Ш.Раднаасэд ''Үүнийг янзалчихъя л даа'' гэж хэлээд заалт өөрчлүүлсэн нь протоколд үлджээ

Тэрбум шахуу төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон төрийн албан хаагчдын хэргийг "мөнгө угаах" гэдэг зүйл ангиар хэрэгсэхгүй болгосон энэ хэрэгт хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг хардаж байна!!!!

Хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө "хясан боогдуулах" замаар ТЭРБУМ шахуу төгрөгийн авлигал авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон /Тогтоогдоогүй нь хэд бол..../ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э.Амарзаяа, Н.Баярсайхан тэргүүтэй байцаагчын хэргийг шүүхээс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” гэсэн үндэслэлээр ХЭРЭГСЭХГҮЙ болгосон нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байна.

Шүүх яагаад ийм шийдвэр гаргав?

1. ЯЛЛАХ ДҮГНЭЛТ

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг "санаатайгаар бүлэглэн зохион байгуулалтайгаар, хясан боогдуулах замаар авлигын гэмт хэрэг үйлдсэн" гэж үзээд 2 -8 жил хорих ял бүхий Эрүүгийн хуулийн 22,4,5-аар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ.

2. ШҮҮХИЙН ШИЙДВЭР

-Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх

-Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Э. Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг Авлигал авсан хэргээр бус Мөнгө угаах гэдэг зүйд ангиар зүйлчилсэн нь хамгийн сонирхолтой.

Зүйлчилсэн зүйл ангийг нь хар даа!!!! / ЭХ-ийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./

3. “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-Г ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ӨӨРЧИЛСНӨӨР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ.

Өмнөх Эрүүгийн хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, Гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан. 
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүллээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дотроо барьсан учраас цааш хэдэн ч жил шалгаж болно /

Шинэ хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилжээ.

2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байх жишээтэй.

4. ЭНЭ ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН ЯАГААД ХАРДАЖ БАЙГАА ВЭ?

Энэ хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд үздэг.
Шүүгдэгч Э.Амарзаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол Н. Баярсайхан түүнтэй Их сургуулийн нэг анги.

Э.Аззаяа, Н.Баярсайхан нар авсан авлигын мөнгөө Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа ч бий. Хардах хамгийн ноцтой үндэслэл нь 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-д ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан. Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж , түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн байдаг. Үүнийг Хууль зүйн дэд сайд асан Б. Энхбаяр нотолдог.

Эндээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг 2 жил шахам прокурор, АТГ дээр гацааж байгаад дараа нь шүүхээр орж “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ гэсэн үндэслэлээр Хэрэгсэхгүй болгожээ .
Хууль зүйн байнгын хорооны тухайн өдрийн протколыг ил болго!!!

