Ц.НЯМДОРЖ САЙДЫН ЗАНАЛХИЙЛЭЛ

Ц.Нямдорж сайд үгний цаана үг дайх шиг болов. Учгийг нь нягталбал, “Х.Нямбаатар аа... Хөөн хэлэлцэх хугацааны араас нэхэл, дагуул болоод байвал миний хамгаалаад байгаа хүмүүс чиний аминд хүрч мэднэ шүү” гэдэг агуулга сонсогдов.

Өнөөдөр /тавдугаар сарын 23/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.нямдорж нарын хооронд ширүүхэн маргаан өрнөв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар албан тушаал, авлигалын хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх асуудлын тухай асуулга тавихад Ц.Нямдорж сайд учиргүй бухимдаж, уурлангуй цамнаж “Х.Нямбаатар аа, наад асуудал чинь аминд чинь хүрч мэднэ шүү” гэж сүрдүүлэх, сануулах хоёрын аль нь болохыг мэдэхгүй ямартай ч туршлагатай парламентчийн амнаас гарамгүй үгийг чуулганы танхимд унагалаа. Бүр тодруулбал, Х.Нямбаатар гишүүнийг шууд утгаар амь насанд нь заналхийлчихлээ.

 УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэндээ үгэндээ хариуцлага хүлээхгүй хуультай. Хэдий тийм ч хэн нэгний амь насанд заналхийлэх, зандрах эрх хэнбугайд ч байх учиргүй. Ялангуяа “шударга Ерөнхий сайд”-ын суганд хавчуулагдсан, эрхэм сайд Ц.Нямдорж гуай өмнөөс нь үг сөрсөн бүхнийг нэр зааж байгаад загнадаг, зандардаг байдлыг ард түмэн таалахаа байгаад удаж байна. Одоо болохоо байгаад намын дүүгийнхээ амь насанд хүртэл заналхийлдэг боллоо. Монголын улстөрийн шударга ёсны хэмжүүр гэж өөрийгөө ойлгож, итгэж, үнэмшиж явдаг “том” сайдын “там”-ын дүр нь өнөөдөр цухуйх шиг боллоо. Зүй нь, нэг намын дүүгээ, нэг ангийн дүүгээ заналхийлэн байж илчилсэн “там”-ын дүрийн цаана “цагаан захтнууд”-ын хэргийг цээжээрээ хамгаалж байгаа нь илчлэгдлээ. Бүр тодруулбал, Ц.Нямдорж сайд үгний цаана үг дайх шиг болов. Учгийг нь нягталбал, “Х.Нямбаатар аа... Хөөн хэлэлцэх хугацааны араас нэхэл, дагуул болоод байвал миний хамгаалаад байгаа хүмүүс чиний аминд хүрч мэднэ шүү” гэдэг агуулга сонсогдов.

Хэл ам, хэрүүл тэмцэл дагуулаад байгаа “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны ард хичнээн албан тушаалтан, авлигачдын хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгааг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гуай мөнөөсөө мөн. Чухам ямар үндэслэлээр нэг жилийн өмнө бэлэн болчихсон хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхгүй хав дараад байгааг Ц.Нямдорж сайд бас л мэдэж байгаа. Хэний эрх ашгийн төлөө ингэж нүүрээ улайлган, нэрээ барж хамгаалаад байгааг цаг хугацаа ард түмэнд илчлээд өгнө. Ганцхан зүйл тодорхой байгаа нь Ц.Нямдорж сайд маань албан тушаал, авлигачдын гэгддэг “цагаан захтнууд”-ыг цээжээрээ хамгаалж, тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой болох нь өнөөдөр ил болов. Түүнд Монгол Улсын цаашилбал ард түмний эрх ашиг “түй” ч хамаа байхгүй. Угаасаа анхнаасаа тийм л байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөөлөн сэнтийд таван удаа залрахдаа хууль зүйн салбарт дорвитой шинэчлэл хийгээгүй мөртлөө Монгол Улсыг шоронжсон орон болгосон гавьяа түүний автортай салшгүй холбогддог. Ард түмний эсрэг авлигын хэрэгт холбогдсон “цагаан захтнууд”-даа хариуцлага тооцуулахгүй байсан юм бол ингэж олон шорон барих хэрэг байсан юм уу, сайд аа... Эцэст нь, улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн эсрэг ноцтой хохирол учруулсан “цагаан захтнууд”-ыг хамгаалаад байгаа чинь ард түмэнд үнэндээ л таалагдахгүй байна.

