Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг 10 хүрэхгүй сая төгрөг

Монгол улсын Хүний гавъяат эмч, Монгол улсын зөвлөх эмч, АШУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын Тэнхимийн эрхлэгч О.Сэргэлэнтэй уулзаж ярилцлаа.

-Залуу тамирчин О.Дөлгөөнд туслах хандивын аян өрнөж, энэхүү аянд олон хүн өгөөмөр сэтгэлээ гарган туслаж байна. О.Дөлгөөн хэрвээ эх орондоо байсан бол монгол эмч нар ямар арга хэмжээ авах байсан бэ?

-О.Дөлгөөн маань хэрвээ эх орондоо байсан бол бид мэдээж чадлынхаа хирээр тусална. Манай улс амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 79 дахь удаагаа эх орондоо амжилттай хийгээд байна. Саяхан цусны бүлэг нь тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ. О.Дөлгөөнийг хараад үнэхээр их харамсаж байна. Донор болгохоор аав, ээж, эгчийг нь явуулах талаар ах нь бидэнтэй ирж уулзсан. Америкд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг тэр болгон хийдэггүй. Зөвхөн “Минесота” мужид тийм төрлийн хагалгаа хийдэг. Ойролцоогоор 10 хүрэхгүй хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байдаг юм. Тэгэхээр одоо О.Дөлгөөний байгаа газар амьд донороос буюу эцэг эх, ах дүү нараас нь элэг шилжүүлэн суулгах боломжгүй гэсэн үг. Ганцхан Америк гэлтгүй бусад орнуудад ч гэсэн бусад хэлбэрийн донор олдох нь маш ховор байдаг. Тийм болохоор О.Дөлгөөний хувьд Донорын асуудал их чухал болоод байна.

-Ямар нэгэн аваар осол, зүрхний шигдээс, харвалтаар өөд болж байгаа хүмүүсээс донор болох боломжтой юу? Эсвэл заавал амьд донор буюу ар гэрийнх нь хүн байх ёстой юу. Манайд донорын хууль гэж байдаг уу? 

-Манай улсын донорын хууль 2000 онд батлагдаад 2012 онд шинэчлэгдээд 2016 онд ахиж шинэчлэгдсэн. Донорын хуулиар ах дүү хамаатан садан төрөл төрөгсөдөөс нь л эрхтэн авна. Харь элгийн хүнээс эрхтэн авахгүй гэсэн хуультай. Тийм учраас бид донорыг сонгохдоо Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авдаг. Тархины үхэлтэй донор бол арай өөр. Тархины үхэлтэй эрхтэнээ бэлэглэнэ гэсэн хэн ч донор болж болно.

-Цусны бүлэг зөрүүтэй донороос элэг шилжүүлэн суулгасан гэж ярьлаа. Энэ нь эмч нараас өндөр ур чадвар, нарийн ажиллагаа шаарддаг ажил болов уу. Уг эмчилгээг нэвтрүүлсэнээр донор олдохгүйгээс хагалгаа хийлгэж чадахгүй байгаа олон зуун хүнийг аврах боломж нээгдсэн байх.

-Өнөөдрийн байдлаар дэлхийд элэг шилжүүлэн суулгадаг 70 гаруй байгууллага байдаг. Түүн дотроо амьд донороос элэг шилжүүлэн суулгадаг төв 30 гаруй байна, үүнээс 20 орчим төв л цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгадаг. Тэгэхээр элэг сольдог төв болгон цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгаж чадахгүй байна гэдэг нь энэ технологи ямар түвшинд байгааг харуулж байгаа юм.

Бид ихэвчлэн амьд донороос элэг шилжүүлэн суулгаж байна. Амьгүй донорын олдоц маш ховор. Хэрэв амьгүй донор олддог бол бид заавал бүлэг цусны тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах шаардлага бага байгаа юм. Тэгэхээр амьд донороос элэг шилжүүлэн суулгана гэхээр манай улсын хүн ам цөөхөн, ах дүү, хамаатан садан цөөтэй түүн дотор яг цусны бүлэг нь тохирсон ч хүн байна тохироогүй ч хүн байна. Ихэнхдээ ирж буй доноруудын 30 хувь нь бүлэг тохироогүй байдаг учраас хагалгаа хийх боломжгүй байдаг байсан. Харин одоо бол бүрэн боломжтой болсон. Манай улс 2019 оны 4-дүгээр сард анхныхаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгасан. Тэгэхээр амьд донорын олдоц 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

