Г.Занданшатар: Тамгын газрын хариуцлагагүй үйлдлээс болж УИХ-ын үйл ажиллагаа нэг цаг саатаж байна

УИХ-ын гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр нь бүртгэдэг төхөөрөмжийг УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаас хэрэглэж эхлээд буй.

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Дараа нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Түр хороо байгуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал дэвшүүлсэн юм. Тус горимын саналыг дэмжиж буй эсэхээр УИХ-ын гишүүдийн саналыг хураах гэсэн боловч хурууны хээгээр санал өгдөг төхөөрөмж нь алдаа заажээ. УИХ-ын гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр нь бүртгэдэг төхөөрөмжийг УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаас хэрэглэж эхлээд буй.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ одоо ямар учиртай юм авсан юм бэ. Уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын дарга Цолмон энэ асуудаас болж огцорвол таарна. Ажлаас чөлөөлнө. Ийм хариуцлагагүй зүйл хийчхээд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хаачсан юм. Бүхэл бүтэн нэг цаг саатлаа. Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тамгын газрын хариуцлагагүй үйлдлээс болж УИХ-ын үйл ажиллагаа нэг цаг саатаж байна. Амгалан дарга тайлбараа өг" гэсэн юм. Ц.Цолмон нь УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга юм. Харин УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэлээ. Ингэснээр Түр хороо байгуулах саналыг гар өргөн хураахаар боллоо. Гар өргөхөд УИХ-ын дарга Г.Занданшатар "Илт л дэмжиж байна даа. УИХ-ын Тамгын газар тоолно шүү" гэв. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар  Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх асуудалд нэмэхээр болсон юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (59.153.114.186) 2019-04-11 21:34:42
600.000.000 sayaar huruu unshuulagch hiilgesen biz dee. Naad Tsolmon chine. Tegeed bas hamgiin hyamd uniin sanal geed bgaamaa. Ichih bulchirhaigui novsh. Yum uzeegui yadchihsan amitan. Ajlaas ni zailuulah ch bagadah yum daa