Сэтгэгдэл: (46)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.64) 2019-05-27 13:57:14
Жинхэнэ дүрээ илчилсэн байна. Энэ хамелеоныг 2020 онд бүү сонго. Арай хэтэрч байна. Хууль зүйн салбар шиг авилгалыг цэцэглүүлж, хуулиа шалны алчуур шиг гишгэж байгаа газар алга.
(202.179.31.89) 2019-05-24 15:25:31
Хараваас будилианы үүр нөхөр бсаар бтал манайхан сайн сайхан хүн гээд бх юм.Иймэрхүү үг яриатай хүмүүстэй ажиллаж сурч блаа.Итгэж түшиж болохгүй холхон явмаар л товариш шүү дээ
Зочин (182.160.34.177) 2019-05-24 15:22:32
Зев ч буруу ч хунийг ингэж занаж болохгуй шуу дээ
(124.158.110.117) 2019-05-24 15:11:32
Ёооё аймшгийн өвгөн. Ёстой аймаар гар даа энэ нөхөр. Үүнийг шударга үнэнч гээд удаа дараа УИХ-д гаргаад байдаг сонгогчид нь үнэн өрөвдөлтэй юмаа. Аймшиг аймшиг
Zochin (66.181.161.45) 2019-05-24 14:18:02
UGAASAA IIM L XVN SHDEE SHUDARGIIN DVRD NI ARD TVMEN ITGEED BAIDAG TSAAGUURAA XAMGIIN XORLONTOI NOXOR
Батаа (202.9.44.103) 2019-05-24 13:05:39
Төрөөс хамгийн түрүүнд зайлуулах хүн Нямдорж мөн.
Иргэн (64.119.16.212) 2019-05-24 12:57:02
Ганцхан Нямдорж байгаа юм шиг зальт этгээлийн орон гаран үгэнд нь хууртаад хэсэг хүмүүсч юмуу эсвэл өөрийнх хань хамсаатангууд нь худлаа магтдагд болхоор шудрагын дүрд тоглосон хөгшин өвгөнийг одоо зайлуулах цаг болжээ.
Иргэн (66.181.161.127) 2019-05-24 12:16:42
Энэ 76.д хэрэгтэй хог нэг ч байхгүй ээ бүгд адилхан шаар хог новш
Нямка (202.126.89.203) 2019-05-24 11:49:55
Энэ үхэж далд ороосой монголын төрийг самарч байгаа өмхий баяд хужаагийн тагнуул
Ш.Ч (66.181.161.12) 2019-05-24 10:31:32
МАНИЙГ БАГА БАЙХАД УСЧ ХҮН УСАНДАА ҮХДЭГ, ШОРОН БАРЬСАН ХҮН ШОРОНДОО ҮХДЭГ гэдэг байсан.
(203.91.118.74) 2019-05-24 10:27:23
Medehgvi bol ajlaa ogooch oboo
(202.21.96.122) 2019-05-24 10:16:01
Ярвайсан новшоо зайл
зочин (66.181.190.120) 2019-05-24 10:01:55
ЖИНХЭНЭ БУСНИУЛАГЧ, ТӨРИЙГ САМРАГЧ, ТАГНУУЛЧ, ШАНТААЖЧИН. ЦАГ НЬ БОЛОХООР ХЭЛНЭ ГЭДЭГ. ХӨГЖИЛ ИРЭЭДҮЙ ГЭДЭГ БОЛ ЭНЭ ХҮНД ЯМАР Ч ХАМААГҮЙ МУУГ ОЛЖ ХАРЖ ЦУГЛУУЛЖ ТҮҮНИЙГЭЭ БУСДЫГ АЙЛГАХ ЗЭВСЭГ БОЛГОН ШАНТААЖ ХИЙЖ ТӨРД ӨӨРИЙГӨӨ АРАЙ ХИЙЖ ТОГТООН БАРЬДАГ. ЗАРИМ НЬ ХЭЛ АМНААС ДАЙЖИН ХЭЛЖ ОРОЛЦДОГГҮЙ БОЛСОН УЧРААС ЭНЭ НӨХӨР ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРДАГ БОЛЧИХСОН НӨХӨР.
Зочин (202.179.25.123) 2019-05-24 09:59:44
Энэ новш л хууль засдгаараа зассан байна шүү дээ.