-Урьдчилсан бэлтгэл маш чухал. Бид БНСУ-ын цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах протоколыг өөрийн улсад нутагшуулсан. Лабораторын эмч, дүрс оношилгооны эмч, элэгний эмч нарыг урдчилан бэлтгэсэн. Мэс ажилбар яг ижил учраас мэс засалчид ахин бэлтгэгдэх шаардлагагүй. Хагалгааны өмнөх бэлтгэл дээр цусны “сийвэн”-г (цусны плазма, цусны эзэлхүүний 55%-ийг эзэлдэг тунгалаг шаргал өнгийн шингэн) бүтэн сольдог. Өөрөөр хэлбэл тухайн хүний сийвэнг сольж тусгайлан шүүгээд эсрэг биегүй сийвэн гаргаж авч байж тэр өвчтөн элэг сольсоны дараагаар сольсон элэгний цусны бүлэгний эсрэг бие үүсэхгүй байх нарийн технологи юм. Үүнийг энгийн хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй. Механизм нь энэ. Тухайн хүнд өөр бүлгийн цус юүлчихвэл тэр хүн үхнэ. Реакц өгөөд эсрэг бие үүсээд үхэх хэмжээнд хүрэх хүртэл аюул учирдаг. Тийм учраас цус цусан бүтээгдэхүүнийг юүлхийн өмнө заавал бүлгийн тохироог нь үзэж байж юүлнэ гэсэн алтан дүрэм байдаг.  Цусны сийвэнг нь хэд хэдэн удаа сольсоны дараа цусан дахь эсрэг биеийг хянаад титр нь багаслаа гэж үзвэл элгээ солидог.  Элгээ сольсоны дараа эсрэг биеийн үүсэлтийн эмээ нэг удаа хийгээд ахиад титрээ үзээд  явна. Титр нь өсөөд ирвэл ахиад тэр хүний сийвэнг сольдог.

Мэс заслын өмнө 4 удаа, мэс заслын дараа 2 удаа нийтдээ 6 удаа сийвэнг сольж байж бүлгийг нь тохируулсан тохиолдол бий. Одоо тэр өвчтөний биеийн байдал сайн байгаа. Эсрэг биеийн титр нь хэвийн болсон. Өөрөөр хэлбэл шинэ элгээ тухайн хүний бие организм хүлээгээд авсан гэсэн үг.

Энэ технологыг нэвтрүүлэхэд бидэнд хамгийн их тус болсон зүйл нь манай улсад үүдлэс буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эхэлсэн байсан явдал юм. Энэ хоёр нь технологийн хувьд яг ижил аппаратаар хийгддэг процедур учраас цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийж эхлүүлэх саналыг тавьхад манай эмч багш нар дэмжиж мөн БНСУ-ын АСАН төвөөс дөрвөн эмч ирсэн. Тэдгээр эмч нар маань зөвхөн хагалгаандаа оролцчихоод элгээ соличихоод л явсан. Өмнөх бэлтгэл болон дараагийн эмчилгээг бид өөрсдөө хийдэг. Тийм учраас цаашид 100% хийх боломж байгаа.

-2019 онд хэдэн  хүнд энэхүү нарийн мэс заслыг хийхээр төлөвлөсөн байгаа бэ. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн одоогоор хэдэн хувьтай байна. Нийт хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгаад байна вэ?

-Бид бүхэн одоогийн байдлаар нийт 79 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Энэ он гарсаар 16 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Энэ ондоо нийтдээ 24 хүнд элэг шилжүүлэн суулгах ёстой. Түрүүчийн оны нэг хүн орж ирсэн учраас 16 болж байгаа юм ахиад 8-9 хүнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөөд ажиллаж байна. Өчигдөр БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн гадаад харицааны дарга манай улсад айлчиллаа. БНСУ-ын АСАН анагаах ухааны төв бол эрхтэн шижлүүлэн суулгах салбартаа дэлхийн номер нэг төв юм. Тэдний амьд донороос элэг шилжүүлэн суулгасан амжилт 93 хувьтай явдаг 6000 мянга гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан. Бидний хувьд 79 хүний элгийг сольсон ч гэсэн бид бүхний амжилт 93 хувьтай явж байгаа. Япон, Бразил гэх мэт улс орнуудад элэг шилжүүлэн суулгах мэс засал аль дээр үеэс эхлэн өндөр түвшинд хангамж машин тоног төхөөрөмж нь асар өндөр түвшинд байдаг улсууд 88-89 хувьтай л байдаг.

2011онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улс хийсэн. Тэр үед дэлхийн 46 дахь орон болж бүртгэгдсэн. Тэр хугацаанаас хойш 70 гаруй төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгасан бусад орнуудаас хөгжиж байгаа цорын ганц орон бол Монгол улс байдаг.

