"Android" үйлдлийн систем үүсэж хөгжсөний 10 жилийн ой болж байна

Одоогоос 10 жилийн өмнө Android үйлдлийн систем анх хэрэглэгчдэд хүрч байжээ

"Android"  үйлдлийн систем үүсэж хөгжсөний 10 жилийн ой болж байна. Одоогоос яг 10 жилийн өмнө google компани Android үйлдлийн системийг худалдан авч анхны өөрсдийн гэсэн гар утасны загварыг хэрэглэгчдэд хүргэж байсан юм. HTC  G1  загварын гар утас 2008 онд худалдаанд гарч хэрэглэгчдийн анхаарлыг татаад зогсохгүй багагүй хэмжээний ашиг олж байсан. 

Энэхүү загвар гарсанаас хойш 10 жилийн турш Android  үйлдлийн системээр олон төрлийн гар утаснууд худалдаанд гаргаж байжээ. Анх 2008 онд товчлуур төвтэй загвар хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан бол жилийн дараа бүрэн мэдрэгчтэй гар утаснууд ар араасаа худалдаалагдаж эхэлсэн. Хэрэглэгчид юу хүсэж байна тэднийг биелүүлж, хангах зорилготой эдгээр он жилүүд өнгөрсөн тухай Android  үйлдлийн систем хариуцсан мэргэжилтнүүд онцолж байна. HTC G1 (2008), Moto Droid (2009), HTC/Google Nexus One (2010), HTC Evo 4G (2010), Samsung Galaxy S (2010), Motorola Xoom (2011), Amazon Kindle Fire (2011) гэх мэт маш олон төрлийг худалдаан нийлүүлж хэрэглэгчийн гар дээр хүргэсэн. Samsung Galaxy Note (2012), HTC First — “The Facebook Phone” (2013), Google/LG  Nexus 5X and Huawei 6P (2015), Google Pixel (2016), The rise and fall of the Essential phone зэрэг нь хамгийн сүүлийн үед гарч байсан загварууд юм. Яагаад эдгээр гар утаснуудыг онцолж байна гэхээр тухайн цаг үедээ хэрэглэгчдийн хүсэлт зорилгод тулгуурлаж гарч байсан үүргээ биелүүлсэн гар утаснууд. 

   Эх сурвалж: Android 10th anniversary 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.