Онц сурах нь хүүхдийн эцсийн зорилго биш харин бие хүн болж төлөвших юм

Өөрийгөө 100 л авахгүй бол хангалттай сайн биш гэсэн ойлголт тухайн хүүхдэд төрдөг учир хэдийгээр онц дүнтэй байсан ч төгс онооны хойноос улайран яваандаа энэ нь түгшүүрийн эмгэг төдийгүй сэтгэл гутралд орох аюултай байдаг.

​​​​1. Хүүхдээ сургуулиас өмнө уншуулж бичүүлэх гэж хичээх хэрэггүй

            Сургуулиас өмнөх нас буюу 4-6 нас бол хүүхдийн тоглоомын нас байдаг. Энэ насан дээрээ хүүхдүүд тоглоомоор дамжуулан нийгмийн харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, хийсвэрлэн бодох чадвар гэх мэт олон ур чадваруудад суралцаж байдаг.

Энэ насан дээр заавал уншуулж бичүүлж сургах гээд хүчлэх хэрэггүй байдаг. Судалгаагаар эрт уншиж бичиснээр үеийнхээ хүүхдүүдээс түрүүлж гоц хөгждөггүй гэдгийг баталсан байдаг.

2.Хүүхдэдээ онц сурах нь хамгийн чухал зорилго гэдэг ойлголтыг өгөх хэрэггүй

            Эцэг эхчүүд хүүхэддээ хамгийн сайн боловсрол олгоход санаа тавих нь зүйн хэрэг юм. Хэдий тийм боловч зөвхөн дүнгийн үзүүлэлтээр хүүхдийнхээ сурлага хөдөлмөрийг хэмжвэл өрөөсгөл ойлголт болно. Сургалтын системийн үнэлгээ нь тэр бүр хүүхдийн сурсан зүйлсийг тоон хэмжүүрээр бодитой гаргаж чаддаггүй. Тиймээс авсан дүнгээр нь хүүхдээ юм сурдаггүй хоосон толгой гэж үнэлэх нь хүүхдийн өөрийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх тал бий.

            Энэ зөвхөн эцэг эхчүүдэд хамаатай бус багш сурган хүмүүжүүлэгч нарт ч хамаатай бөгөөд тухайн хичээл дээр гоц сайн сурсангүй гэж хүүхдийг хэл амаар доромжлон гутаах ялангуяа олон хүүхдүүдийн өмнө ичгүүрт оруулах нь хүүхдийн үнэлэмжинд нөлөөлж сэтгэл санааны хямралд оруулах нь бий.

    3.Төгс оноо бус төлөвшсөн хүн чухал болох нь

            Хүүхдийн өөрийн үнэлэмж төгс тоон хэмжүүр дээр тогтож байвал, заавал 100 оноо авах ёстой гэсэн бодолтой хүүхдийн хувьд 98 оноо авахаараа сэтгэлээр унаж эхэлдэг. Өөрийгөө 100 л авахгүй бол хангалттай сайн биш гэсэн ойлголт тухайн хүүхдэд төрдөг учир хэдийгээр онц дүнтэй байсан ч төгс онооны хойноос улайран яваандаа энэ нь түгшүүрийн эмгэг төдийгүй сэтгэл гутралд орох аюултай байдаг.

            Энэхүү бодол нь эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч нарын хүүхэддээ багаас  нь суулгасан итгэл үнэмшилтэй холбоотой байдаг.

            Төгс төгөлдөр оноогоор өөрийгөө үнэлж өссөн хүүхэд өсөж том болоод ажил дээр гараад өөртөө төдийгүй бусад хамтран ажиллагсаддаа өндөр шаардлагыг тавьж улмаар сэтгэлд нь хүртэл үр дүн үзүүлж чадахгүй тохиолдолд харилцааны асуудалд ордог. Улмаар бусдын санаа бодлоос илүү зөвхөн өөрийнхөө санаа бодлыг хамгийн сайн нь хэмээн итгэж багаар хамтран ажиллахад хүндрэл учирдаг.  Түүнчлэн бусдыг өөлөн шүүмжилж, бусадтай таарч тохирохгүй зожгирох хандлагатай болдог.