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хичнээн хүн байгаа вэ?

-Үүнийг тоолоод гаргасан тоон судалгаа байхгүй. Манай улсад элэгний хавдрын улмаас жилд 2000 гаруй хүн нас бардаг. Мөн дээрээс нь элэгний хатуурал элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон хүмүүс нас барах тохиолдол асар өндөр. Тэдгээр хүмүсийн амийг аврах цорын ганц арга зам бол элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Өнөөдөр Монгол улсад B ,C вирусын халдвартай хүмүүсийн тохиолдол маш их байгаа. Энэхүү халдвар нь 10-15 жилийн дараа элэгний хатуурал болдог. Энэ утгаараа Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал нэн шаардлагатай.

Гэхдээ зуу, хоёр зуугаараа оочирлоод байна уу гэвэл бас үгүй юм. Яагаад гэхээр элэг шилжүүлэн суулгах мэс засал маш нарийн заалттай зарим хэсэг нь элэг шилжүүлэн суулгах заалтаасаа хэтрээд явсан тохиолдлууд байдаг зарим нь арай заалтандаа хүрээгүй заалтандаа хүрснүүд нь доноргүй байдаг гэх жишээний сонгогдоод ирэхээр гадуур цуураад байгаа шиг үүдэнд амь гуйгаад олноороо оочирлоод байгаа юм байхгүй.

-Элэгний вирусээс урьдчилан сэргийлхийн тулд юуг анхаарах ёстой вэ. Бүрэн устгах боломж бий юу?

-Халдвараас урдчилан сэргийлэх нь маш чухал. Манай улсад 60-аад онд элэгний B,C вирүсны халдвар маш их тархсан. Учир нь зүү тариураа буцалгаж хэрэглэдэг байсан. Тэр үеийн хүмүүс өнөөдөр элэгний хатуурал, элэгний хавдартай байна. Дээрээс нь залуу үеийнхэн халдвар авах эрсдэл их байна. Янз бүрийн газар хөмсөг, уруул, гар хөл биен дээрээ шивээс хийлгэж байна. Хувийн эмнэлэгт очиж үр хөндүүлж байна. Энэ мэт янз бүрийн замбараагүй үйлдээр B ,C вирусын халдварыг устгахгүй байх үндсийг тавьж байгаа юм. Төрөөс хөнгөлөлттэй хэлбэрээр B, C вирусийн эсрэг эмийг олон нийтэд түгээж байна. Тухай бүрт нь сайн  эмчлээд байвал заавал элэг шилжүүлэн суулгах хэмжээнд хүрэхгүй. Хувь хүмүүс өөрөө өөрийгөө, үр хүүхдээ хамгаалах ёстой.

Монголчуудын хэнэггүй, болгоомжгүй зан B ,C вирусын халдвар авах маш том эрсдэл юм. Мөн ард түмэндээ В,C вирусийн вакцин хийх ажлыг идэвхжүүлж, энэ нь өргөн олныг хамарсан тохиолдолд 10-20 жилийн дараа элэгний өвчлөл буурах боломжтой.

-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хамгийн хямд байгаа гэсэн. Ер нь дэлхийн бусад орнуудад энэ хагалгаа ямар үнэ өртөгтэй байдаг вэ?

-Манайхаас бусад оронд  энэ хагалгаа маш өндөр үнэтэй. Жишээ нь Америкд 350 мянган доллар, Европт 300 мянган евро, Солонгост 250 мянган доллар орчим байдаг. Хамгийн хямд нь Энэтхэгт 40-50 мянган доллароор хийдэг. Тэгвэл манай улсад төсвөөсөө 65 сая төгрөг, өндөр өртөгтэй зарим багаж тоног төхөөрөмжийн тодорхой хувь болох 10 гаруй сая төгрөгийг даатлагаас гаргадаг. Ингээд хувь хүн зөвхөн хэрэглэсэн багаж, тоног төхөөрөмжнийхөө 25 хувийг л төлж байна.

Энэ нь ойролцоогоор хувь хүнээс 10 хүрэхгүй сая төгрөг гарч байгаа гэсэн үг юм.

Ядарсан, зовсон, сандарсан хүн бусдаас илүү гэнэн, итгэмтгий байдаг. Хандив тусламж цуглуулан өвчтэй зовлонтой нэгэндээ тус дэм болох нь мэдээж байх л асуудал. Гэвч "Элэг шилжүүлэн суулгах мэс засал" нэрээр бусдаас хандив цуглуулаад залилан хийсэн тохиолдлууд өмнө нь гарсан.  Үнэ ханшыг нь үнэхээр мэдэхгүй байгаа бол биднээс ирээд асууж болно.  

