“Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр" өнөөдөр нээлтээ хийлээ

Өнөөдөр /2019.05.02/ Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 17 дугаар байранд “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр”-ийн нээлт боллоо. “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дэлхийн зөн, Адра зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэй дээрх үйлдвэрийг байгуулжээ. 

“Ажилтай орлоготой–100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан өдөрт 200-300 ширхэг ажлын, энгийн хувцас, дээл болон бусад оёмол бүтээгдэхүүн оёх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар эхлүүлсэн уг үйлдвэр төр, ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийж иргэдийг дэмжих боломж бололцоо олгох юм.

“Ажилтай орлоготой – 100 эмэгтэй ” төсөл хөтөлбөрийг 2018 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, ахисан шатны мэргэшүүлэх сургалт болон брэндинг хөгжүүлэлтийн сургалт, борлуулалт, маркетингийн сургалт зэрэг олон төрлийн сургалт арга хэмжээ зохион байгуулж чадавхижуулсан байна. Харин өнөөдөр  “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр”-ийн нээлтээ хийж мэргэжилтэй, чадвартай болсон 40 бүсгүй /100 болгон өргөжүүлэх/ ажлын байр, тоног төхөөрөмжтэй болжээ.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сонирхогч (64.119.19.21) 2019-05-02 23:58:22
СХД л гэхийнядаж мэдээлийнхээ доод хэсэгт үйлдвэрийнхээ хаягыг бичээч. СХД чинь том шдээ хаана гэж хайх вэ? Ядаж утасны дугаар ч алга
0 1 Хариулах
Гарчигны яг дор бнашдэ (112.72.11.122) 2019-05-02 23:58:22