"Apple"-ийн IPhone XS нууцлал маш өндөр

Саяхан худалдаанд гарсан Apple компанийн IPhone XS нууцлал маш өндөр гэдгийг албаныхан онцоллоо

АНУ-ын зах зээлд хамгийн түрүүнд худалдаанд гарсан гэх IPhone XS  загварын гар утас нууцлал хамгийн найдвартай гэдгийг энэ удаагийн онцлох мэдээллээр хүргэж байна. Гар утаснуудын бүх цаг үед хамгийн найдвартай бүтээгдэхүүн IPhone  загварууд байсаар ирсэн ч дотроо хамгийн нууцлал өндөр болсон байна. Жишээ нь хэрэглэгчдийн нууц мэдээ, мэдээлэл, хурууны хээ, нүүр таних төхөөрөмж гэх зэрэг нь нууцлалын эхний шат. Харин нууцлалын дараагийн шат бүхий код, цахим аюулгүй байдал гэх зэрэг нь хэрэглэгчдэд хамгийн их үнэлгээ авах талаар эх сурвалж өгүүлж байна. Хэрэв та утсаа алга болгосон бол утасныхаа сериал номерийг мэдэж байхад л хангалттай. Таныг утасны дотор байгаа нэг ч мэдээллийг задруулахгүй байх давхар хамгаалалт бүхий кодлол байх юм байна. Нууцлалтай холбоотой нэмэлт антен хийж өгсөнөөр алга болсон тохиолдолд нэмэлтээр хаана байгааг нь ядах зүйлгүй олж тогтоох аж. Сүлжээний хязгаарлалтад зарим тохиолдолд ордог ч энэхүү нэмэлт сүлжээний антен нь хаана ч дохио өгөх чадвартайгаараа бусад загваруудаас ялгарна. Тиймээс та гар утасны нууцлал, хаана байгааг олж тогтоох, сүлжээгүй байх вий гэсэн айдасгүй бүрэн төгс энэхүү загварыг хэрэглэх боломжтой. 

Эх сурвалж: Forbes.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.