Сүүлийн үед болж байгаа асуудлуудтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийхнийг зэмлэмээр санагддаг. Мөс шиг сэтгэлтэй этгээдүүд цөөнгүй болсоны бодит жишээ бол хэвлэл мэдээллийн зарим нэг хүмүүс хүүхдэд элэг шилжүүлэн суулгуулахад шаардлагатай хандив тусламж хэрэгтэй байна хэмээн PR хийдэг. Мөнгө л олж байвал хүний зовлон, хойчийн үйлийн үр, буян заяа гэж даанч алга. Өчнөөн сая төгрөг хэрэгтэй байна гэж өөрсдөө дагуулж ирээд, нөгөө ядарсан хүүхдийн нэрийг барьж хэдэн арван сая төгрөг босгочоод 6-7 хон саяыг нь эмчилгээний зардалд төлөөд үлдсэнийг нь төлөхгүйгээр зугтаад алга болсон хэвлэл мэдээллийн хүн ч байгаа. Яагаад үнэнийг мэдсээр байж 100 сая төгрөг шаардлагатай гээд хэвлэл мэдээллээр цацаад байдаг юм бэ.

Хүний зовлонгоор ашиг хонжоо, залилан хийсэн эдгээр хүмүүсийг бурхан шийтгэнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл: (48)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.176.79) 2019-07-02 21:15:32
Хавдар судлал ч бас ялгаагүй 10 хүрэхгүй сая гээд л Чинбүрэн нь ярилцлага өгөөд л байсан.Хагалгаанд ороход 30 сая гэж байна лээ.Бүр бэлнээр ямарч баримт өгөхгүй байсан.Ядарч зовсон хүмүүсээр бизнес хийчихсэн.АТГ МХГ ЭМЯ нтр шалгадаггүй юм байхдаа .1р эмнэлэг уух эмийг нь үнэгүй өгөөд байна.Хавдар судлал бол 20 оноос өгнө гээд өөрсдийг нь худалдаж ав гэсэн гол дархлаа дарангуйлдаг эмийг нь.Хөөрхий хүнээ эрүүл болгосон хүмүүс дуугай л байгаа юм..цаашид энэ эмнэлэгтээ хяналтанд ордог болохоор.Гэхдээ анхнаасаа л 30 сая гэсэн бол ..Яагаад ингэж олон нийтэд мэдээлдэгээсээ өөр байгаа юм бэ..
Зочин (203.91.115.44) 2019-07-02 13:04:52
https://www.facebook.com/254812894984727/posts/693594271106585?s=100011624652908&sfns=mo
(202.21.109.55) 2019-06-30 20:56:13
Бурхан шийтгэнэ гээд суух хэрэггүй. Тэр хүнийг цагдаад хэлж баривчлуулах ёстой.
байгалмаа (66.181.160.21) 2019-06-30 12:45:26
манай ахын охин 37настай болорцэцэг элэг шилжүүлэн суулгах гэсэн 40сая төгрөг нь оддогнүй өрд түмэнээсээ хандив гуйж байна сайн цугларч өгөхгүй юм дүү нь донор болох юм 70настай аавтайгаа 5настай хүүтэйгээ амьдардаг асьдрал өхуйг харгалзан үзэж болдогүй юм яаралтай хагалгааныхаа очерт оруулж болдогүй юм уу болорцэцэг нь хэл яриан сонсголын бэрхшээлтэй хөгжилийн бэрхшээлтэй хүн юм яаралтай хагалгааны очертоо багтааж өгч тусалаач чин сэтгэлээсээ гуйж байна лхава очир овогтой болорцэцэг
(211.36.149.172) 2019-06-29 18:17:35
Ядаж хүнд суртал их зангаа засаад хүн бүрт элэгсэг найрсаг харьцаад сурчих аргаа бараад хандив гуйж яваа хүмүүст битгий сөрөг хандлага бий болгоод бай
(211.36.149.172) 2019-06-29 18:11:50
Нялх нярай хүүхдэд хийж чадах юм уу тийм чадвартай юмуу тэр залилан хийсэн хүнээ нэг бүрчлэн зарал битгий ядаж яваа хүмүүст гай бол
Батмөнх (211.36.132.202) 2019-06-29 10:29:16
