Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх замыг түр хаана

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулах гэж байна

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. 

Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм. 
Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна. 
Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.