М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томиллоо

Улсын ерөнхий прокурорын орлогчыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ.  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигч тус бүрийг 80 гаруй хувиар дэмжсэн юм. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд М.Чинбатыг 86.2 хувь, С.Алиманцэцэгийг 89.7 хувиар УЕП-ын орлогчоор томилохыг дэмжив.  

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.