Үнэхээр боломжтой болсон юм бол элэг шилжүүлэх шаардлагатай тэр хүүхдүүд одоо болтол үхээд байгаан яагаад чаддаг юм бол элэг шилжүүлж өгөхгүй энэ бяцхан үрсийг алдаад байгаан өнөөдөр эх нялхасд энэ өвчтэй өчнөөн хүүхэд байхад ердөө 5хан хүүхдэд шилжүүлсэн юм та хэд ингэж хар амиа хаацайлж хүний бяцхан үрсийг алж болохгүй дангаараа монгол улсад 2,3хан хүнд л шилжүүлсэн бусад бүх тохиолдол Солонгосоос эмч нар ирж хийсэн монголийн төр зүтгэлтнүүд эмч та нар тангараг өргөсөн хүмүүс шүү
Zochin (103.57.92.211) 2019-06-28 00:32:44
10 sayar ordog bol hun bolgon l orj eruul udaan naslahiig l bodno yag ochihoor 40 say geed bn lee oilgoh yum alga donor oldohgui humuus uh gej bgaam shig ih sonin huulitai ailiin gants huuhed donor oldohgui barag jil bolj bn
(202.9.44.96) 2019-06-27 23:32:23
Эмч нарынхаа цалинг нэммээр юм дөө. Иргэд өөрсдөө гарыг нь цайлгасаар байгаад тэгэх ёстой гэсэн ойлголттой болчихсон. Эмч, багш нарын цалин хамгийн өндөр байх ёстой. Тэгж байж зөв боловсон хүчин бэлтгэгдэж, эмнэлгийн үйлчилгээ ачаалалгүй болж, хүнд сурталгүй болно. Улсын эмнэлэг ачаалалтай учраас хүнд сурталтай юм шиг харагдаж байгаа шүү дээ. Хичнээн тангараг өргөсөн эмч нар ч гэлээ адилхан л хүн шүү
(112.72.11.108) 2019-06-27 21:40:49
Гадаадыг шүтэгчидэд хэлэх хэрэгтэй. ӨВЧНӨӨ ДАЛИМДУУЛЖ БИЗНЭС ХИЙХ НЬ ИХЭССЭН. Зарим нэг увайгүй хүмүүс хүүхдээрээ шоу хийж эмнэлгийнхэнийг муутгах гэжядан Эмчийн өрөөнд орж хүүхдийнхээ картыг урчихаад гарч ирсэнээ ЭМЧ УРЧИХЛАА гэж ичихгүй хэлэх нь нүгэл л баймаар юмдаа
(66.181.187.137) 2019-06-27 17:00:43
Сайн уу шилжүүлэн суулгах мэс засал насны хязгаар байдаг болов уу ,
(202.9.44.88) 2019-06-27 16:19:16
tegeed eh orondoo ireed hiilgevel yadag um be zallin hiihgej ingej hudal medeelel hiij bgaa um uu araichdee odoo chhun itgeh hetsuu boljdee ovchinii hajuugaar iim um bodogddog l um bhdaa hunii tolgoid oilgohgui hachin hachin um ch uzeh umdaa
0 1 Хариулах
зочин (202.55.188.41) 2019-06-27 16:19:16
мэдээллээ ахиад унш дөлгөөнийг залилан хийлээ гэж хэлээгүй байна
Зочин (202.9.45.233) 2019-06-27 15:33:14
Ярих нэг нэг хэрэг.Амьдрал дээр өөр байнаа.10 саяар хагалгаа хийлгэдэг бол тэнэг юм шиг хэн тийм их өндөр зардал гаргаад ах дүү хамаатан садангаа үгүйрүүлээд хагалгаа хийлгэхээр явах билээ.Манай улсад ганц дутагдал байна.Мэс засалыг бол сайн хийж байнаа түүнийг үгүйсгэхгүй.Мэс заслын дараахь хяналт,үйлчилгээ зөвлөмж энэ тэр байдаггүй.Хүмүүс яагаад дахиад хүрч ирээд байгаад хянадаг судалдаг эмнэлэг алга.Мал нядлаж байгаа юм шиг хэдэн арваар нь хүний биеэн дээр тоглолт хийж байна.Тэгээд л болоо.Бүх юм мөнгө.Хавдараар өвчилсөн хүн болгон мөнгө болж харагдаж байна хатуухан хэлэхэд.1-р эмнэлэгийн эртхэн шилжүүлэх эмч та Солонгост л элэг солиулах боломж байна гэсэн.Тэгээд утасны дугаар өглөө.Донороо бэлтгээд элэг солиход тэрбум төгрөг орно гэлээ.Бидний амьдрал юу билээ.Хаана байна тэр их мөнгө.Монгол эмнэлэг 5см хадварын голомттой элгийн солих болохоос түүнээс томорсонг өөрсдөө гадаадад зуучилдаг юм байна.Үнэн ийм байна.Бүх юм баримттай л ярьж байна даа.
үнэн (202.55.188.37) 2019-06-27 12:51:16