Сэтгүүлч Б.Отгон 2019.05.10

Сэтгэгдэл: (33)
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.212.119.199) 2019-05-14 20:11:11
Хуульд хулгайгаар засвар оруулдаг энэ эргүүг хурдан зайлуулаач ээ
багын найз (202.55.188.42) 2019-05-13 11:03:49
Аяа юу бна
багын найз (202.55.188.42) 2019-05-13 11:03:49
Аяа юу бна
Ман (66.181.184.102) 2019-05-13 02:16:54
Ман арай л хэтэрч байнадаа идэж ууснаас өөр юуч хийхгүй хулгайч нар бна. Муулаад бсан Aн эдний хажууд хөөрхий маш их юм хийж
Tsend (202.126.89.9) 2019-05-12 19:34:18
Radnaaseded hariutslaga tootsoj erguulen tatah heregtei.
Ulzii (202.179.27.154) 2019-05-12 09:12:58
yOSTOI NOVSHIRCHEE IIM SETGELTEI KHUMUUSIIG TOLGOI DOO ZALSAN BID KGEN BE
(24.126.107.154) 2019-05-12 05:02:23
Тэгээд зүйл анги нь буруу юм бол үүнийг ялалж суугаа прокурор нь юу хийгээд байгаа юм өөрчлөөч Үүнийг шударга шийдьё гэвэл дахиад прокурор хэрэг үүсгэж болно энэ бол жинхэнэ ард иргэдийг ДОРОМЖИЛСОН ШОУ боллоо
(24.126.107.154) 2019-05-12 05:02:22
Тэгээд зүйл анги нь буруу юм бол үүнийг ялалж суугаа прокурор нь юу хийгээд байгаа юм өөрчлөөч Үүнийг шударга шийдьё гэвэл дахиад прокурор хэрэг үүсгэж болно энэ бол жинхэнэ ард иргэдийг ДОРОМЖИЛСОН ШОУ боллоо
Хуучин (76.191.33.2) 2019-05-11 21:26:13
ЯВЖ ЯВЖ ХУУЧИН МАНАН ДЭЭР ЮМ БАЙНАА. ЯДАЖ ЗАМ ТАВЬЖ БАРИЛГА БАРЬДАГ.
Аззаяа (76.191.33.2) 2019-05-11 21:20:41
Бүгдээрээ ялаа үүрч жангаа гудрах цаг ирнээ. Ялангуяа тэр Баярсайхан дэндүү улаан цайм авилгал нэхдэг хулгайч. Раднаасэдтэйгээ нэг нааран дээр залрахыг хүсье дээ.
Зочин (66.181.161.40) 2019-05-11 16:33:20
Их хурлын гишүүн болж нэг хэсэг ньхийсэн гэмт хэргээсээ гишүүний халдашгүй эрх гэдгээр халхавч хийж мултрах гэсэн нэг арга нөгөө нэг хэсэг нь эрх мэдэл албан тушаалаар түрүү баьж баяжих идэж уух гэсэн зорилго тавьж сансандаа хүрч байна. Үүнийг нь хаачихаар сонгогдохгэж зүтгэхгүй болно. Бусдаас илүү эрх ямбыг нь хасчихвал жил болгон гишүүний мөнгө гэж төсвөөс авахгүй, бас хуульсанаачисан гэж давхар мөнгө тоншихгүй. Ах дүү ураг садангаа төрийн албанд тавиулж чадахгүй болно доо.
иргэн (66.181.160.37) 2019-05-11 14:30:34
ёстой хүүрнүүд юмаа шүүх ни ч гэж бас л тийрэнгүүд албан тушаалаа ингэж л ашигладаг хулгайчууд юм бн эднийг яахав ээ олон түмэн мини ! хэн харйуцлага тооцох ве ингээд л доромжлуулаад бж байх уу???????
иргэн (66.181.160.37) 2019-05-11 14:26:40
албан тушаалаа урвуулан ашиглана гэдэгл энэ дээ энэ ёстой үл бүтэх хулгайчууд эн их хуралд новширч суудаг бн шүү хүүрнүүдийг хүний дайтай бтгуай
zochin (213.55.176.161) 2019-05-11 13:53:29
neg angias gadna ui zaigui naizuud bn shdee.
Иргэн (183.177.100.10) 2019-05-11 11:06:27
Мэргэжлийн хяналтынхан гэж зүгээр л хүмүүсийг дарамтлан мөнгө авахаас өөр зүйл хийдэг юм уу
0 1 Хариулах
zochin (202.126.89.156) 2019-05-11 11:06:27
aimaar doo. MHÈG -iin darga, tamgiin gazriin darga Tsagaankhuu, Enkhbat nar deer Zamiin- uud, Hangi boomtiin baitsaagch nariig yana aa. Aimaar shuu dee.
zochin (66.181.184.120) 2019-05-11 09:53:54
erunhiilugchiin zasaglal mongold tohirnoo
(66.181.184.236) 2019-05-11 09:36:24
Энэ хүнийг Их хурлаас эргүүлэн татъя.
(172.104.149.104) 2019-05-11 08:16:44
Wahaha
Irgen (172.104.114.89) 2019-05-11 08:14:44
Bayarsaihan chin radnaaseded mungu ugch baij ene alban tushaal deer ochdon gee biz dee neg angi geed baahan hun ajjld avchihsan baisan sharhaa nuhsuin baigaazoilgomjtoi
Irgen (172.104.114.89) 2019-05-11 08:11:09
Ugaasaa
(66.181.177.224) 2019-05-11 07:27:51
Цаг хугацаа хэн нь хэн бэ? гэдгийг харуулж буй биш үү?.
(66.181.176.227) 2019-05-10 23:35:48
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү бас холбоотой яагаад хариуцлага хүлээхгүй бна вэ
Irgen (139.5.219.79) 2019-05-10 23:12:47
Radnaased gegch NOtoi
Хас (202.9.42.196) 2019-05-10 21:50:24
Монголд тѳр засаг хууль гэж бна уу?! Захын хулгайч луйварчин л нулимж бгаал нѳгѳѳ хууль дүрэмийн засдаг зѳрчдѳг.
Новшийн хулгайг хүнд өлгө (202.21.109.61) 2019-05-10 21:27:14
Ийм адгийн хулгайчийг
раднаасэд (202.126.89.183) 2019-05-10 20:51:34
би чадсан, та нар яажч чадахгүй.
иргэд (202.179.26.91) 2019-05-10 20:04:45
Ѳѳр хахууль ѳгсѳн хүмүүс мэдээлэл ѳгѳѳч Баригдаагүй зѳндѳѳ бга биз дээ Яллахгүй гээд мэдээлэл аваач ээ
FFF (64.119.22.195) 2019-05-10 19:38:38
Хөөн хэлэлцэх хугацааг 1 жил болгосон энэ эрхмүүдийн толгойлогч нь Раднаасад шүү дээ. Говь-Алтайд очоод л мөнгө тараагаад байгааг юу гэж ойлгох вэ. Эд нар Монголчуудыг үнэхээр басамжилж байна даа. Хөөн хэлэлцэх хугацааг өөрсөддөө тааруулж хуулинд өөрчлөлт оруулсныг юу гэж ойлгах вэ. Ард түмэн минь босох цаг болсоон.
шударга (178.62.36.18) 2019-05-10 17:57:12
шүүх нь хүртэл шудрага ёсноосоо гарчаад байхад яах болж байнаааа
Хар (202.9.43.208) 2019-05-10 17:45:09
МХГ. Ариунцэвр эрүүл ахуй барилгын зураг хянадг болчж. Зураг мэдкү байж хясж боохыг үзүүлж өгч бнда
Зочин (103.229.121.201) 2019-05-10 17:38:44
УИХ-ыг тараахаар болжээ. Яаж ийм байдлаар 2020 онтой золгох вэ? Тамтнь ээ Тэр болтол монголд ядуурсан иргэдээс өөр юу ч үлдэхгүй нь.
Иргэн (103.229.121.201) 2019-05-10 17:35:01
Шүүхэд өгөөч ээ. э. Эд нар бүүр галзуурчихжээ. Ямар аймшигтай хүмүүс гээч вэ?