Хошин шогийн жүжигчин Володимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу яллаа

Хошин урлагийн нэрт жүжигчин, найруулагч Володимир Зеленский өчигдөр болсон Украины ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу ялалт байгууллаа.

Хошин урлагийн нэрт жүжигчин, найруулагч Володимир Зеленский өчигдөр болсон Украины ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу ялалт байгууллаа.

Санал өгсөн иргэдийн дийлэнх буюу 73.04 хувь нь Володимир Зеленский-д санал өгсөн бөгөөд түүний өрсөлдөгч экс Ерөнхийлөгч Петр Порошенко нь ердөө 24.63 хувийн санал авжээ.

Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар иргэдийн 30.23 хувь нь Зеленский-д саналаа өгсөн багөөд Порошенко 15.94 хувийн санал авч байжээ. 

Ноён Зеленский нь "Ард түмний үйлчлэгч" хэмээх цувралд энгийн нэгэн багшаас улсын Ерөнхийлөгч болж буй дүрийг бүтээснээр олонд танигдаж эхэлсэн бөгөөд улс төрийн туршлагагүй нэгэн юм. Эхний шатны санал хураалтын дараах мэдэгдэлдээ:  “Би та бүхний итгэлийг алдахгүй” хэмээгээд “Би одоогоор ерөнхийлөгч болчихоогүй байгаа ч Украины иргэний хувиар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад хандаж ‘Биднийг харцгаа’ гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй!” гэсэн байна. Санал хураалтын дараа экс Ерөнхийлөгч  Порошенко "Энэхүү үр дүн биднийг тодорхойгүй байдалд хүргэж байна"  хэмээгээд "Би албан тушаалаа хүлээлгэн өгнө, гэсэн ч би улс төрийг орхихгүй" гэж мэдэгдлээ. 

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 62.07 хувьтай гарсан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.