Улаанбаатар хотын утааг бууруулах эрчим хүчний шинэ технологи танилцууллаа

Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши болон “Сошиал мобайлити”, “Кип” компанийн удирдлага нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзав

Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши болон “Сошиал мобайлити”, “Кип” компанийн удирдлага нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзав.

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг болох агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ технологи танилцуулсан юм. Тус технологийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх аж. Цөөн хүн амтай нийслэл хотод тус төслийг хэрэгжүүлэх нь богино хугацаанд үр дүнгээ өгөх болно гэдгийг профессор Ябэ Такаши онцлон хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга, мэдээллийг сонсоод "Та бүхний санаачилж буй төсөл манай хотын тулгамдаад байгаа утааны асуудалд нөлөөлж чадахуйц үр дүнтэй байна гэдэгт итгэж байна. Эрчим хүчний энэхүү шинэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлдээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж болно. Хуралдаанаар хамтран ажиллах санамж бичгийн шийдвэр гаргуулж, эхний ээлжинд туршилт хийх хэрэгтэй. Туршилтын үр дүнгээс хамаарч дараа дараагийн ажлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх боломж бий. Энэхүү үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.214.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (64.119.22.173) 2019-05-09 20:10:52
Нэг япон хүн төсал танилцуулахаар л одоо л нэг юм ойлгож байгаамуудаа?! Би Монгол хүн байна?! Утааг: Цахилгаан хангамж, Орон сууц, Шатдаг хий гурваар л шийддэг юмшдээ?! Тэгээд монгол хүнийхээ үгэнд орчих?!
Иргэн (64.119.22.173) 2019-05-09 20:10:41
Нэг япон хүн төсал танилцуулахаар л одоо л нэг юм ойлгож байгаамуудаа?! Би Монгол хүн байна?! Утааг: Цахилгаан хангамж, Орон сууц, Шатдаг хий гурваар л шийддэг юмшдээ?! Тэгээд монгол хүнийхээ үгэнд орчих?!
Иргэн (64.119.22.173) 2019-05-09 20:10:14