Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид "Хайрын виз" уянгын драмын жүжгийг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ найруулагаар тайзнаа амилуулж 06-р сарны 07-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.
Аадар бороонд бүжиглэж сурах...
Ц.Балдоржийн зохиол энэхүү жүжгийн найруулагчаар МУАЖ Г.Мягмарангийн хүү М.Батболд ажилласан бол
Дүрүүдэд:
Жаргал Т.Сэргэлэн
Цэнгэл О.Майдарравжаа
Сүндэр. П.Мягмарсүрэн
Ану Ц.Цэлмүүн
Аав СТА М.Түвшинхүү
Ээж МУГЖ Ж.Оюундарь нар тогложээ.