аз жаргалтай мэдрэмж төрөхгүй л лавтай гэвч сөрөг мэдрэмж төрөх үед үүнийг эрүүл замаар гадагшлуулаагүй, үүнийг үгүйсгэж дарах нь сөрөг нөлөөтэй. Таны сэтгэлийг зовоож буй асуудлыг өөрийн итгэл хүлээсэн хүндээ хуваалцах, цаасан дээр байгаагаар нь бичиж урах, ганцаараа байхдаа мэдрэмжээ байгаагаар нь гаргах зэрэг нь тустай. Болсон таагүй явдал, хэн нэгэн хүнд гомдсон гомдлоо тайлах үед танд хэдийгээр тухайн шарх сорвитой харагдаж байгаа ч дарахад үед өвдөлт өгөхгүй болно гэсэн үг. Хэн нэгэнд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж асуудлыг аль болох хурдан шийдэх нь танд эрүүл бас аз жаргалыг авчрах болно!

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.120.179) 2019-04-14 07:31:49
Vmhii sanaatai hvmvvs hvniig muugaar bodoj gvtgeh horwoogiin eldew vgeer bullaa geed yum uurchilugdhgvi ,butsaad uurt ni tusah yum yum bvhen hariutai eeljitei baidag , amnaas unagasan doromjilson vg helleg ni butssaad uurt irdeg
(59.153.113.118) 2019-04-12 08:27:36
Segel zyi ch hydlaa zygeer zub bogol handalttai hymyystei nuhurlu naizla byryy zyrshilaa orho
Do (202.126.89.22) 2019-04-11 22:38:30
Сайхан ярилцах хүнтэй болох юмсан.
Дариймаа (66.181.189.86) 2019-04-11 11:17:16
Бид яг ийм нөхцөл байдалд бгаа. Нэг сэтгэл зүЦен зөвлөгөө өгдөг газар луу залгасан нэг сэтгэл зүйчийн утасны дугаар өгөхөөр нь залгасан чинь урьдаас уцаарлангуйгаар " оффис руу залгаач чи" гэж загнасан. Тэгээд би ийм сэтгэл зүйчтэй уулзах хүсэл тэр чигтээ унтарч орхисон ! Тэгээд бас би түүнд төлбөр төлнө шүү дээ! Сэтгэл зүйч нар нэг иймэрхүү байдаг юм байна даа?!?! гэж бодоод дахин хандахыг хүсэхгүй болсон!