Зочин (59.153.114.58) 2019-05-24 09:41:15
Нямдорж гишүүнээс заналхийлсэн үг гарсан. Наад Нямбаатар нь ч гэсэн өөдтэй нөхөр биш л дээ. Зөрчлийн хууль гэж сайнаасаа саар нь ихэдсэн холимог хууль байна. Саар заалтууд нь уламжлалт зан заншилтай , хөдөлмөрийн хөлсөөр маш доогуур өлмөн цөлмөн амьдарч байгаа иргэдэд дарамттай ,асар ихээр иргэдийг луйвардсан хулгайч нарт ээлтэй өөрсдөдөө ашигтай байгаам даа. Яаж энгэж чадаж байнаа.
Өгөртолгойгүрсэд (66.181.161.45) 2019-05-24 09:27:20
Нямкааг овоо шудрага хүн гэж бодож явсан чинь үгүй юм байна. Зоригийн алуурчинг зарлана гэж олон жил хүмүүсийг горьдоолоо Худал байж, Шудрага царайлсан тагнуул юм шив дээ.Нямкаагийн хамгаалаад байгаа хулгайч луйварчид Нятбаатарыг алах юм байна л даа. Ер нь алах гээд зэхэж байгаа хүмүүс байдаг юм байна шүү??? Түүнийг нь Нямдорж мэдэж байгаа юм байна
(43.242.243.196) 2019-05-24 08:56:25
Энхболдыг л сольчихвол бүх юм сайхан болно гээд байсан яасан бэ е сайдаа
(66.181.161.17) 2019-05-23 23:48:25
Hymdorjoo odoo ard tvmniihee tuluu ajlaa hiih stag hugstaachin bolson ajil hiij ard tvmnii duu hooloi bolj baigaa negniigee bitii ingej bai ès zvitei bai vlger durailltai bai eh ni bulingar bol adag hvrtelee bulingar.
(66.181.161.18) 2019-05-23 23:41:10
Нямдорж сайдын зөв
(66.181.161.76) 2019-05-23 23:17:04
Tm shudarga um bolhurelsuhee Nymdorjoo shalgaach genet bayjsan hun hedhen jiliin umnu Enhbayr erunhiilugchiig awaad ywahad gertee zuragtgui huuli zuin said bsan shde odoo garaa gozolzuulaad zanal hiigeed suij bn
уншигч (202.55.188.33) 2019-05-23 23:00:12
Монголын төрөөс Нямдоржтой цуг Чойжилсүрэн зайлвал таарна.Энэ 2 хазгай хэлт хэтэрхий давраад бна даа.Үр хүүхэд чинь үйлын үрийг чинь эдлэхээс өмнө та 2 зайлаа
Nyamdorj lalar (202.126.89.82) 2019-05-23 22:58:15
Iim uym yarij bga hun zorigiin heregiig zugeer l oortoo ashigtai show bolgoj huvurgasan todorhoi dorvod hun hun bish dorvon shiir mah bish gej ovog deedes mini unen heljee
0 1 Хариулах
уншигч (202.126.89.118) 2019-05-23 22:58:15
Яг үнэн өвөг дээдэс чинь манж муу сайн манж цустангуудаас иймэрхүү хорон муухай үг гардаг шүү дээ .Эх ороноо худалдаж дагаар орсон бузарууд
altantsetseg (66.181.161.84) 2019-05-23 22:32:51
энэ нээрээ дэнднээ Няидорж гуай
Zochin (202.126.88.44) 2019-05-23 22:21:31
Pooh ene bichleg evluuleg bailguidee araichdee daanchdee, itgehgui baina.
(59.153.115.13) 2019-05-23 22:17:51
Nyambaatariin uuriinh ni hereg suhugdunu shuu geed bgaam bishuu kk
(202.179.25.19) 2019-05-23 21:49:35
Маш шударга царайлсан энэ хулгайчыг ард түмэн насаар нь тэжээлээ. Энэ хулгайчын үед хууль дээд зэрэгээр завхарсан. 500 саяын амбаартай хулгайчыг одоо МОНГОЛ ын төрөөс амбаардах цаг нь болсон. Түүнд очих ёстой газар нь шоронгийн амбаар. Өөр юу ч биш новшын п...............
Irgen: (139.5.217.229) 2019-05-23 21:21:54
ene hun odoo boloo sh de....nasaaraa UIH suugaad tom gaviyagui...uey uey l"Turd heregtei zairan bolj jujigledeg" erkhem um bilee...ug n bas uneldg bsan shu,N.guaig...buk zuil ulam dordood bgaa bolohoor itgehee bolison gh u de...