УНТЭ ийн ЭШСТ ийн О.Сэргэлэн эмчээр ахлуулсан мундаг мэс засалч эмч нараар хагалгаагаа хийлгүүлсэн.Элэг шилжүүлэн суулгахад улсаас дээр хэлсэний адил 70 гаруй хувийг нь хөнгөлж 15 сая нийгмийн даатгалын дансанд төлсөн.Өндөр өртөгтэй хагалгааны буцаан олголт гээд 4 сая 800к буцааж авсан.Тэгэхээр ердөө 10 сая төгрөгөөр хагалгаанд орсон.Хагалгаанд орох оочирт ямарч ар өвөрийн хаалга байгаагүй ээ.Хагалгааны дараа эмчилгээнд вирусны эсрэг тариа өдөр тутам уух эм 7 хоног болгон хийлгэх ёстой шинжилгээ гээд өвчтөнөөс 10 гаруй сая төгрөг хэрэг болдог юм байна лээ..Харин яг гол дархлаа дарангуйлдаг эмийг улсаас үнэ төлбөргүй өгч байгаа.
Болороо (203.91.115.41) 2019-06-27 12:44:39
Монголдоо хагалгаанд орсон хүмүүс 100 сая ордог юм бна гэж бсан. тэр нь 2 хүний ѳмнѳ хойд эмчилгээ ороод тийм болж бна гэж бна лээ
0 1 Хариулах
(122.201.24.24) 2019-06-27 12:44:39
Та битгий худал хуурмаг мэдээлэл цацаад бай.100 сая гэж байгаа хүмүүс хүний өвчинг далимдуулж мөнгө олох гэсэн санаа шүү.Хагалгаа хийдэг хүн нь 10 сая гээд ярилцлага өгчихөөд байхад..
(202.126.89.35) 2019-06-27 12:21:35
vnen shvv dee archaagvi novshnuud ovchtei hvmvvsiin zovlongoor toglood burhan shitgenee
Зочин (182.160.39.90) 2019-06-27 11:31:05
Дөлгөөн өараг онгоц хөлслөөд монголд аваад ирж болдгүй юм болов уу
Иргэн (43.242.242.149) 2019-06-27 11:16:41
Бурхан шийтгэнэ бишээ. бид өөрсдөө урьдчилан сэргийлж чадна аа. Үнэн бодитой мэдээллийг шуурхай өгөөгүйгээс болж байгаа учир мэдээллийн түгээлтэнд анхаарах хэрэгтэй байна аа.
багш (202.9.42.104) 2019-06-27 10:01:15
Ийм мэдлэг чадвар сайтай ухаалаг монгол хүмүүсийнхээ үг сургаалыг сонсож байгаасай. Өчигдөр MNB-ээр дипломатууд оролцсон нэвтрүүлэг гарсан. Энэ бүгдийг харж байхад бид "Алтан үе"-ээ огт сонсохгүй гадаад гэхээр л учрыг нь олохгүй дагачих юм. буруу сурталчилгаа ч их байна. Сэргэлэн эмч болон багийн хамт олонд нь улам их амжилт хүсье. Яиар ч сайхан ярилулага вэ?
(202.126.88.129) 2019-06-27 08:40:41
Unen bol saihan l bn odoo ch mungugui tanilgui hun uhehees oor zamgui bolson sh de donortoi huniig hagalgaag ni hoishluulj urduur ni hun oruulsaar bgad uhuulsen de.
(39.7.54.114) 2019-06-27 07:55:48
Манай мэс заслын болон нарийн мэргэжлийн эмч нар үнэхээр мундаг шүү. Бүүр хайр хүрмээр. Өрхийн болон дүүргийн зарим эмч нар л Хэцүү байна даа. Анхан шатандаа бас сайн байвал өвчлөл багасгасан. Асан эмнэлэг бол үнэхээр мундаг нэртэй. Та бүхэндээ амжилт хүсье
0 1 Хариулах
Зочин (103.26.195.234) 2019-06-27 07:55:48
Яг тийм. Энэ хүний хэлээд байгаа элэг солих мэс засалд төсвөөс мөнгө гаргаснаараа анхан шатны тусламжийг сайжруулахад зарцуулах санхүүжилт хомсдолд ордог юмаа. Осолд өртөгсдөд үзүүлэх тусламжийн санхүүжилт сорогдон алга болдог гээд олон асуудал гардаг юм. Угтаа бол УНТЭ-ийн санхүүжилтээс маш их хөрөнгө энэ элэг солих төсөлрүү урсан орж гажуудал үүсдэг тул бусад тасагт хавтэгсэд өөрсдөө эм тариагаа гаднаас авч эичлүүлдэг байдал арилахгүй байсаар бна
Zzzzzzz (202.126.89.142) 2019-06-27 06:59:15
