17 АЙМАГ, ДОЛООН ДҮҮРГИЙН НАМЗХ-НЫ ДАРГА НАР ИХ ХУРЛАА ХИЙХИЙГ ШААРДЛАА

Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ.

НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг. Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. 

Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм. Мөн тэрбээр “МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.