Капитал банкны харилцагчдын нөхөн төлбөр маргааш олгогдож эхэлнэ

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банк маргаашнаас эхлэн олгохоор боллоо.

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор болсон билээ.

Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банкинд шилжүүлсэн тул маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкны Улаанбаатар хотын 19 тооцооны төв болон орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

Харилцах, хадгаламж эзэмшигч иргэд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).

Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.

Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай.

Капитал банкинд тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн дээрх ХААН Банкны тооцооны төвүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.