"The Hu" хамтлаг борлуултаараа тэргүүллээ

Олон нийтийн сүлжээнд тэдний хувцас загвар, үндэсний хэв шинжийг агуулсан хэрэглэлүүдийг гайхан биширч, магтсан сэтгэгдлүүд их байх агаад тэдэнтэй адил хувцас захиалхыг хүссэн хүмүүс дүүрэн байх болжээ.

Уламжлалт хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан "The Hu" хамтлагын "Wolf Totem" дуу "Billboard"-ийн "Hot Rock Songs" жагсаалтанд анх удаа багтаж чадлаа. Түүгээр ч зогсохгүй энэхүү дуу нь тус жагсаалтын “Hard Rock Digital Song” төрөлд борлуулалтаараа тэргүүлж, "Yuve Yuve Yu" дуу нь 7-р байранд жагсжээ. 

Монголын рок хамтлаг “The HU” нь 2018 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь "хүн" гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр дууны клип нь YouTube дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. Одоогоор "YuveYuve Yu' дуу нь "Youtube'-д 13 сая хандалт, "Wolf Totem" дуу нь 8.4 сая хандалтыг аваад байна. Олон нийтийн сүлжээнд тэдний хувцас загвар, үндэсний хэв шинжийг агуулсан хэрэглэлүүдийг гайхан биширч, магтсан сэтгэгдлүүд их байх агаад тэдэнтэй адил хувцас захиалхыг хүссэн хүмүүс дүүрэн байх болжээ.

“The Hu” хамтлаг продюсер МУГЖ Б.Дашдондог, ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын  бүрэлдэхүүнтэй.

Б.Дашдондог хэлэхдээ, “Хамтлагийг бүрдүүлэхэд амар байсангүй. Үндэсний хөгжим тоглодог залуусаас шууд рок урсгалаар тоглох хүнийг сонгох чухал байсан. Монголын эртний  хархираа хөөмийг  үндэсний хэв маягаас нь өөрчилж рок урсгал руу оруулан өөрсдийн  хэв шинжийг олж авсан. Хамтлагийн гишүүд хөгжмийн боловсролтойгоос гадна уламжлалт хөгжмийн зэмсгээр сайн тоглодог. Тэд хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.