ЖДҮХС-аас зээл авсан 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэсэн прокурорын тогтоол гарчээ

УИХ-ын нэр бүхий 18 гишүүнтэй холбоотой ЖДҮ-д холбогдох хэргийг хаах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албанаас ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгчээ. Тус албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын ярилцлагад дурдсанаар мөрдөн шалгах ажиллагааг аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжилт зээлийн санхүүжилтийг шалгах, нэр холбогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус оролцоо байгаа эсэх, мэдээллийг нэг бүрчлэн шалгасан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг 6 сарын турш мөндөн байцаалт явуулж, ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт явуулсан бөгөөд үүнд зээл авсан болон авах хүсэлт гаргасан бүх аж ахуй нэгж, иргэдийн хамруулан шалгасан байна.  

Тэдгээрээс 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж.  Тэгвэл Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна.

Тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй төслүүдээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн төслүүдийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа. Тодруулбал:

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе” хоршоо, “Тэнгэрийн Соёмбо” ХХК, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Ти Эс Эн” ХХК, “Эс Би Би Эй” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК, “Хөх үзүүр” ХХК, “Төмөр Ган” ХХК, “Буянцэцэн” ХХК, “Соёмбо капитал” ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Гэга”ХХК, “Өсөх буудай” ХХК, “Идлэг фүүдс” ХХК, “Монгол буйдан” ХХК, “Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
  • УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг

иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.