Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсчээ. 


Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Олон улсын гэрээний тухай хуульд “Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан байна. Энэ нь Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.