Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилсон байна. Тэрээр өчигдөр Б.Батбаяр захирлаас ажлыг нь хүлээн авчээ

Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилсон байна. Тэрээр өчигдөр Б.Батбаяр захирлаас ажлыг нь хүлээн авчээ.

Г.Амартүвшин нь Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд Хасбанканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан билээ.

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар тус банкны захирлыг ТУЗ-ийн шийдвэрээр томилдог. Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал (Засгийн газар), түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүд. Тус банкны цахим хуудсанд мэдээлснээр дараах хүмүүс ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг:

  • М.Баярмагнай, ТУЗ-ийн дарга
  • С.Наранцогт, ТУЗ-ийн гишүүн
  • С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн,
  • Д.Даваасамбуу, ТУЗ-ийн хараат бус гишүүн,
  • Ж.Оюунчимэг, ТУЗ-ийн хараат бус гишүүн,
  • Ж.Үхэртар, ТУЗ-ийн хараат бус гишүүн. 
Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.