Үр хүүхдийнхээ нэрийг бариад залилан хийдэг ч гэх шиг. Миний дүүгийн охинг бол Монголд одоо найдваргүй. Гадаад л яв гэж эмч нар нь хэлсэн. Горьдлого тэгээд одоо Солонгосд эмчлүүлээд бж бна. Ард түмнээсээ аргаа бараад л мөнгө гуйж байгаа. 10саяар энд хийдэг байсан бол сайхан л бна
Zochin (94.2.165.100) 2019-06-27 05:00:04
Ter huuhdiig avchirah bolomjgui bolood amerik emneleg handiv ed nariig ni sonschood amandaa orsnoo nehej bgaam shig l sanagdaad bn
1 1 Хариулах
(202.126.89.248) 2019-06-27 05:00:04
өөрс днхөө арьсыг хамгаалж бган бшүү
Сонин л юм даа (202.9.42.163) 2019-06-27 00:20:00
Манай дүү элэгний хатууралтай, нэгдүгээр эмнэлэгт үзүүлдэг, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд л ирээд үзүүлэхээр нь донороо олсон уу, мөнгөө бэлдсэн үү гэдэг гэнэ лээ. Төлбөр нь 80 сая гэж хэлсэн гэсэн дээ.
0 2 Хариулах
болор (203.91.115.41) 2019-06-27 00:20:00
тэгдэг юм бна лээ. мѳнгѳѳ д ххиухан бэлдээрэй гэж бна лээ
(202.126.89.35) 2019-06-27 00:20:00
yag vnen tegj asuudag yum
(66.181.176.41) 2019-06-26 23:20:09
Монгол эмч нараа маш их дэмжие.
өөөө (103.212.117.146) 2019-06-26 23:08:14
харин тиймээ угаасаа залилан болоод явчихсан юм 100 ,000 доллар байснаа 350 000 ам доллар
0 3 Хариулах
(103.26.194.123) 2019-06-26 23:08:14
Энэ эмч АНУ-д 350.0 $ гэсэн байна ш дээ, юм уншаад ойлгодоггүй юм уу
zochin (27.115.164.111) 2019-06-26 23:08:14
zalilan bishee.."fundraising" buyu handiw bosgoh huudas n uuruu tiim zarchimaar yawdag ym "goal" zoriltot une n ehleed 100.000$ baij baigaad hurmegts 350.000$ goal-toi bolson, uuruur helbel humuusiig jaahan idewhjuulhin tuld baga bagaar zorilt tawij handiwaa bosgodog gesen ug. Dulguunii hagalgaa emchilgeenii zardal 100.000$ hawi iluu bgashudee 350.000$ ch magadgui hureltsehgui bj medne. Tiimees zalilan gej buruu oilgoj humuust buruu medeelel buruu oilgolt turuulj handiwiin erchiig saaruulj bolohgui shu...tsag minutaar hemjigdej bga ireeduin erdene shig tamirchnaa aldmaargui bn... #pray4Dulguun
(218.225.250.186) 2019-06-26 23:08:14
Amerikad bol Mongoloos oor. Engiin hagalgaa 100,000, eleg soliulah hund hagalgaa 350,000aas naashgui. Anh udaa amerikd aylalaar ochson hun tendehiin une hanshig medehgui shde.
Ууганаа (103.229.120.109) 2019-06-26 22:24:30
Төрийн шууд бодлого хэрэгтэй.ард иргэддээ мэдээ мэдээлэл сайн хүргэж баймаар бна.Төр нь сайн дэмжвэл манай эмч нар үнэхээр алтан гартай хүмүүс цөөнгүй бгаа шүү.
(66.181.189.242) 2019-06-26 22:22:52
Haana uzuulj zuvulguu avah ve? Elegnii b, d virustei yumaa.
0 1 Хариулах
(122.201.24.24) 2019-06-26 22:22:52
Та вирустэй бол эхлээд халдвартад очиж үзүүлж эмчийн хяналтанд орж вирусны эсрэг эм уух хэрэгтэй байхаа tenofovir гэдэг в вирусны эм
Үнэн.. (122.201.24.24) 2019-06-26 21:57:29