Эркэ (202.126.89.160) 2019-05-23 21:18:12
МОНГОЛД ГАРЧ БАЙГАА УЛС ТӨРЧДИЙН АМЬ НАСАА АЛДААД БАЙГААГИЙН УЧИР ТАЙЛАГДАЖ "ЗАХИАЛАГЧ ЗАНАЛХИЙЛЭГЧ". ОЛДОХГҮЙ БАЙГАА БИШ "НЯМДОРЖ" ГЭДЭГЭЭ ЭЛ ЦАГААН ЗАРЛАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙ АР ТАЛ МАШ ХҮЧТЭЙ ОРШИН БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА
зочин (66.181.181.37) 2019-05-23 21:00:05
Одоо больдоо, үнэхээр даам гарчээ
Иргэн (59.153.113.118) 2019-05-23 20:58:50
Нямдорж арай хэтэрч байх шигээ яагаад авилгачдыг хамгаалаад бна аа
-р хорооны өндөр настан (202.9.42.194) 2019-05-23 20:44:23
Уурандаа маскаа хуулж жинхэнэ нүүр царайгаа харууллаа.Өөрийнх нь ХУЛГАЙЧ шалгагдаж нь ойрхон байгаад бухимдал ихтэй байгаа бололтой.
лхагва (202.126.89.96) 2019-05-23 20:22:16
нямдорж сайдаар Уих д азарга тавичихаагүй бололтой билээ Нямбаатар гишүүнийг морь хасдаг азарага шиг хазаж хайрлаа шүү ккк
ansagan aldabergen (202.126.89.178) 2019-05-23 19:58:51
saidaa tanii helsen ugiig ard bid yu gej oilgoh we?
АРД (202.9.43.22) 2019-05-23 19:51:17
ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ МЭДДЭГ ЧАДДАГ НЬ ЭНЭ АЛБЫГ АВААД ЯВЖ Л ТААРАА НЯМДОРЖ МӨНХ БИШ БҮГДИЙГ МЭДДЭГ ЧАДДАГ БИШ ОДОО Л ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ШИГ БОЛЛОО ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАХ ЦАГ БОЛЖ ГЭДСИЙГ НЬ ТӨР АРД ТҮМЭН ХАНГАТТАЙ ЦАТАГЛАА ОДОО БОЛНО.
(65.49.126.178) 2019-05-23 19:40:47
Исмел тайж
Zochin (64.119.21.212) 2019-05-23 19:40:41
Iimerhuu yos surtahuungui Hyamdorj choijilsuren metiin zuvhun uuriin tuluu ikh hurald suudag humuusee IHzailuulval taarna
иргэд олон түмэн (59.153.115.171) 2019-05-23 19:39:51
САНААНДАА ОРСОНЫГ АМНЫХАА ЗОРГООР БУРЖ,БУСДЫГ ЗАГНАЖ ЗАНДАРЧ,ЭНЭ УЛС ОРОНД ГАНЦХАН ХУУЛЬЧ БАЙГАА МЭТ АВИРЛАДАГ НЯМДОРЖООС БИД ЗАЛХАЖ УЛС ОРОН ХОХИРЧ БАЙНА,ЭНЭ ХҮНЭЭ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ?
X (66.181.161.86) 2019-05-23 19:30:44
Odoo arail dendej bnaa
Irgen (202.9.44.141) 2019-05-23 19:29:44
Энэ бүүр галзуурчихаж. Хүн хүн рүү үсчээд
Зочин (103.212.116.248) 2019-05-23 19:17:24
Энэ буруу хэлтэй нөхөрт их юм байгаа да хүүхдээ элчингээр явуулчихаж байгаа их эрээ цагийн хүрд эргэх өдөр ирнэ дээ тэр үед эхнэр та 2- г яаж байхыг харнаа
Пизда (202.131.250.130) 2019-05-23 19:11:22
Лаларын новш. Монголын төрийн хатгуур. Худал шударга царайтан.
Үочин (66.181.161.52) 2019-05-23 18:55:04
Энэ мэнгэт разгай хэлт монголын улс төрөөс зайлвал яасын
1 1 Хариулах
Болд (64.119.25.55) 2019-05-23 18:55:04
Хятадын тагнуул
Ganaa Ganaa (66.181.161.6) 2019-05-23 18:26:33
Nymdorj odoo botson baix oo
(66.181.161.55) 2019-05-23 18:07:30
Нямдорж гуай арай хэтэрч бгаам биш үү одоо болно монголын төрөөс зайгаа барьж тавьж үз