      4.Зан чанар төлөвшлийг тодорхойлно

       Барууны орнуудын сургалтын системд хүүхдийг төлөвшүүлэх буюу эерэг зан чанарыг онцолсон хөтөлбөрүүдийг чухалд тооцдог бөгөөд бага ангиас нь эхэлж заан сургадаг. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдэд бусдыг энэрэн хайрлах талаар хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлэн тэдэнд ямар хүндрэл бэрхшээл байдгийг биеэр харж мэдрэх, өвчтэй зовлонтой хүүхдүүдэд хандив өргөх, хогоо гудманд хаяхгүй байх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүндлэх мэндлэх ёсонд сургах, настай хүмүүст хүндлэлтэй хандах, олон нийтийг хамарсан аливаа ажилд гар бие оролцох гэх мэт олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

            Хүүхдээ багаас нь нийгмийн хамтач сэтгэлгээнд сургах нь чухалд тооцогддог бөгөөд энэ нь эргээд зөвхөн амин хувиа хичээсэн биш харин бусдын эрх ашгийг боддог улс эх орноо гэсэн сэтгэлгээг суулгаж өгдөг.

            Түүнчлэн гэр бүлийн үнэ цэнэ, эрсдэлтэй зан үйлээс татгалзах, харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар гэх мэт зүйлсүүдэд сургаснаар эргээд нийгмийн аливаа асуудал болох салалт, хүсээгүй жирэмслэлт, бүх төрлийн донтолт гэх мэтүүдээс урьдчилан сэргийлж чадна.