УНТЭ ийн ЭШСТ ийн О.Сэргэлэн эмчээр ахлуулсан мундаг мэс засалч эмч нараар хагалгаагаа хийлгүүлсэн.Элэг шилжүүлэн суулгахад улсаас дээр хэлсэний адил 70 гаруй хувийг нь хөнгөлж 15 сая нийгмийн даатгалын дансанд төлсөн.Өндөр өртөгтэй хагалгааны буцаан олголт гээд 4 сая 800к буцааж авсан.Тэгэхээр ердөө 10 сая төгрөгөөр хагалгаанд орсон.Хагалгаанд орох оочирт ямарч ар өвөрийн хаалга байгаагүй ээ.Хагалгааны дараа эмчилгээнд вирусны эсрэг тариа өдөр тутам уух эм 7 хоног болгон хийлгэх ёстой шинжилгээ гээд өвчтөнөөс 10 гаруй сая төгрөг хэрэг болдог юм байна лээ..Харин яг гол дархлаа дарангуйлдаг эмийг улсаас үнэ төлбөргүй өгч байгаа.
okey (66.181.161.5) 2019-06-26 21:23:26
umnu hagalgaand orj bsn 6nastai ohin dr bas l iim luiwar garch bsn ygd be hen hariutslaga tootsohiin
okey (66.181.161.5) 2019-06-26 21:20:54
tgwel ygd 1jiliin umnu enhnomintoi dawhar 3hvvhded hagalgaa hiine niit 10hvvhded hagalgaa hiine gj bsn ih oron televiz odoo haana bn ene bvhend hen hariutslaga tootsoh ym be mongoliin tur ezgvigiinh
okey (66.181.161.5) 2019-06-26 21:20:53
tgwel ygd 1jiliin umnu enhnomintoi dawhar 3hvvhded hagalgaa hiine niit 10hvvhded hagalgaa hiine gj bsn ih oron televiz odoo haana bn ene bvhend hen hariutslaga tootsoh ym be mongoliin tur ezgvigiinh
1 1 Хариулах
Irgen (64.119.19.93) 2019-06-26 21:20:53
Ter handiv 70 say garaad yavj bsn. Enhnomin geed ohin mash baga zardlaar hagalgaand orson. Eh oron tv zahiral hariu ugnu uu
okey (66.181.161.5) 2019-06-26 21:18:38
ygd gj asuumaar bn ygd oochirloj bga hvmvvs bhgvi gj neg ugluu neg dvgeer emnelgiin elegnii emchiin vvdend ochood vz bi shinjilgeegee donor blhr 5sariin umnu duussan ch odoo hvrtel hariu ogtoos alga 10say ygd tgwel bid nart shal uur 35say 30say gsen mdeelel uguud bgaan be tgd shinjilgeeg ni ulsiin emnelegt ugie oochir ni diildehgvi tgd compiyutr mrcp zereg bvh zvil ni vnetei emnelegt bdg ygd sergelen emch dandaa iim hudal medeelel ugdug be yg ali ni hudal be
2 3 Хариулах
уншигч (112.72.11.108) 2019-06-26 21:18:38
ӨРТӨГ 10САЯ ГЭЖ БАЙГАА Ч ЭМНЭЛГИЫНХЭНИЙ ЗАРДАЛУУД НЭМЭГДЭНЭ ШТ. 30-35 САЯ ГЭЖ ХЯМД БАЙНАШТ. ТААЛАГДАХГҮЙ БОЛ ГАДААДАД 100 ГАРУЙСАЯААРАА ОЧИЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ҮҮ.
(122.201.24.24) 2019-06-26 21:18:38
Yag elegnii transiin kabinetad ochood uulz.30 say gdg n hagalgaanii tulbur mun hagalgaand orohiin umnuh donor rezipientiin buh shinjilgee mrcp mri komputeriin zuragnuud za tegeed hagalgaanii daraah ih unetei virusnii esreg ampul taria shirheg n barag l 600k.7 honog bolgon 150k shinjilgee uuh em sardaa 400k gd l ene ih urtug zardal shaarddag uchraas ter hemjeenii 30 say belen bailgah heregtei bolgono.Iim urtugtei hagalgaa hiilgechiheed daraa n uurt chin heregtei emchilgee shinjilgeeg hiilgeh mungugui bol amidral chin deesnii duruun deer heveeree l bn.bas hagalgaanii uyer yamarch ersdel garch bolohiig uguisgehgui....
(103.212.116.33) 2019-06-26 21:18:38
Huzaad bai chi 30,35 say bsan ch hymdhan bn, nowshiin bie haa gaagui boddogui ork mongolchuudaa
Hmm (66.181.161.7) 2019-06-26 21:17:39
Манайхан тэгж л таарна, арчаагүй новшнууд үхэж далд ороосой