Нотр-дам сүмийн барилгыг 74 жилийн турш барьж байжээ

Францын алдарт Нотр-Дам (Notre Dame) сүм шатсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Тус сүмийн талаарх зарим сонирхолтой мэдээллийг танд хүргэе. Сүмийн барилгын ажил нь 1211-ээс 1285 оныг хүртэл 74 жил үргэлжилсэн байдаг бөгөөд францын готик хэв маягийн хамгийн том дурсгалын бүтээл юм. Сүмийн засал чимэглэл, дотор байрлах барималтууд, ханан дээрх өвөрмөц хээ угалзууд нь тус байгууламжийг зорин ирэх хүмүүст ер бусын хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг нь жилд 13 сая жуулчинг тус улсыг зориход хүргэдэг юм.

Нөгөөтэйгүүр Нотр Дам сүмийн дотор, гадна талд байрладаг хөшөө барималуудын дүр зураг жихүүдэс төрүүлэм этгээд шийдэлтэй юм.

Тус алдарт сүмд Францын бараг бүх хаадын титэм залах ёслол болж байжээ. Тухайлбал, Орлеаны охин тэнгэр гэдгэх Жанна Даркыг байлцуулж, VII Карл хаан титмээ гардан авч байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.205.176.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.