Сураггүй болсон 11 настай охиныг эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон 11 настай охиныг эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулж эсэн мэнд олжээ.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болсон тухай ОБЕГ-аас мэдээллэж байсан.

Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 5 дугаар сарын 2-ны 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрлээ эхлүүлжээ.

11 настай охиныг эрлийн баг өнөөдөр 16:40 цагт эсэн мэнд олсон байна. "Төөрсөн байж болзошгүй. Эсэн мэнд олсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.110) 2019-05-02 18:37:49
bairnaasa garaad tuursunsunch geh shig haa hurtel tuuruhuu.?
0 1 Хариулах
(202.179.27.183) 2019-05-02 18:37:49
gerluugee l alhaa biz