Сэтгэгдэл: (20)
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.188.176) 2019-11-20 04:41:43
Багш эцэг эхчүүд бие биеэ хүндлэхгүй элдэв үгээр ил далд хэлэх байдал хүүхдэд муугаар тусаж үл хүндлэх сэтгэлтэй болно. Багш эцэг эхчүүдэд хүүхдийг нь муулж байвал өөрөө хүүхдээ ойлгож хүндлээгүйн илрэл.
zochin (202.55.188.43) 2019-08-08 15:33:52
dun bolovsroliin salbariin unelgee bx yostoi sursan suraagui shalgalt dungeer togtoono. bitgi meregjiliinslabariinajild orolts tgd ch unshix avchix yum baga bna bugd maaid bgaa shde deer ues xiidej bsan. zugeer meregjiliinxee yumiig l yarij bgaach
(150.129.142.203) 2019-05-30 09:52:30
Боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй эцэг эхийн хурал дээр дандаа л дүн даалгавар ярьж дуусдаг
Ганаа (103.57.92.98) 2019-05-26 20:15:18
Үнэхээр дампуу бага боловсролын систем. Хүүхдийн хөгжлийг хорьж, хүчирхийлэл үйлдэж байна ш дээ. Боловсролын салбөрынхан шинжлэх ухааны үндэслэлгүй ядарсан үндэслэл дэвшүүлж ажлаа зохион байгуулж чадахгүйгээ нуух гэж ядаж байна.
Олзийбаатар (66.181.161.84) 2019-05-24 00:11:44
Би 100 балл оноо авлаа гэхээсээ илуу 100 авлаа гэж ярих нь элбэг байдаг энэ нь хуухдийн сэтгэхуйд болон хэл ярианд тааламжтай биш сонсоглонтой байдаггуй. .Аав аа .,Ээж ээ би оноодор 100 аваад ирнээ .Эсвэл A авна ч гэх юм уу. нэг л таатай биш сонсогдоод байдаг. Оноодор хуу нь онц авчихлаа .сайн авлаа. гэх нь эцэг эхэд яруу сонсоглонтой баяр баясалыг ур хуухэд нь огч байдаг гэдгийг хэлмээр санагдлаа.
Олзийбаатар (66.181.161.84) 2019-05-23 23:58:47
Аливаа зуйлд зорилго байх л хэрэгтэй Хуухдийн ёс суртахуун , харилцааны соёл ,сургалтын унэлэмжинд огох унэлгээнд анхаархаас эхэлмээр Онц хуухэд, сайн хуухэд , улгэр жишээ сурагч ,идэвхитэй сурагч, гээ л хэлзуй ярианд хуртэл хэрэглэдэг унэлэмжуудыг дахин сэргээж хэрэглэхнь зов юм шиг . ABCDF
Галбадрах (64.119.19.56) 2019-05-17 11:58:38
Онц сурна гэдэг өөрийнхөө хир төлөвшиж байгааг илэрхийлэх хэмжүүр биш гэж сурталчилж байнаа. Шинжлэх ухааны мэдлэг эзэмших хэрэггүй гээд байна уу. Больж үз
Urnaa (66.181.161.68) 2019-05-13 09:45:08
Ene zov sanaa ba
Дэлгэрмаа (103.212.116.223) 2019-05-13 05:57:26
Маш зөв санаа байна
Munkhjargal Lkhamsuren (66.181.161.81) 2019-05-10 18:41:43
Shan zovolgoo bna bayarall
Сур (182.160.1.252) 2019-04-30 08:42:49
"Онц сурах нь биш харин бие хүн болж төлөвших нь хүүхдийн эцсийн зорилго юм" гэх байж.
1 1 Хариулах
zochin (203.91.115.37) 2019-04-30 08:42:49
ingej heldeg bolowch amidral deer uur sh dee bagshtai ni uulzah geed ochihoor tanai hvvhed muu bn 90 awahgvi bn dunguj 80 tai l surch bn gd uuduus shantaajlaad bdag sh dee gdg
(64.119.20.211) 2019-04-26 17:42:51
dungiin araas l yvahgui bol haschihgeed bn
Guru (202.9.44.41) 2019-04-25 09:42:44
Nuguu heden segsiisen bagsh ni l uuniig oilgodog baigaasai.
3 3 Хариулах
Та хэн бэ (103.57.94.199) 2019-04-25 09:42:44
Өө хөөрхий өөрөө хүмүүжилгүй юм чинь үр хүүхэд нь яана даа
(203.91.115.39) 2019-04-25 09:42:44
Багш биш эцэг эх бид ойлгох хэрэгтэй. Тань шиг эцэг эхчүүдээс л хамаг юм гардаг ш дээ
Та бичиг үсэг сурчээ (66.181.160.103) 2019-04-25 09:42:44
Бүдүүлэг хүн таны хүүхдэд сайн багш таараасай гэж eрөөe.
(66.181.161.86) 2019-04-17 21:49:40
Ер нь бага ангийн хүүхдүүдэд монгол хэл, тоо, эрүүл ахуй, болон монгол зан үйл гэх мэт цөөхөн хичээл оруулж монголоо гэсэн сэтгэлтэй хувь хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй байна. Одооны зарим хүүхдүүд нэг л биш ээ. Жишээ нь: хүн уначихаар траншейны нүхийг янзлаад аюулгүй болгоод бетондоод маргааш өглөө нь ирэхэд түүн дээр гишгээд юм бичээд балласан байх юм. Энэ ажил тэдний төлөө л хийсэн шүү дээ
Бямбасүрэн (202.131.250.130) 2019-04-17 13:19:58
Маш сайхан зөв зүйтэй санаа байна.Монголын боловсролд өөрчлөлт хийхэд их хувь нэмэр оруулах асуудал байна.
Бямбасүрэн (202.131.250.130) 2019-04-17 13:19:58
Маш сайхан зөв зүйтэй санаа байна.Монголын боловсролд өөрчлөлт хийхэд их хувь нэмэр оруулах асуудал байна.