#Бидний цөөхөн хүүхдүүд

“Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Монголын 21 аймаг 330 суманд хүрч ажиллахаар дөрөө жийгээд хэдийнээ 3 дах жилтэйгээ золгожээ.

Сая жилийн өмнөх  анхны эмэгтэй Lucy хүүхэд хаанаас олж, хэрхэн төрж, яаж байгалийн зөнгөөрөө хөхөөр хооллож, хэрхэн өсгөж, яаж тэд бүхий л цаг үеийн  хувьслын шуургыг амжилттай гэтэлж, өдгөө дэлхийн хүн ам долоон тэр бум болтлоо энд  хүрсийн болдоо гэсэн гэнэн бодлууд яг энэ мөчид төрөв... Монголчууд Ashia буюу “Азийн цагаан дагина”  нэртэй эмэгтэйгээс үүдэлтэй тухай ч нэгэн хуврагын ярианаас сонсож байв. Домог бүхэн үнэнээс үүдэлтэй гэдэг. Ямартай ч Lucy, Ashia нарт бүх хүн төрлөхтний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье!

Яг одоо Олимп хотхоны 424-р байрны 8 давхарын Ивээл хүү бэлгэнд ирсэн өндгөн шоколадны дотроос ямар тоглоом гарах бол гэж догдлоно,  модны 2-н  33А байрны Төгөлдөр хүү 5-р анги төгсөх улсын шалгалтуудаа 90-с дээш өгсөн, баярласандаа бараг “нисч” байна, харин Сансар хороололд 4 настай Энхлэн охин  E mart-ын хямдарлын тасгаас barbie  авахуулаад энгэртээ тас тэвэрч, энэ үед долоон буудлын Маргад хүү дүүтэйгээ гэрийн сүүдэрт халтайтлаа зайрмаг идэн урд гудамны хүүхдүүдийг гарч ирэхийг хүлээн тоглох гэж яарна... Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа 490 гаруй хүүхэд хамгийн ганган хувцаснуудаа өмсөнө.  Парк, өргөө, тэнгис, ялалтын талбай, сүхбаатарын талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэнрүү “баярлахаар” явж одно... Сүхбаатарын талбайн төв цэгээс хааш хаашаагаа мянган километрийн зайнаас эхлээд монголын өнцөг булан бүрт  малчин, тариачин, ногоочин гэх мэт 500-гаад хүүхдүүд аймаг, сумандаа хэр хэмжээндээ  “гоёцгоож”, өөр өөрсдийнхөөрөө баярлацгаахаар  сумын клубруу өнгө өнгийн шаар алаглуулан гүйлдэж, хэсэг нь PUBG тоглож, facebook-р хэсэж, зарим нь үхэрээ гаргаж, адуундаа, хониндоо явцгааж  байгаа...

“Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Монголын 21 аймаг 330 суманд хүрч ажиллахаар дөрөө жигээд хэдийнээ 3 дах жилтэйгээ золгожээ.

Төв Азийн 3 хан сая монголчуудын 21-р зууны дүр төрхийг гэрэл зургийн болон дүрс бичлэгийн хальсанд буулгаж үлдээх энэ түүхэн ажлын нэг салшгүй дүр нь  яалт ч гүй МОНГОЛ ХҮҮХДҮҮД. Тэд эх орны хангай, говь, тал хээр, суурин, аглаг тосгон, алслагдсан хот айл, отрын ганц айл гээд дэлхийгээр тархан суурьшсан  монголчуудын оршдог газар бүхэнд  МОНГОЛ ХҮҮХЭД бий... Дэлхий ертөнцөд монголыг таниулах, монголыг монголоор нь авч үлдэхэд, бид өөрсдийгөө шинээр олж харахад монгол хүүхдүүдийн ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ төрх НИЙГМИЙН ТОД ТУСГАЛ болон гэрчилж үлдэнэ.  Энэ хүүхдүүдийн нүдний гал, бадарсан хүсэл, нулимстай хацар, санаа алдалт, саарьтай гараар бид өөрсдийгөө ТОЛЬДОЖ байна.

Алтайн баруун хязгаараас дорнын захгүй уудам талд монголын үрс тааваараа, эсэн мэнд, өсөж өндийж явааг харахаар ямар азаар бид монголд төрвөө гэж хааяа “омойтно”. Хаа байсан тэр Африк, Энэтхэг гээд ядуурал ихтэй орнуудад гуйранч болж төрөөгүйдээ, дайн дажинтай Иран Иракт алхах зүрхгүй төрөөгүйдээ, газар хөдөлж галав юүлэх шиг далай нь нөмрөөд аваад явчихдаг  Японд төрөөгүйдээ, эмэгтэй л хүн болж төрөөгүй бол амьдрах арга мөхөс  “мутацлагдчихсан” Витнамд төрөөгүйдээ... “үхтлээ” баярладаг.

Хүүхдүүд маань өлсгөлөнд нэрвэгддэггүй, ган гачигт отог омгоороо сүйрдэггүй, дайн дажны зовлонт сүүдэрт нуугдаагүй, хэт хөгжлийн “ганцаардлын өвчинд” хядагдаагүй...  Тэд  буйдхан сумынхаа  сургуулийн дотуур байрандаа, эсвэл соёлын төвдөө балчирхан уран сайханч болж “Өвсний өндөр”-г цээлхэн хоолойгоороо шуранхайлж, ардын урлагийн ертөнцөд хүн төрлөхтний билиг авьяасын төлөөлөл болон монголын нэрийг цуурайтах суутнууд болох гүн мөрөөдөл тээн үе үехэн нүдээ аниж, дуундаа орон хангинатал дуулж байна. Монгол хүүхдүүд харьцангуй тайван, эгэлээс эгэл, эрх чөлөөгөө ч мэдэхгүй тал талд тайван амьдарч байна...

Тэдний АЗ ЖАРГАЛ  бол өндгөн шоколадны дотроос юу гарах бол гэсэн Ивээлийн догдлол, багш зуны даалгавар бага өгөөсөй гэсэн Төгөлдрийн хүсэл, энэ наадмаар бор даага маань аман хүзүүдээсэй гэсэн Борхүүгийн чин хүсэл, аз жаргал гэдэг тэдний хувьд аав ээжтэйгээ элэг бүтэн амьдрах ГАНЦХАН ХҮСЭЛ... Оршин буй эгэл бүгдээс аз жаргалыг олж, түүндээ бялхаж чадна гэдэг ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛ, мөн чанар юм гэдгийг тэртээ 2500 жилийн өмнө бурхан Будда биеэрээ мэдэрч хүн төрлөхтөнд ойлгуулах гэж өдий хүрсэн ч үүний бодит биелэлийг БИДНИЙ ЦӨӨХӨН ҮРС  өөрсдөө ч мэдэлгүй мэдэрч, зөнгөөрөө,байгалаасаа,  байгаа байгаа орчин нөхцөлдөө Серотин, Эндорфиноор “бялхан” өсөж байгаа...

 БИДНИЙ ЦӨӨХӨН ҮРС ОЛОН БОЛТУГАЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.