Б.Хурцыг 461 дүгээр хорих ангид цагдан хорилоо

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр таван албан тушаалтанг цагдан хоригдоод байна.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр таван албан тушаалтанг цагдан хоригдоод байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгооор ТЕГ-ын дарга асан Б.Хурц мөн цагдан хоригдоод байгаа бөгөөд ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтанг тус тус саатуулан шалгаж байна.  Эрүүдэн шүүсэн гэх энэхүү хэргийг АТГ шалгаж байсан ч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэргийг ЦЕГ-луу шилжүүлсэн. Б.Хурцыг хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг УЕП-оос харьяалал тогтоож энэ оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцад хойшлуулашгүй арга хэмжээ авч саатуулсан. Одоогоор үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын газарт хүргүүлсэн байна. Прокуророос харьяаллынх нь дагуу шүүхэд нь хандах байх” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.