Шри-Ланк 10 жилийн дараа цуст халдлагад өртлөө

Шри-Ланк улсын христийн сүм болон өндөр зэрэглэлийн зочид буудлуудад дэлбэрэлт болж 207 хүн нас барж 450 гаруй хүн шархаджээ. Өчигдөр буюу ням гаригт  олон тооны сүсэгтэн сүмд цуглаж Улаан өндөгний баяр тэмдэглэж байжээ.   

Шри-Ланк улсын христийн сүм болон өндөр зэрэглэлийн зочид буудлуудад дэлбэрэлт болж 207 хүн нас барж 450 гаруй хүн шархаджээ. Өчигдөр буюу ням гаригт  олон тооны сүсэгтэн сүмд цуглаж Улаан өндөгний баяр тэмдэглэж байжээ.   

1983-2009 онд иргэний дайнаас хойш тайван байсан тус улсад амиа золиослогч этгээдүүд халдах болсон шалтгааныг тус улсын засгийн газар одоогоор тогтоогоогүй байна.

Энэ дэлбэрэлттэй холбоотойгоор Коломбо хотын гол нисэх онгоцны буудал, сүм, олон хүний цугладаг газарт хөл хорио тогтоожээ. Хэдийгээр дэлбэрэлттэй холбогдуулан 13 хүнийг баривчилсан боловч ямар хүчин зохион байгуулсныг тогтоогүй байна.

Фокс ньюсийн мэдээлж байгаагаар арван жилийн өмнөх цуст иргэний дайны дараагаар болж байгаа уг дэлбэрэлт нь Өмнөд Азийн арлын орнуудад болж буй цуврал террорист үйл ажиллагаа хэмээв.    

Бөмбөгдөлтөд өртсөн хохирогчдийн ихэнх нь Христосын шашинтан бөгөөд Шри- Ланк иргэдийн 70 орчим хувь нь Буддийн шашинтан юм байна.      

Ням гаригийн оройны 18 цагийн үед христийн хоёр сүм болон Шангри-Ла, Кингесбэри, Синнамон Гранд зочид буудлуудад дэлбэрэлт болсноос хойш хэдхэн цагийн дараа хэд хэдэн сүм дэлбэрэлт болов.

Дэлбэрэлтийн үеэр алагдсан хүний ихэнх нь нутгийн иргэд байсны дээр Англи, Португал, Дани, Энэтхэг, Түрк, Нидерланд, Япон улсын 36 иргэн алагдсан тухай ВВС агентлаг мэдээллээ.

Франц, АНУ, Английн төрийн тэргүүн болон НҮБ-ын зүгээс тус улсад тохиолдсон цуст үйл явдалд гүн харамсал илэрхийллээ.

Шри-Ланкийн хүн амын 75 хувийг синхал үндэстэн бүрдүүлдэг. Синхал үндэстэн нь энэтхэг-ари төрлийн хэлтэй бөгөөд өмнөд төв хэсгээр амьдардаг бол 25 хувь нь дравид төрлийн хэлтэн бөгөөд тамил ба ларакалла ард түмэн байдаг байна. 1958 онд синхал хэлийг цорын ганц албан ёсны хэл болгохоор зарлахад тамилчуудын эсэргүүцэлтэй тулж байв. Энэ нь мөн үндэстэн хоорондын дайн болон үргэлжилж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.205.176.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.