#Би заавал дур тавьна... 

Хэн ч гүй өөрийн тачаангуй “баатар”- тайгаа долоо хоногт хэдэн зуун удаа дур тавьж, “зад хийхийн төлөө” эртхэн харьж,  хундага дарс, өнгийн лаа, “муур эмэгтэй”-н хувцсаа бэлдэх минь...  

Юу?  Энэ үнэн үү? Би зөв уншсан байгаа? гэж та өөртөө эргэлзэж байна уу? Тиймээ та зөв уншлаа. Юу гээчийн солиотой зүйл вэ гэж эвэртэй туулай үзсэн мэт дуу алдах хэрэггүй.

Та секс хийхийн тулд түүнд анхны харцаар дурласан уу? Үгүй юу? Таны хоёр дахь гэрлэлт аль эсвэл бүр гурав дөрөвдөх  эсрэгээрээ таны хэддэх нууц амраг, аль насны ямар  хамтрагч, бас тэр баян, эсвэл мөнгөгүй, хөгшин, залуу байх нь “дур тавихад” ямар ч падгүй... Хэдийгээр секс хүн бүрийн хамгийн таатай,бас  мэддэг сэдэв хэдий ч дэлхийн бүх хосууд, гэр бүлүүдийн НУУЦ хамгийн ЭМЗЭГ АСУУДАЛ гэдэгт гар барин мөрийцөхөд ч бэлэн байна.

Хэн нэгэнтэй,  тэр дундаа хайртай хүнтэйгээ бие сэтгэлийн хувьд нэгдэх нь тааламжтай, бас хайрлуулж байгаагаа илүү  их  мэдэрдэг  болохоор бид секст “ухаангүй” дуртай. Дуртай байхаас ч аргагүй... Яагаад гэвэл хэн нэгнийг  жаргааж, аз жаргалтай болгож байгаа  минь “гоёор” хэлбэл “БУЯН”.  Бид халуун дотно харилцааны шинэхэн үедээ яг туулай шиг л “хийцгээдэг”.  Өдөрт хэдэн удаа? Цагт хэдэн удаа? Бороо орж байхад, харанхуйд, галт тэргэнд, машинд, модон дотор гээд л... Бид байнга л энгэр зөрүүлж байдаг.

Хэнд ч үл анзаарагдам ийм  тачаангуй өдрүүд  бүсгүйчүүд бидний бүрэг ичимтгий, баригдмал, хуучинсаг  хүмүүжлийн  хүлээсийг   тас татан хаяж,  бид зүгээр л СЕКС ХҮҮХЭЛДЭЙ болж орхидог.

Цаг хугацаа, өдөр хоног өнгөрөх тусам бид нэгэн хэвийн бүх зүйлээс уйдаж, амьдралын хэмнэлд нухлагдаж, хүүхэд төрүүлж, хариуцлага нэмэгдэж, секс цөөрч, таашаал ховордож, тус тусдаа унтаж эхэлнэ. Ингээд ажмаар сэтгэл гэж балгас, секс гэж үзүүлэн тоглолт болж хувирдаг нь энгийн зүйл мэт. Дотно харилцаа, гэр бүлийн халуун дулаан бүхнээ аварч авч үлдэхийн тулд та бид хэн хэн нь  эр эмийн бүх л “мэх” - ээ ашигласан уу? Энэ тухай уншиж, туршиж,  хамтрагчтайгаа, эхнэр нөхөртөйгөө  хоорондоо ярилцдаг уу? За даа ийм хосууд их л цөөхөн дөө...   Бидний хоорондоо ярилцаагүй, ойлголцоогүй, нууж халхалсан бүх л өдрүүдийн  хана зузаарч, хөндий зай ихсэж,  хааяахан ёс төдий  үйлдэх ээлжит хурьцалд ихэвчлэн нөхрүүд таашаал авч бид дүр эсгэсэн хэвээр үлддэг. Хүсэхгүйгээр хийж, тавихгүйгээр  тачаадна гэдэг огт секс хийхгүй байхаас дор зүйл гэдгийг дэлхийн тэрбум эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр хэлэх байх.  Хэнд ч хэлж болдоггүй, хэнээс ч асууж чаддаггүй энэ зовлонт асуултын хариултыг  та хэнээс хаанаас   авахаа мэдэхгүй  мэдэхгүй явна уу?

Саяхан  Рэйчил Холлис  хэмээх зохиолчын “Бүсгүй минь нүүрээ угаа” номыг уншаад  инээд хүрэн, уруулаа хазлав.  Яагаад инээсэн юм гэж үү?  Бидний өнөөх гайхал  нууцуудын хариултуудыг тэрээр өөрт тохиолдсон явдлуудаараа зангилааг нь тайлаад өгчихөж.

... Тиймээ би заавал дур тавина гэж хэлсэн энэ  “галзуу” хүүхэн хамаг  нууцаа  дэлгэж дэлхийг шуугиулж байна. Бид ч бас ийм сэдэв, унших номоороо дэлхийгээсээ  хоцормооргүй л байна ш д. Асуудлаа шийдэх гэж, болзож, дарс ууж, дур хүсэл нь оргилдоо хүрсэн,  хамаг чадлаараа тачаангуй байх гэж хичээж яваа та ч бас энэ номыг уншаад жуумалзах  болно.

  • Сексийн тухай  сөрөг ойлголт
  • Секс гэдэг дэлхий цөмрөх мэт таашаал
  • Еврей  ишлэл
  • Өөртөө сэтгэл хангалуун байх
  • Би заавал дур тавина
  • Дур хүсэл  өдөөх зүйлсийн жагсаалт
  • Бүтэн сарын турш өдөр бүр секс хийх жор  ... гэх мэт өөрийн туршиж үзсэн  алхмуудыг санал болгож, эдгээрийн тусламжтайгаар хэрхэн орондоо “галзуу” болсон туршлагаасаа хуваалцжээ.

Зиаа...  Хэн ч гүй өөрийн тачаангуй “баатар”- тайгаа долоо хоногт хэдэн зуун удаа дур тавьж, “зад хийхийн төлөө” эртхэн харьж,  хундага дарс, өнгийн лаа, “муур эмэгтэй”-н хувцсаа бэлдэх минь...  

                           “Бүсгүй минь,  нүүрээ угаа” номын тэмдэглэл...                 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Чанцаа (66.181.161.22) 2019-05-30 17:20:29
Хаанаас авч болох вэ үнэ